Эхнэрээ хэрхэн сонгох вэ?

2008/09/13
Share |
Хүмүүс:
Эхнэрээ хэрхэн сонгох вэ?

Амжилт, нэр хvнд єндєртэй яваа эр хvн бvрийн цаана нэг сайхан бvсгvй байдаг гэдэг. Халамжтай, сайн гэргийтэй эр хvнийг аз жаргал, амжилт дагадаг.

Америкийн эрдэмтдийн судалгаанд нийтлэгдснээр: Єглєє гэрээсээ гарахдаа эхнэрээ vнсээд гардаг эрчvvд, эхнэртэйгээ таарамж муутай эрчvvдээс даруй 60 хувь амжилт, албан тушаал єндєр байдаг гэж..

Жинхэнэ эхнэр хvн нєхрєє ямагт дэмжиж байдаг, бурууг нь эвтэйхэн ойлгуулж чаддаг, хайртай бvсгvй нь ч, асрагч нь ч, нарийн бичгийн дарга нь ч байж чадах ёстой гэнэ. Ямар бvсгvй энэ бvх чадварыг эзэмшсэн байдаг юм бол? Мэдээж та vvнийг мэдэж авахыг хvсч байгаа байх. Аль ордны эмэгтэй ямархуу "эхнэр" болдог вэ гэдгийг танд дэлгэе. Харин тухайн орд бvрийн бvсгvйчvvд зєвхєн тохирсон хvндээ л жинхэнэ хань болно гэдгийг бvv мартаарай. Vvнийг уншихад эхнэрийн чинь зан чанараас зєрж байвал та тvvнийгээ битгий зэмлээрэй. Харин эр хvн та єєрєє сонголтоо буруу хийсэн байна. Орчлон дээр муухай эмэгтэй гэж байдаггvй харин муу эрчvvд л байдаг гэж vг байдаг шvv дээ...

Хайртай бvсгvй чинь аль ордных байна, эхнэр чинь болоход ямар хvндрэл гарч болзошгvй гэдгийг мэдчих юм бол та азтай нєхєр болж чадна шvv дээ.

Хонины ордны эхнэрvvд vнэнч шударга зан, идэвх, урмаараа бусдыг дагуулахгvй. Тэд нєхрєєрєє бахархдагаа хэнээс ч нуудаггvй, хvмvvс нєхрийг нь "хvрч, халдаж" болдоггvй хvн гэж vнэлэхэд дуртай. Нєхрєє шинэ ажил эрхлэхийг ямагт сайшаах болно. Ялагдал гэдэг vгийг мэддэггvй єєдрєг сэтгэлтнvvд юм. Тэд байж болмооргvй мэт санагдах ажлыг ч хийхэд бэлэн, аливаа зvйл, хvндрэлтэй асуудлын бvх нарийн ширийнийг тєдийлєн сайн мэдэхгvй, ойлгохгvй байсан ч ашигтай зєвлєгєє єгч чаддаг хvмvvс. Нэг дутагдал нь тэд дэндvv тэвчээргvй. Тэд амьдралын чухал асуудлыг шийдвэрлэнэ гэдэг хоромхон зуурын хэрэг биш, тэгээд ч эр хvний хувьд гэр орон гэдэг тохилог, тайван уур амьсгалтай нуувч, цайз байх ёстой гэдгийг ойлгох хэрэгтэй.

Vхрийн ордны эхнэрvvд мєнгє болон сайхан эд зvйлсэд дуртай. Тэд нєхрєє амжилт гаргаасай гэхээс байж яддаг, ялагдал хvлээх дургvй, нєхрєє зєв арга барилаар ажиллаж хvссэндээ заавал хvрэх ёстой гэж vздэг. Ер нь vхрийн орд бол банкны эзний орд гэж тооцогддог. Тиймээс vхрийн ордны эхнэртэй эрчvvд мєнгє санхvvг нь ухаалаг, ажил хэрэгч байдлаар хєтлєн явуулдагт нь эхнэрээ vнэлдэг. Тэгээд ч vхрийн ордны эхнэрvvд таашаал сайтай, нєхєртєє гоёмсог хувцас авч єгдєг. Баян, ухаантай найз нєхдийг сонгон олдог, тансаг чамин байдал, амжилтанд тун дуртай хvмvvс. Vхрийн эхнэрvvд ихээхэн зєрvvд хvмvvс тул дэвшилтэт vзэлтэй эрчvvдтэй амьдарна гэдэг нэн бэрх. Тvvнээс гадна тэдний эдийн сонирхол vргэлж давамгайлах гээд байдаг тул энэ хэрэгцээг хангах нь амьдралд нь тохиолдох нэгэн том бэрхшээл болж болзошгvй.

Үргэлжлэл бий

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.