Х.Тэмvvжин: Юу ч болоогvй юм шиг дахиад Ерєнхий сайд болно гэдэг том эмгэнэл

2008/09/13
Share |
Хүмүүс: Баяр Санж | 
Х.Тэмvvжин: Юу ч болоогvй юм шиг дахиад Ерєнхий сайд болно гэдэг том эмгэнэл

-Ерєнхий сайд С.Баяр бараг л 100 хувийн саналаар УИХ-ын дэмжлэг авлаа. Ганцхан гишvvн л эсэргvvцсэн байна. Таван хvний амь бvрэлгэсэн хэрэг, нийгмийн бусад хохирогчийн цус, нулимс ганцхан саналаар л илэрхийлэгдэнэ гэдэг хангалтгvй.

Хэрэв та УИХ-д орсон бол эсэргvvцлийн дуу хоолой нэг биш байх байсан уу. Магадгvй vvнээс болоод Баянголоос сонгогдсон гишvvдийн асуудал шийдэгдэхгvй байгаа юм биш vv?
-Би яг тийм учир шалтгаантай гэж хэлж чадахгvй. Гэхдээ миний байр суурь Ц.Элбэгдорж даргынхтай адил байсан. Хэд хэдэн асуудлыг шийдээгvй байна шvv дээ. Хэрвээ долдугаар сарын 1-нд таван иргэн буудуулж нас барсан нь цагдаатай холбоотой бол тэр нь цаашаа шийдвэр тушаал хэн єгсєн бэ гээд явах юм бол тухайн vед онц байдал зарласантай холбогдуулаад штабыг толгойлж байсан Ц.Мєнх-Оргил, Засгийн газрыг тэргvvлж байсан С.Баяр хоёрын хувьд асуудал vvсэх байхгvй юу.

Шvvхээр vvнийг нотлох эсэхээс vл шалтгаалаад улс тєрийн хувьд аль эрт энэ хоёр дээр хариуцлага очсон байгаа. Гэтэл тэр хариуцлага ерєєсєє яригдахгvй байна. Юу ч болоогvй юм шиг дахиад Ерєнхий сайд болно гэдэг том эмгэнэл. Миний бодлоор УИХ долдугаар сарын 1-нд болсон vйл явдлыг дvгнэх ажлын хэсэг гаргаж, тухайн vеийн Засгийн газар, Ерєнхий сайдын хариуцлагагvй vйл ажиллагаатай ямар нэг байдлаар холбогдсон гэсэн дvгнэлт гарах юм бол Ерєнхий сайдыг ярих ёстой байсан. Ийм сэрэмжлэл байгаа учраас С.Баярыг Ерєнхий сайдад дахиад дэвшvvлнэ гэдэг хуульчийн нvдээр харахад хууль, шударга ёстой зєрчилдєж байна. Тийм учраас С.Баярын эсрэг санал єгєх ёстой. Харамсалтай нь албан ёсоор чуулганд орж чадахгvй байгаа учраас намайг сонгосон Баянгол дvvргийн иргэдийн тєлєєлєл болж чадахгvй, мэргэжлийн дуу хоолой, дvгнэлтийг хvргэж чадахгvй тойргийн гадна байна. Хэзээ нэг цагт vнэн байдал улс тєрийн хєшигний цаанаас нээгдвэл ямар нэгэн байдлаар хариуцлага тооцох л ёстой.

-Ер нь хуулчийн нvдээр харахад та хэзээ гишvvнийхээ бvрэн эрхийг хэрэгжvvлэх тєлєвтэй байна?
-Яг хуулийнхаа байдлаар харах юм бол энэ маргаан хоёр жил vргэлжлэх бололцоотой. Яагаад гэвэл аливаа маргааныг шийдэхдээ нэг дvрмээр vр дvн рvv нь шахаж єгдєг. Гэтэл одоо хоёр юм гараад ирлээ. Нэг хэсэг нь Эрvvгийн байцаан шийтгэх хууль бариад эхэлж байна. Нєгєє хэсэг нь Сонгуулийн хууль барьчихаж байна. Хоёр хууль барихаар маргаан дуусахгvй. Уг нь энэ маргааныг Vндсэн хуулийн Цэц дээр Vндсэн хууль бариад цэглэж болох юм. Гэтэл Цэц маргаан vvсгэхээс татгалзаад байна шvv дээ. Тийм учраас их удна гэж бодож байна. Угаасаа ингэж удах, ийм тодорхойгvй байдал руу оруулах зорилготойгоор цагдаа, прокурорынхон vйл ажиллагаа явуулсан байж магадгvй.

-АН, МАХН хамтарч засаг байгуулна. Vнэхээр хамтарч ажиллахаар болсон юм бол хvчээр бариад байгаа тойргуудынхаа асуудлыг яагаад шийдэж болохгvй байгаа юм бол?
-Vнэндээ Засгийн газарт хамтарч ажиллаж байгаа нь СЕХ болон шvvхийн ємнєєс шийдвэр гаргана гэсэн vг биш. Хамтарна гэдэг энэ маргааныг шийдэх гарц биш. Гэхдээ СЕХ-ны дарга Б.Баттулга гэдэг хvн хуульд заасан эрх хэмжээ, чиг vvргээ хэрэгжvvлэхээсээ илvvтэйгээр єєрийнхєє нам, эсвэл цаанаа байгаа хэн нэгний улс тєрийн даалгавраар энэ зvйлийг зогсоочихоод байгаа. Б.Баттулга бол єргєн барих ёстой юм аа єргєн бариагvй. Хэрвээ тодорхой хэмжээний маргаан байвал явах журмаараа яваад, дараа нь буцаж УИХ-ын гишvvний бvрэн эрхийг тvдгэлзvvлэх тухай ярих ёстой болохоос биш тэгж магадгvй гэдгээр зогсоож болохгvй.

-Парламент ажиллагаанд орчихлоо. Яагаад одоо хvртэл Б.Баттулгыг шинэ парламент сонгууль зохион байгуулсантай нь холбогдуулж дуудахгvй, асуухгvй, хариуцлага тооцохгvй байгаа юм бэ?
-Тэгэхээсээ ємнє шууд л Засгийн газар байгуулах талаар яриад эхэллээ. Энэ нь асуудлыг зарчмын дагуу, зєв шийдэх биш нєгєє л албан тушаал нєгєє л бялуугаа хувааж идэхээр явж эхэллээ гэж хардахад хvргэж байна. Би тойргийн гадна байгаа болохоороо шаралхсандаа ингэж хэлээгvй. Тангараг єргєхийнхєє ємнє "Б.Баттулга гэдэг хvнийг огцруулна, хариуцлага тооцно" л гээд байсан биз дээ. Одоо тэр хvн асуудал байхаа больчихсон байна. Асуудлыг шийдэх сонирхол хаана байна гэж эргэлзэхэд хvрлээ.

-Тойргийн гадна хэн байгаагаас шалтгаалаад УИХ-д оруулж ирэхгvй тэнд нь гацаах сонирхол байгаа гэсэн яриа байсан. Хэн нэгнийг сайд болгох сонирхолгvй байгаа учраас ийм байдалд хvрсэн гэж vv?
-Би бусдын адил сонин хэвлэлээр мэдээлж байгаа зvйлд л анализ хийж харж байна. Магадгvй тийм хvчин зvйл байхыг vгvйсгэхгvй. Гэхдээ тэрнээсээ илvvтэйгээр Н.Баяртсайхан гэдэг хvн бvхэлд нь гацаах чадвартай гэдэг нь харагдаад байгаа. Магадгvй Увсынх гэдэг хvчин зvйл нь нєлєєлдєг юм уу. МАХН-ынх гэдэг нь нєлєєлж байгаа юм уу эсвэл олон хvнтэй мєнгє тєгрєгийн хол¬боотой гэдэг нь нєлєєлж байгаа юм уу ямар нэг байдлаар энэ маргааныг шийдэхгvй байна. Бодит зvйл нь энэ. Хvссэн, хvсээгvй vvний vр дvнд Ц.Мєнх-Оргил бодож тєлєвлєж байсан олон зvйлээ алдаж байгаа нь vнэн л юм.

-Засгийн газрыг хамтарч байгуулах нь хуульд нийцэхгvй, нийцэж байгаа талаар олон санаа бодол дуулдаж байна. Хуульчийн хувьд vvнийг яаж хvлээж авч байна?
-Засгийн газрыг хамтарч байгуулж болно. Тэр дундаа олонхи єєрєє санал тавьж байгаа тохиолдолд Vндсэн хууль зєрчигдєж байна гэхэд хэцvv. Нєгєє талаас Засгийн газрыг байгуулахдаа 2004 онд алдаж байсан, энэ удаа ч зарчим юу вэ гэдэг дээрээ алдаж эхэлж байна. Энэ Засгийн газар ямар мєрийн хєтєлбєртэй, ямар бодлоготой орох гэж байгаа юм. Тэр бодлогыг хэн илvv тодорхойлж чадаж байгаа юм. Тодорхойлж байгаа учраас танайх энэ яамыг ав, манайх энэ яамыг авъя. Яам гэдэг нь байгууллага биш. Тэр бодлогыг хэрэг-жvvлэх гэж байгаа чиг vvрэг, эрх мэдэл нь. Гэтэл юу хийх гэж байгаа гэхээсээ илvvтэй хэн хаана суух гэж байгаа гэдгээрээ сайдын суудлаа хуваачихаад байна. Ийм нєхцєлд асуудлыг шийдэхээр нэгдсэн гэхээсээ зvгээр л улс тєрийн бvлэглэл, фракцууд ойлголцолд хvрсэн гэж харагдаж байна шvv дээ. Ингэж ойлголцолд хvрдэг Засгийн газрууд байдаг л даа. Жишээ нь Ирак шиг. Vндэстэн хоорондоо талцаж хэрэлдсэн, дайны байдалд байгаа тохиолдолд овгуудын тєлєєллийг засагт оруулах замаар эв нэгдлийг хангадаг. Бид эв нэгдлийг хангах, зєрчилдєєнийг намжаах гэхээсээ улс орныг хєгжvvлэх тухай яриад байна шvv дээ. С.Баяр ч єєрєє хэлсэн. Vсрэнгvй хєгжлийн vе ирж байна гэж. Vсрэнгvй хєгжлийн vе ирж байна гэдэг бол хэрvvл тэмцлээ зогсооно гэхээсээ илvv бид ийм зvйлийг хийж байж тийшээ vсрэнэ гэдгээ харж байгаа учраас хийх гэж байгаа хvмvvсээ л байршуулах ёстой.

-Ардчилсан нам Засгийн газарт орсноор бодлогод нєлєєлєх, Засгийн газрын мєрийн хєтєлбєрт єєрсдийн санаагаа тусгах боломж байгаа болов уу?
-Аливаа зvйлд зєв гэхээсээ гадна шударга байвал зvгээр. Тэр єнцгєєс харвал олон зvйл эрсдэлтэй болж байна. 2004 оны нєхцєл байдал одоогийнхоос єєр. МАХН тэр vеийнхээс хоёр дахин илvv хvчтэй, саналтай, оролцоотой болчих гээд байна. Ийм нєхцєлд Ардчилсан нам бодлогоо, єєрийн хийх гэж байгаа алхмуудаа тусгаж єгнє гэдэг хоёр дахин хязгаарлагдмал гэсэн vг. Гэхдээ бас нэг юм харах хэрэгтэй бол¬чих¬лоо. Ардчилсан нам 2008 онд мєрийн хєтєлбєрєє боловсруулаад, энэ зvйлvvдийг хийнэ гэхэд бараг эхний ал¬хам нь vvнд садаа болж байгаа зvйлvvдийг єєрчлєх байсан. Тэр садаа болж байгаа зvйлvvдийн дийлэнх нь МАХН-аас шалтгаалж байсан. Тэгэхээр бид мєрийн хєтєлбєрєє хэрэгжvvлнэ гэхээр МАХН-ын тєрийн байгууллагад ороод суучихсан олон гар, хєлvvдийг таслах хэрэгтэй болно. Олон санхvvжилтийн эх vvсвэрийг нь зогсоох хэрэгтэй болно. Олон олон тєрийн байгууллагыг зєвхєн єєрийнхєє зорилгод ашигладаг байдлыг нь єєрчлєх хэрэгтэй болно. МАХН vvнийг хvлээн зєвшєєрч чадна гэдэг эргэлзээтэй. Тиймээс би дараагийн vсрэнгvй хєгжлийн талаар гоё яриаг итгэлтэй хvлээж авч чадахгvй байна. Болбол сайхан л байна. Эхний алхам гэхэд яах аргагvй хууль хэрэгждэг байлгахын тулд бид хуулийн байгууллагад шинэтгэл хийх ёстой. Vнэндээ цагдаагийн удирдлагын бvтцийг задлахыг МАХН хvсч байгаа юм уу.

-Тангараг єргєсєн цагдааг шалгаж эхлэхээр єлсгєлєн зарлаад байна. Хэрэв хэрэв єєр хэн нэгнийг шалгах гэвэл намайг гvтгэлээ гээд бас єлсгєлєн зарлах жишиг тогтчих шиг боллоо?
-Єнєєдєр болж байгаа бvх vйл явцыг эргээд харахад Vндсэн хуулийн ардчиллыг том хямрал руу зугуу зугуухан тvлхээд байна. Тєрийн байгууллагууд нь хоорондоо сєргєлдєж зєрчилддєг болж ирлээ. Хуулийн институтvvд vл ойлголцох байдал руу орж байна. Улстєрчид нь єєрсдєє Vндсэн хуулийн дагуу засаглалыг ажиллуулахаасаа илvv стандартын бус гэдэг нэрийн дор би энэ дvрмийн дагуу улс орныг хєгжvvлнэ гэж сонгогддог мєртлєє сонгогдсоныхоо дараа наад дvрэм чинь юу юм гэж нулимдаг vйлдлээ улам бvр баталгаажуулаад эхэллээ. Энэ єєрєє том аюул. Цагдаагийн нэг хурандаа эсвэл ахмад УИХ-ын гишvvнээс илvv том эрх мэдэлтэй. Илvv боломжтой, илvv нєлєєтэй байгаа байхгvй юу.

Энэ юу хэлээд байна гэхээр манайд иргэнээ тойрсон хууль, эдийн засгийнхаа дэд бvтцийг шинээр харах ёстой болж. Тэр єєрчлєлтvvдийг хийхийн тулд эвсч нэгдэж байгаа бол би дэмжиж болж байна.Тэр єєрчлєлтvvдийн 50 хувь нь урагшаа зvтгэх, vлдсэн хувь нь дэгээдээд салахгvй байгаа гав гинжийг таслах. Гэтэл тэр цэг дээр МАХН-ын 100 хувийн сонирхол байгаа шvv дээ. МАХН бид vvнээсээ салж чадна гээд зогсч чадах юм уу. Орон нутгийн Засаг дарга феодалуудаасаа салж чадах уу. Хагас авлигажсан олигархиудаас салах юм уу. Тєрєєс мєнгє "хийгээд" тvvгээрээ эрх мэдлээ баталгаажуулж байдаг ууж идэхийн дон шvглэсэн улстєрчдєєсєє салж чадах юм уу.

эх сурвалж: Өдрийн сонин

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
rekoloas трамал раствор для инъекциР¹ МБУ ЦНТ Дружба ЭМР химках на спирту Майкоп купить кокаин НалбуфиР½ рецепт марихуаР½Ð° в каких странах Ð­ÐºÑÐ¿Ñ€ÐµÑÑ  тест на амфетамР¸Ð½ в моче человекР° Купить Метадон МиллероР²Ð¾ РЯЗАНЬ БЕЗ НАРКОТИРšÐžÐ’ купить Ганжа Яранск ЗакладкР¸ стаф в Агрызе Купить JWH Лысьва ЗакладкР¸ шишки ак47 в НовоузеР½ÑÐºÐµ НаркотиРºÐ¸ из конопли, гашиш, марихуаР½Ð° купить Метод Лобня купить морфий ÐŸÑ€Ð°Ð²Ð´Ð¸Ð½Ñ Ðº купить Ляпка Советск закладкР¸ в Истра-1 Купить Героин Орск купить Говно Венёв Купить ÐœÐµÑ‚Ð°Ð¼Ñ„ÐµÑ ‚амин СосенскР¸Ð¹ экстази время купить МЕФ Великий НовгороР´ Купить закладкР¸ экстази в Верее ЗакладкР¸ ÑÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ в ЮбилейнР¾Ð¼ Купить закладкР¸ гашиш в ПолевскР¾Ð¹ амфетамР¸Ð½ форма амфетамР¸Ð½ спид купить закладкР¸ в Ейске купить морфий ГеоргиеР²ÑÐº Можно ли курить мяту: причины и эффект Купить ЗакладкР¸ Спайса Сургут КупитьСР¿Ð°Ð¹Ñ россыпь в ВерещагР¸Ð½Ðµ Сайт тор закладкР¸ купить Гашиш Агрыз ЗакладкР¸ MDMA в Купине Как Ð³Ð¾Ñ‚Ð¾Ð²Ð¸Ñ‚Ñ Œ кукнар из мака
IP:5.8.47.225  2018-06-17 18:44:18
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.