Б.Батсайхан: Ах маань үнэн үг хэлдэгтээ хэлмэгдэж байна

2008/09/13
Share |
Б.Батсайхан: Ах маань үнэн үг хэлдэгтээ хэлмэгдэж байна

БНН-ын дарга Б.Жар­гал­сайхан долдугаар са­рын 1-ний өдрийн жаг­саалд олныг турхирч үй­мээнд оролцсон гэсэн үн­дэс­лэлээр "Ганц худаг"-т хоригдож байгаа билээ. Түүний төрсөн дүү Б.Бат­сайхантай уулзаж ярилц­лаа.

 

-Б.Жаргалсайханы биеийн байдал нь яаж бай­на. "Ганц худаг"-т эргэл­тээр уулзаж чадсан уу?

-Ах маань их цагаар ажил­ладгаас зүрхний хэм нь алдаг­далтай байгаа. Гэхдээ зүгээр ээ. Бүх юм ард түмний нүдэн дээр ил тод болсон болохоор үнэн то­дорно гэдэгт бид итгэл­тэй байгаа.

-Сэтгэл санааны байдал нь хэр байна?

-Манай хүн чинь сэтгэ­лээр амар­ унадаг хүн биш боло­хоор дажгүй. "Үнэн гэж байдаг бол шалгуулаад гараад ирнэ. На­дад ямар хийсэн хэрэг байгаа биш дээ" гэж байна лээ. Мон­гол Улсад хууль гэж байгаа бол тог­тоог­доод гараад ирнэ биз дээ. Ямар хүн орж болох­гүй газар орчихсон ч биш. Та бүхэн мэдэж байгаа байх. 1990-ээд оны эхээр хилс хэргээр Б.Жар­галсайхан ах хоригдоод цагаадаж байсан.

-Түүнийг яг ямар хэрэгт буруутган шалгаж бай­гаа вэ?

-Сүүлийн үед надад хо­мор­голоод байна уу гэсэн бодол төрж байна. Б.Жар­галсайханы дараа хэ­нийг хийх бол. Хэрвээ жаг­саалд оролц­сон гэж байгаа бол АН-ын дарга асан Ц.Эл­бэг­дорж, Иргэ­ний хөдөл­гөө­ний намын дарга Д.Энхбат, сэт­гүүлч Г.Уянгаа хүртэл үг хэлж бай­сан шүү дээ. Одоо тэгэ­хээр тэднийг ар араас нь шил даран барив­чилна гэсэн үг үү.

Хүний өссөн орчин, үзэж харсан зүйл, улс орондоо бүтээсэн баялаг, улс эх орны төлөө цохилж явсан зүрхийг нь бодоход манай ах арай ч ард түмний эсрэг үймээн хийхгүй ээ. 1990 оноос хойш 18 жилийн турш улс оронд юу нь болж байгаа, болохгүй байгаа талаар Монголын ард түмэнд шударгаар хэлж бай­сан нь Б.Жаргалсайхан. Одоо ард түмнээсээ ороо бусгаа энэ цаг үед дуу хоолойгоо гаргаач ээ гэж хүсмээр байна.

Хэрэв Монгол Улсын Зас­гийн газар үймээн болгохгүй гэж анхнаас нь бодсон бол гал командаар даралтат ус авч­раад тараах арга хэмжээ авч болоогүй хэрэг үү. Аль нэг нам өөртөө ашигтайгаар эр­гүү­­лэх хувилбар болгочихов уу даа. Гэхдээ ард түмэн зөв бурууг ялгадаг болчихсон болохоор бүх зүйл үнэн зө­вөөр ший­дэг­дэнэ гэдэгт итгэж байна.

Жагсаал гэдэг бол ардчи­лалтай улс оронд байдаг л зүйл. Харин зориудаар үй­мээн болгож хувиргасан гэдэг нь асуудал мөн.

Ерөнхий сайд Амар "Мон­голын төр үнэнч зүтгэсэн хөвгүүддээ халгаатай төр юм аа" гэж хэлж байсан. Энэ үг үнэн гэсэн бодол сүүлийн үед төрөх боллоо. Б.Жаргал­сай­хан маань улс төр гэлгүй хувийн бизнесээ хийгээд явсан бол бие, сэтгэл нь амар, хэнээс ч дутахааргүй амь­дар­чихна. Улс дамнасан сайн бизнесмэн болж чадсан хүн. Тэр харсаар байтал ард түм­ний амьдрал гуйлгачин ядуу байдалтай байгааг зүгээр хараад сууж чадаагүй улс төрд орсон.

-Та "Буян" компанийг хариуцан ажиллаж байна уу?

-Би 2004 оноос эхлэн "Буян" компанийн ерөнхий захирлаар ажиллаж байгаад сая 2008 онд УИХ-ын сон­гуульд Булган аймагт нэр дэвшиж компанийн ажлаа ахдаа хүлээлгэж өгсөн.

-Та нар эхээс хэдүүлээ вэ?

-Дөрвөн эрэгтэй, нэг эмэг­­тэй, тавуулаа. Хамгийн том нь эгч, дараагийн нэг ах, Жагаа, одоо компанийг удир­даж бай­гаа Цогоо, бага нь би. Манай Б.Жаргалсайхан бол хөдөл­мөрч үнэн үгтэй. Оюу­ны чадвар өндөр. Дэлхийн дэв­шил­тэт технологийн та­лаар гадны хэний ч дор ороод байхааргүй мэдлэгтэй, бо­ловс­ролтой хүн.

-Жагсаалын үеэр "Буян" компанийн ажилчид чулуу зөөсөн гэх шар бор мэдээл­лүүд нисч явна?

-УИХ-ын гишүүн өөрт ха­маагүй компанийн ажилчдыг очоод талбай руу чулуу ши­дээ­дэх гэж хэлээд зогсч байх уу. Б.Жаргалсайханыг хэн гэдгийг бодох хэрэгтэй. Бүгд түүнийг мэднэ. "Одоо залуу­чууд аа тарцгаая, больцгоо, төрийн цагдааг хүндэтгэх хэрэгтэй" гэж хэлээд 16 цаг 30 минутад талбайгаас явсан нь телевизээр гарч байсан. Тэр их чулууг хэн хаа­наас бэлдээд ирэв гэдгээс асуудал харагдана. Тайван замаар хийж байсан жагсаа­лыг үй­мээн болгож хувирга­хаар хэн бэлдсэн байх уу. МАХН-ын байрыг шатаалаа. Би үүнийг зохион байгуулалт­тай хийгд­сэн л гэж ойлгож байна. Ма­най "Буян" компа­нийн ажилт­нуудыг холбогдуу­лах нь үндэслэлгүй. Тэгээд ч ихэнх ажилчид нь амарчих­сан байсан. Сүүлийн үед Б.Жар­гал­сайхан гэдэг хүнийг хорьчихоод хийсэн хэрэг гарч ирэхгүй болохоор "Буян" ком­пани руу орж байх шиг байна.

-Аудитын шалгалт орж байгаа гэл үү?

-Шалгуулахаас айх зүйл алга. Шалгана биз. Угаасаа сонгуулийн жилд их шалгадаг юм. Манайхыг энэ хавар, зунжингаа цагдаа, татвараас шалгасан. Энэ компанийн асуудлыг тэр хүнтэй холбож болохгүй л дээ. Б.Жаргал­сайханд Монгол Улсын эсрэг өдүүлсэн гэмт хэрэг байхгүй. Үнэн ялна. Харин улс эх орноо хятадуудад худалдсан, тагнуул болсон гэх улстөрчид ажлаа хэвийн хийгээд явж л байна. Энэ хүмүүстэй харь­цуулж хэлэх юм бол Монгол Улсын төлөө цохилох зүрхтэй хүн юм шүү. 2004-2008 онд ард түмний дуу хоолой бол­сон хүн бол Б.Жаргалсайхан. Тийм ч учраас ард түмэн энэ хүний үгийг сонсох, хүлээж авах дуртай байдаг. Хувь хүнийх нь хувьд хэлэхэд ард түмнээ яавал хүн шиг амьд­ралтай, хоолтой байлгахав гэдэг дээр үргэлж санаа зов­ниж явдаг. Ийм ажил хийвэл Засгийн газрын нуруунаас хөнгөлөгдөх болов уу гэх зэргээр байнга ийм зүйл ярьж явдаг.

-Хурц тод зан характер бол Б.Жаргалсайханы яах аргагүй дүр зураг. Танайхан ямар орчинд өсөч хүмүүжив?

-Бид сэхээтэн айлд өссөн. Ээж маань анхны мөрдөн байцаагч, хуульч. Одоо сай­хан хөгшин бий. Аав маань Аюулаас хамгаалах салбарт ажиллаж байсан хүн. Аливаа ажлыг хуулийн хүрээнд болж байна уу, үгүй юу гэдгийг хэлэлцэж ярьж байж шийд­вэрлэдэг хүмүүс, бид.

-Ингэхэд та долдугаар сарын 1-нд хаана байсан юм бэ. Сонгуульд нэр дэвшсэн учраас нэг ч суудал аваагүй БНН-ын хувьд бухимдал төрж байсан биз?

-Би Булган аймагт телеви­зээр хараад сууж байсан. Эхний байдлаар талбайд сэхээтэн залуус цугласан. Сонголтод сэтгэл хангалуун биш нь харагдаж байсан. Оройхон хэрд согтуу залуу­чууд, хүүхдүүд гараад ирсэн. Тухайн үед нь арга хэмжээ авч жагсаалыг зогсоох бо­ломж байсан. Зориуд санаа­тай­гаар дэвэргэсэн гэж надад санагддаг. Ард түмний дуу хоолой болж явсан хүний төлөө одоо олон нийт дуу хоолойгоо хүргээсэй гэж хүсч байна. Ард түмний сон­голт буруу болж гэж үзээд талбай дээр Б.Жаргалсайхан үг хэлснээс өөрийнхөө төлөө яваагүй юм шүү.

Өнөөдөр үнэн үг хэлдэгтээ хэлмэгдээд явж байна. МАХН, АН-ын амлалт нь дэндүү их болж. Гэтэл ард түмний амьдрал өдөр ирэх тусам доошоо уруудаж байна. Манай БНН үнэн үг хэлсэн ч харамсалтай нь ард түмний итгэлийг авч чад­сангүй. Өнөө­дөр нэг литр шата­хуу­ныг 2000 төгрөгөөр худалдаж аваад 200 ам.дол­лар хүрэх­гүй цалин­гаар амь­дарч чадах уу. Хүн нь хөгжиж байж улс хөгждөг. Манай улс хүн рүү­гээ чиг­лэ­сэн хүнлэг бодлого явуулах ёстой. Хүн төвтэй хөгжлийн бодлого ярих­гүйгээр алийн бол­гон хуурч байх вэ дээ.

Эх сурвалж: Өдрийн сонин

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.