Хүмүүс: Н.Алтанхуяг | |
АН-ын даргын сэнтийд залрангуутаа Ху намд хошуу дэвсэн Ардчилсан намаар тоглож буй “Алтан гудас”-ын лидер Н.Алтанхуяг гэмгүй царайтай боловч өмд нь нойтон нэгэн. Олон жил ханилсан авааль ханиа дорд үзэн, хөгшин залуугаар нь дуудан байж залуухан багш бүсгүйг хоёрдахь эхнэрээрээ сонгосон гэдэгБага эхнэрээсээ хүү төрөхөд нь магнайгаа нортол баярласан Норовын Алтанхуяг түүндээ сүүлийн үеийн жийп, хэдэн өрөө байр авч өгөн эрхлүүлэх болжээ. Өнөөдөр тэр долоо хоногийн зургаад нь залуу эхнэрийндээ хоноглож, ганцад нь авааль эхнэртээ очиж ямбархдаг аж. Уг нь Н.Алтанхуягийн залуу эхнэр түүний гарт орохоосоо өмнө тун чиг дажгүй даруухан бүсгүй байсан гэдэг. Харамсалтай нь хэдэн арван тэрбумаар хэд хэдэн орд газрыг Тогтвортой байдлын гэрээ нэрийн дор гадныхандөгч цулайтлаа баяжсан Н.Алтанхуягтай ханилснаар ихээхэн эвдэрчээ. Ямар сайндаа л аль сарын өмнө “Манай Хуягаа АН-ын дарга болж, шадар сайд болно” хэмээн тансаг цэнгээний газар найз охиддоо сайрхаж байхав дээ. Гэвч Н.Алтанхуягийн бага хатан “Алтан гудас”-ын хоронд ч гэсэн хамт ордог бололтой. Аль эсвэл Н. Алтанхуяг халамцуухан оччихоод залуухан янагтаа “Би дарга болно” хэмээн сайрхаж нууцаа алддаг байсан ч болох юм. Ямартаа ч “Алтан гадас” АН-ыг Ху намын “Алтан гудас” болголоо. Үүний гол нүгэлтэн нь шар сэмжилж буй Норовын Алтанхуяг бөлгөө.
Эх сурвалж:Маш нууц сонин