Хамгийн сайхан хотоор Лондон нэрлэгдлээ

2008/09/15
Share |
Хүмүүс:
Хамгийн сайхан хотоор Лондон нэрлэгдлээ

18 орны 18 мянган хүний судалгаан дээр үндэслэт дэлхийн хамгийн гоёмсог хотыг шалгаруулсан байна. Энэхүү судалгааг улс хотуудын брэндийг гаргадаг нэртэй компани хийсэн бөгөөд хотуудын цаг агаар, цар хүрээ, амьдралын хэв маяг, иргэдийнх нь зочломтгой байдал, шинжлэх ухаанд оруулсан хувь нэмрийг нь харгалзан үзсэн байна. Асуулгад оролцсон иргэд дэлхийн 40 хотоос сонголт хийжээ. Ингээд жагсаалтыг Лондончууд хоол хүнс, соёл, дэгжин хувцаслалтаараа тэргүүлсэн байна. Гэхдээ уг хотын оршин суугчдын гуравны нэг нь гадныхан байдаг аж. Хоёрдугаарт Парис хот оржээ. Дэлхийн загварын нийслэл гэгддэгээрээ алдартай юм. Гуравдугаарт Сидней гайхалтай үзэсгэлэнтэй хотод тооцогджээ. Санал асуулгад оролцогсдын 46 хувь нь Ром хамгийн сайхан хот хэмээн нэрлэсэн бол 29 хувь нь Нью-Йоркийг нэрлэв. Харин манай урд хөрш Бээжинг 5 хувь нь сайхан хэмээн тодорхойлсон байна.

 

Эх сурвалж:Өнөөдрийн Монгол сонин

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.