АН-ын дарга Н.Алтанхуягийн хэнд ч хэрэггүй ярилцлага

2008/09/13
Share |
Хүмүүс: Н.Алтанхуяг | 
АН-ын дарга Н.Алтанхуягийн хэнд ч хэрэггүй ярилцлага

Энд АН-ын шинэ дарга ёстой хэнд ч хэрэггүй зүйлс ярьжээ. Гэхдээ яахав, та сонирхоод үз л дээ.

Илэн далангvй, тал засаагvй ярилцлагын булангийн эхний зочин нь АН-ын дарга Н.Алтанхуяг. Сэтгvvлч Ж.Ханддолгорын хєтєлдєг байсан энэ булангийн нэрийг зохиогчийнх нь зєвшєєрлєєр эрхлэх боллоо.

-Олон нийтийн анхаарлын тєвд, улс тєрийн шийдлийн гол цємд байгаа тантай ярилцлага хийгээч ээ гэж манай уншигчид хvссэн юм.

Та одоо тавин настай, энэ vеийн голлох улстєрчдийн насны бvлэгт хамаарах хvн. Алтантуяа гэдэг нэртэй байсан гэж мэдэх юм байна. Монголд Алтантуяа нэртэй 40-єєд мянган эмэгтэй, нэг хоёрхон эрэгтэй байдаг юм гэсэн. Ер нь ямар хvvхэд байв. Хvн болж тєлєвшихєд тань хэн, яаж нєлєєлсєн бэ?

-Увсын Улаангом хотод тєрсєн. Норовынх гэдэг айлын найман хvvхдийн тав дахь нь. Би ээжийнхээ энгэрт “Алдарт эх”-ийн одон авчирсан. Ээж намайг эмнэлэгт биш, гэртээ тєрvvлж л дээ. Эх барьж авсан хажуу айлын эмээ надад Алтантуяа гэдэг нэр єгсєн хэрэг.

Э.Бат-Yvл их олон юм ярина аа. Тэр бусдаас єєр оюутан байсан. Коммунизмаа л ярина шvv дээ. Хот, хєдєєгийн ялгааг яаж ойртуулах вэ, оюуны болон биеийн хєдєлмєрийн ялгаа арилах юм уу гээд л. Шинжлэх ухаан, коммунизмын онолын хичээл ярилцлага, хэлэлцvvлэг болж єнгєрдєг байсанд Б.Энхмандах, Э.Бат-Yvл хоёрт баярладаг юм.

-Та МУИС-д багшаар vлдэж, оюутан бvсгvйтэй гэрлээд дотуур байранд гал голомтоо бадраасан гэдэг. Танайх хэдэн хvvхэдтэй билээ?

-Би нэлээд оройтож 27-тойдоо гэрлэсэн хvн шvv дээ. Би багш, эхнэр маань оюутан байхад эхний хvvхэд минь тєрсєн. Хичээлийн завсраар даавууг нь базах гээд гvйчихнэ дээ. Би чинь дунд сургуульд байхдаа гvйлтээр хичээллэдэг, бvр Увсаас шалгарч улсад vздэг тамирчин байлаа. Сургууль, байр хоёрын хооронд мєн ч их гvйсэн дээ. Бид оюутны байрны умгар єрєєнд 10 гаруй жил амьдарсан. Миний амьдралын их сайхан он жилvvд тэнд єнгєрсєн.

-Хувийн амьдралд тань єєрчлєлт орсон, єєрєєр хэлбэл шинэ амьдрал зохиосон гэж сонссон юм байна?

-Би зургаан хvvхэдтэй. Эхний гэр бvлдээ гурван хvvхдийн аав болсон. Шинэ амьдрал зохиосон, юуг нь нуух вэ. Дахиад гурван хvvхэдтэй боллоо. Бага маань ой гаруйтай жаахан амьтан бий. Том хvvхдvvдтэйгээ, ээжтэй нь халуун дотно харилцаатай.

-Ингэхэд Та яагаад анх социал демократ vзэл баримтлалыг сонгож байсан юм бэ. Р.Гончигдорж С.Мэндсайхан гээд МУИС-ийн физик, математикий тэнхимийнхэн МСДН-ын удирдлагыг бvрдvvлж байлаа шvv дээ?

-МУИС-ийн багш нар єргєн сэдвээр “пан гєрдєг” хоёр vйл явдал болдог байлаа. Тэр vед Октябрийн баяр, майн баяраар жагсана шvv дээ. Жагсаалын vеэр багш нар их сургуулийнхаа гадаа цуглаж 3-4 цаг зогсдог байв. Ялангуяа залуу багш нар дунд єргєн хэлэлцvvлэг єрнєнє. Нам засаг, тєр улс ярихгvй л дээ. Гол нь МУИС-ийн ажил явахгvй байгааг, vvнд ректор буруутайг хэлэлцэнэ. Амаараа бол ректороо мєн ч олон удаа огцруулсан даа. Жагсаал дуусахад ректороо халж аваад бєєн баяр харьцгаана. Нэг л хvнийг єєрчилбєл ажил хэрэг сайжрах юм шиг гэнэ материалист vзэлтэй байж. Ардчилсан холбооны анхны цуглаан болсон нь бидний оюун санаанд тvлхэц єгсєн. Манай багш нар цуглаж нийгмийг vндсээр нь єєрчлєх талаар санал бодлоо солилцож, найман зvйлт сонордуулга vйлдэж байв. Yvнд хамгийн их зvтгэсэн хvн нь П.Улаанхvv байгаа юм.

Тvvх яривал 1989 оны арванхоёрдугаар сарын 29-нд Ардчилсан социалист хєдєлгєєн МУИС-ийн хичээлийн III байранд байгуулагдсан. МУИС дээр байгуулагдсан учраас багш нар хvндийн тєв болж, дээр нь Баабар нэмэгдсэн.

-Ардчилсан либералиуд шинэ тутам байсаар байтал яагаад заавал ардчилсан социалист vзлийг сонгосон юм бол?

-Бид нийгмийг vндсээр нь єєрчлєх тухай ярихдаа тэднээс арай єєр зvйл боддог байсан. Социал демократ гэдгийг орчин vеийн чиг хандлага хэмээн Баабар санал болгосон юм. Ардчилсан социализмыг соцдекvvд мєрддєг юм байна гэж бид ярилцаад 1990 оны гуравдугаар сарын 2-нд МСДН-ыг байгуулж байлаа. МСДН анхдугаар их хурлаа хийхдээ Баабарыг даргаар, С.Мэндсайхан бид хоёрыг нарийн бичгийн даргаар тавьсан.

-Та бол капитализмыг алгасч харайгаад коммунизмд жаргахыг эрмэлздэг цаг vед єсч єндийсєн хvн. Эцэг, эх тань МАХН-ыг сонгож заншсан гэр бvлээс гаралтай хvний хувьд нийгмийн байгууллыг єєрчлєхєєр шийдэхэд хялбар байгаагvй болов уу?

-Тэр vед аав маань талийгаач болсон байлаа. Ээж бол хvv нь зєв зvйл хийж байгаа гэдэгт эргэлздэггvй байсан. “Социал демократ” гэж хэлж чаддаггvй мєртлєє “Миний кєвvvний нам аль нь вэ” гэж заалгаад л дугуйлдаг байсан.

-МСДН-ынхны хамгийн идэвхтэй оролцсон улс тєрийн vйл явдал 1994 оны єлсгєлєн. Та ч оролцсон. Хvмvvс тэр явдлыг мартсан байх. Тэгээд чухам ямар шаардлага тавьж єлссєн юм бэ?

-Євгєн партизаны яриа гэдэг шиг л санагдаж байх чинь (инээв). Манай соцдекvvд 90 оны єлсгєлєнд суугаагvй юм шvv дээ. П.Жасрай гуайн Засгийн газрын байгуулсан Айбекс Моламын гэрээг эсэргvvцэж 1994 онд єлсгєлєн зарласан юм. Монголын тэнгэрийг гадаадынханд худалдлаа гээд л бєєн асуудал дэгдээв дээ. МоАХ, МСДН, МYДН нийлж єлсгєлєн зарлалаа. Бидний хэдэн нєхєр 12 хоног ходоодоо сойсон доо. Yр дvнд нь тэр гэрээг хvчингvй болгосон. Жагсаал цуглааныг олон ч жил зохион байгуулсан этгээд бол Алтанхуяг. Тэр vед єлсгєнгєєс илvv тэмцлийн хэлбэр олоо.

-Та хэдийн дэлгэрvvлсэн моод одоо ч vргэлжилж байна. Сvvлдээ тєрийн цагдаа хvртэл єлсдєг боллоо. Тэмцлийн энэ хэлбэр vр дvнд хvрэхээ больж байх шиг?

-Хvнд хамгийн их хvрсэн єлсгєлєн бол 90 оных л байлаа. 94 онд 12 хоног єлссєн ч тэгтлээ сvр дуулиан болоогvй. Хугацаа нь уртсах тусам олон нийт цочирдох нь бага байдаг бололтой. Эрх зvйт тєр гэж байгаа л юм бол иргэдээ даргалдаг биш, тэдэнд vйлчилдэг болмоор юм. Тєр арга барилаа єєрчлєх хэрэгтэй.

-1996 оны сонгуульд МYАН, МСДН-ын “Ардчилсан холбоо” эвсэл 50 суудал авч ялалт байгуулсан. Засгийн эрхийг авчихаад мєн ч их гэнэдэж, vvлэн дээгvvр хєвцгєєсний гол сургамж юу байв. Ардчилсан хvчнийхний хувьд М.Энхсайханы Засгийн газрыг огцруулах бодит шаардлага байсан юм уу?

-М.Энхсайхан нийгэмд шинэ зvйл хийсэн юм шvv. Yнэ чєлєєлєх, орон сууц хувьчлах, татвар тэглэх гээд санаачилсан нь олон. Хоёр жил хэртэй ажиллаад М.Энхсайхан олонхийн бvлэгтэй зєрчилдєх болсон. Эгийн голын усан цахилгаан станцаас эхлээд зєрчил даамжирч, олонхийн бvлэг Ерєнхий сайдад итгэл алдарч М.Энхсайханыг огцруулсан.

-Та Ц.Элбэгдоржийн анх тэргvvлсэн Засгийн газарт Хєдєє аж ахуй, vйлдвэрийн сайдаар ажиллсан байх аа?

-Тэр vед манай яам хєдєє аж ахуй, vйлдвэр, худалдаа, геологи, уул уурхайн салбарыг хамтад нь хариуцаж байлаа. Ц.Элбэгдоржийн Засгийн газар гурван сар ажиллаад л унасан. Тэгээд долдугаар сараас эхлээд шинэ он гартал vvрэг гvйцэтгэгч Засгийн газар ажилласан.

-Тухайн vед ардчилсан хvчин засгийн эрхэнд байхдаа яма алдаа гаргасан гэж vздэг вэ?

-Бид 1996 онд ялчихаад єрсдєє ч огт сонсоогvй, мэддэггvй хvмvvсээр сайд болгосон. Салбар мэддэг мэргэжилтнээр сайд тавьчихвал “лаг” ажиллана гэж ойлгодог байж. Ерєнхий сайдаар М.Энхсайхан, Ц.Элбэгдорж, Р.Амаржаргал солигдоход дандаа ийм алдаа гаргасан байгаа юм. Улс тєрийн бодлого гэдэг бол хаа хамаагvй мундаг мэргэжилтнээр алба хашуулдаг ажил биш юм билээ. Зєвхєн салбараа мэддэг биш, єргєн хvрээнд боддог байж улс орны хєгжлийн бодлогыг хийдгийг ойлгосон.

-Ц.Элбэгдоржийн Засгийн газрыг, дурсахаар С.Зоригийн амь насыг хєнєєсєн хэрэг босоод ирдэг. Хэрэг илрээгvй 10 жил болж байгаа ч мартаж боломгvй. Та хамтран тэмцэгчийн хувьд юу гэж боддог вэ?

-Бид тэр vед засаг барьж байхдаа нялх байж дээ. Цагдаагийн даргаар бид Д.Мєрєнг тавьж байгаа юм. Гэтэл тэр нєхєр МАХН аас нэр дэвшээд УИХ-гишvvн болоо биз дээ. Тэр vед цагдаагийн дарга сайн ажилласан бол хэргийн ул мєр ингэтлээ арилахгvй байсан. Боловсон хvчний бодлого гэж юм бидэнд байгаагvй нь vнэхээр том алдаа.

Ардчилсан нам 2004 онд засаг авахдаа энэ хэргийг урагшлуулах талаар олигтой юм хийж чадаагvй. Одоо ч эргэлзээтэй байна. Гэхдээ хаяж болохгvй.

-Социнтернийн гишvvн МСДН 2000 онд либераль-консерватив МYАН, бусад намтай нэгдсэнийг улс тєрийн намууд эш онол, vзэл санааны хувьд тєлєвшєєгvйг харуулсан нэгдэл гэж дvгнэдэг. Одоо МАХН Социнтернийн жинхэнэ гишvvн. Экс соцдек та АН-ын дарга болмогцоо МАХН-тай хамтарсан Засгийн газар байгуулах шийдвэр гаргуулсан нь зvvний vзэл баримтлалтай чинь холбоотой юу?

-Амьдрал дээр зvvн, барууны vзэл баримтлал гэж байхгvй юм билээ, Монголд. Сонгодог онол бол олон намын системээр олон жил замнасан улс тєрд л байдаг зvйл.Бид анх 1990 онд танайх, манайх гэх олон намтай болоод тэр онолыг чинь хуулбарлахаас єєр яах юм бэ. Ємнє нь МАХН-аас єєр нам байсан биш.

Барууны чиглэлийн улс тєрийн нам гэдэг чинь чинээлэг давхарга бvхий улс оронд соёолно уу гэхээс Монгол шиг ядуу газар байхгvй ээ. Баруун, зvvн намуудыг нийлэх гэлээ гэсэн шvvмжлэл 2000 онд хvчтэй єрнєсєн. Онолгvй нєхєр гэж намайг загнасан. Тэгэхэд нь “Би амьдрал мэдэж байна. Чи бидэн хоёрын баруун, зvvний ялгаа нь юусан билээ, хvvхээ” л гэсэн. АН, СДН хоёрын дунд нэг нийтлэг зvйл байсан. Ардчиллын vнэт зvйлийг эрхэмлэдгээрээ л нэгдсэн хэрэг.

Одоо бол Монголд vзэл баримтлалын бус, гэр хороолол уу, хотын тєв vv, хязгаар сум уу гэсэн ялгаа л байна.

-Прагматик улстєрчийн хэлдгийг л ярьж байх шиг. Харин Таны хариулт Монголын улс тєрийн намууд тєлєвших болоогvй тухай єгvvлж байна, тийм vv?

-Хєрс суурь нь бий болоогvй байна л даа. Улс тєрийн намын тєлєвшил нийгмийн нэг хэсэг дээр бий болдог. Дундаж, доод, дээд давхарга бий болж байж л тєлєвших нь байна. Барууны vзэл санааг Монголд хуулах хол байна. Одоо хэдvvлээ хєрсєн дээрээ амьдаръя. Дэлхий даяаршиж байна л гэнэ, бидний хувьд ядуурлаа бууруулах, ахуй амьдралаа єєд татах асуудал тулгамдаж байна шvv дээ. Юун баруун, зvvний vзэл суртал вэ,талх…

-Тэгээд яах гэж. Бvгд адилхан бодож сэтгэх гэж vv. Нэг сонин унш, ганцхан телевиз vз гэхгvй биз дээ?

-Yгvй дээ, би анхнаасаа наадахын чинь эсрэг гарч ирсэн хvн. Ил тод, олон ургальч vзэл алга болчихсоны эсрэг одоо ч би ажиллана. Тєр засаг нь хvртэл нууц болчихсон. Яахлаараа Сангийн сайдын албан тушаал нууц байдаг юм. Засаг єєрєє ил тод, ойлгомжтой байхаас ажлаа эхлэх ёстой. Парламент олон ургальч vзлийн талбар. Гvйцэтгэх засаглал олон ургальч vзлээр ажилладаггvй юм билээ.

Хоёр єєр юм шvv дээ. Би барууны vзэлтэй сайд, ингэж ажиллахгvй гээд хєшчих юм бол ажил явахгvй ээ.

-Та АН-ын дарга. Ерєнхий сайд бол МАХН-ын дарга. Хамтарсан Засгийн газар нэрийн дор нэг нам нєгєєгийнхєє заавраар хєдлєх мэт санагдаад байгаа юм даа?

-Єнгєц харвал тийм. Нэг намын алхаар бvхнийг шийдэхгvйн тулд хийх ажлаа ард тvмний ємнє ярья л даа. Хийхээр тохирсноо л хийж байвал хэн алх цохих бол чухал биш гэж би vздэг. 2004 оны эвслийн Засгийн газрын сургамжаар бол чи тэр яам, би энэ яам гэсэн битvv хатуу яриагаар Засагт нэгдчихээр хэрэлддэг. Харин энэ удаа ард тvмний ємнє шийдэх асуудлаа нээлттэй тохирчих хэрэгтэй. Хамтарсан Засгийн газарт орно гэснээрээ Алтанхуяаг гэдэг хvн маш том эрсдэлийг єєртєє хvлээж байгаа юм. Уг нь дурлахаар эд биш л дээ. Хамтарсан Засгийн газар байгуулахаар л єргєс авсан юм шиг болчихгvй. Монголчуудын дийлэнхийн амьдрал ядуу байна. Миний чин хvсэл бол дундаж амьдралтай монголчуудыг хармаар байна. Yvний тулд л сонгогдсон. Хоншоортой байя л даа.

-Ц.Элбэгдорж таныг харахаас дур нь гутаж байгаагаа илэрхийлсэн. Єєрєє Засгийн газрын тэргvvн байхдаа зєвшилцлийн тухай сайхан vгийг олонтаа хэлж ухуулж байлаа. Та тэр танхимд Сангийн сайд байсан. МАХН, АН хамтарч ажиллахдаа vр дvнд хvрсэн vv, эсвэл АН цєєнх байхдаа илvv олон ажил хэргийг шийдvvлсэн vv?

-Бид хамтарч Засгийн газар байгуулахдаа хvvхдийн мєнгє, татварын хєнгєлєлт гээд олон ажлыг хийсэн. Бас хийгээгvй орхисон нь ч бий. Авлигатай тэмцэх, засаг захиргааны шинэчлэл гээд єчнєєн ажлыг хаясан.

Миний амьдралын туршлага намайг туйлшралаас зайлсхийгч болгосон. Засгийн газар амжаагvйгээ хийгээд л явах ёстой. АН, МАХН хоёр хамтарсан Засгийн газар байгуулахдаа бvтээмжтэй, санаачлагатай ажилласан байдаг юм.

-Ц.Элбэгдоржийн тэргvvлсэн эвслийн Засгийн газар хувийн тоглолтоос нь болж огцорсон уу, эсвэл ажил нь явахаа больчихсон байв уу?

-Шинэ Засгийн газрын хамтарч ажиллах зарчимд аль нэг намын даргын дургvй нь хvрэхээр засаг огцордгийг больё гэж тусгах саналтай байна. Одоо тэр єнгєрсєн Засгийн алдааг яриад яахав.

МАХН, эсвэл АН дангаараа ашигт малтмалын салбараас иргэдэд хувь хvртээж чадахгvй. Тийм боломж байхгvй нєхцєл бий болчихоод байна. Дэлхийн зах зээлд эрдэс баялгийн vнэ єсч байхад бид дєрвєн жилийг харамсалтайгаар алдлаа. Тавантолгой, Оюутолгойн аль нь ч ашиглалтад орсонгvй. Хэн, хаанаас, ямар мєнгє идэх нь вэ гэж хэрэлдсээр байгаад зургаан жилийг алдсан.

Хvмvvс тараах хувиас хvртэх сэтгэлгээнээс салах цаг ирснийг бас сануулъя. Гар, хєлєє хєдєлгєе. АН-ын vйлдвэржилтийн бодлого бол єєрсдєє бvтээж амьдрах хєтєлбєр юм.

-Гэтэл хамтарсан Засгийн газар байгуулах АН-ын шийдвэр намын дvрмийг зєрчлєє гэж С.Эрдэнэ нар vзэж байгаа. Тэдний нэхэмжлэлийг АН-ын дvрмийн хороо хангачихвал хамтарсан Засгийн газар байгуулах vйл явц тэг рvv буцаж болох юм?

-Тийм юм болохгvй. YЗХ-ны 200 гаруй гишvvнээс 180-ад нь цуглаад, 132 нь санал хураалтад оролцоод 111 хvн Хамтарсан Засгийн газрыг дэмжсэн. Дvрмийн хороонд маргаан vvслээ гэхэд 132 хvн ирээд л шийдвэрээ баталчихна шvv дээ.

-Та Ц.Элбэгдоржийг харахаар яах юм. Лав Таныг харахаар Элбэгдоржийн ой гутаад байгаа гэсэн?

-Хэн нэгнийг хараад миний сэтгэл хєдлєєд байгаа юм алга.

-С.Баяр танд хамтрах санал тавьсан талаар тодорхой ярихгvй юу? Сонирхолтой тvvх болж vлдэх нь гарцаагvй.

-АН-ын Гvйцэтгэх зєвлєл УИХ-ын гишvvдтэйгээ хамтарч хуралдсан нэгэн хуралдаан дээр (пvрэв гариг) Ц.Элбэгдорж намын даргын албаа єгєхєє мэдэгдсэн. Бямбад YЗХ хуралдаж З.Энхболд бид хоёр намын даргад нэрээ дэвшvvлсэн. Бид хоёрын мєрийн хєтєлбєрт нэг ижил зvйл байсан нь АН засгийг хуваалцана гэсэн байлаа. Тэр хурал дээр би АН-ын дарга болж, маргааш нь С.Баяртай уулзсан.

Хvмvvс Алтанхуяг бvр ємнє нь Баяртай тохирсон гэдэг. Гэтэл YЗХ-ны хурал болохоос ердєє хоёрхон хоногийн ємнє надад намын даргад нэрээ дэвшvvлэх боломж нээлттэй болсон байгаа биз.

-АН-ын нєхєдтэй зєвшилцлєє гэж СЕХ-ны дарга мэдэгдсэн шvv дээ. Намын даргын хийх ёстой мэдэгдлийг СЕХ-ны дарга хийчихсэн?

-Хольж хутгаад байгаа явдал байна. Бас нэг зvйлийг хэлэхэд тойргийн хороо хуралдахгvй байхад л асуудал урагшлахгvй байгаа. Тэгэхээр тойргийн хорооны гишvvдтэйгээ харилцах хvртэл намын даргын оролцоо байж болноо доо. Ядаж хуралдаа орж суу гэж хэлж болно шvv дээ.

-Ерєнхий сайд та хоёрын сvvлийн ганцаарчилсан уулзалт гээд хэвлэлvvд бичээд байна. Тэр уулзалтын гол сэдэв бол таныг Засгийн газарт оруулах. АН-ын дарга орсноороо хамтарсан Засгийн газарт баталгаа бий болгоно гэж vзсэн. Энэ vvднээс Тэргvvн шадар сайд гэдэг харьцангуй шинэ албан тушаалд таныг томилуулах халаасны яриа байсан уу?

-Тийм сэдвээр ярилцаагvй. Бид єчигдєр уулзаж ярилцсан. Тэгэхдээ сайдын тухай яриагvй. Би бас нэг зарчим яриад байгаа шvv дээ. Манайхан чинь бvх асуудлыг сайдын асуудал болгон хувиргадаг болохоор их тєвєгтэй. Би тодорхой асуудал ярьсан. Одоо сонгуулийн хоёр тойргийн дvн саатаад байна. Yvнийг хурдхан шиг оруулаад 76 гишvvнээ бvрдvvлээд явбал яасан юм бэ. Одоо та єєрєє Ерєнхий сайд болох нь. Ерєнхий сайд болоход тань УИХ бvрэлдчихсэн байвал зvгээр юм биш vv. Танайхаас болон манайхаас хамааран саатаж байгаа асуудал юу байна. Хурдлуулах арга юу байна гэдэг талаар санал солилцсон. Энэ чинь бас нэг л нийтлэг эрх ашиг мєн биз дээ. УИХ-ын сонгууль явагдсанаас хойш хоёр сар боллоо. Хоёр тойргийн асуудал шийдэгддэггvй хэвтээд байдаг. Ийм хариуцлагагvй юм гэж хаа байна. Энэ чинь чухал асуудал шvv дээ. Yvнийг л би хєндсєн.

-Гэхдээ АН-ын даргыг хамтарсан Засгийн газарт биечлэн оролцуулах тухай яриа бол байгаа шvv дээ. Та орох уу?

-МАХН Бага хурлаа хийгээд манай намаас гурав, тэдний намаас гурван хvн уулзсан. Тэгээд албан ёсны шийдвэрээ єгсєн юм. Єгєхдєє юу гэж хэлсэн гэхээр “Бид бол АН-ын дарга энэ Засгийн газарт заавал орох ёстой гэж vзэж байгаа” гэсэн. Ингэхгvй бол та бvхэн єєрсдєє хамтарсан засаг байгуулъя, засаг хуваалцъя гэж ярьчихаад єєрсдєє энэ засгийнхаа гадна талд суугаад шvvмжлэгчийн байр суурин дээр очиж болохгvй. Yнэхээр эрсдэл хvлээж байвал харилцан vvрээд явъя. Албан тушаал биш эрсдлээ харилцан vvрч явья гэсэн санал гэж ойлгож байгаа.

-Сайдын сандал, суудал ярьсан ч яриагvй ч шийдэгдэх гэж байгаа гол асуудал шvv дээ. Сайдуудаа тодруулахад амаргvй л байгаа байх. Ерєнхий сайдын хэлснээр туршлага, чадвар, мэдлэгээр нь шалгаруулж хэр чадах бол?

-Энэ чинь харьцангуй ойлголт шvv дээ. Миний барьж байгаа бас нэг зарчим бол мэдлэг чадвартай, олон тvмний итгэлийг даах, зохион байгуулагч, зvтгэлтэй хvнийг тавимаар юм шиг ээ. Зvтгэлтэй хvн гэдэг их чухал.

-Ерєнхий бєгєєд гоё тайлбар байна.

Ирэх орон нутгийн сонгуульд АН тусгаар нам шиг оролцох баталгаа байна уу. 2004 онд хэрвээ нийслэлийн болон дvvргийн ИТХ-д АН-аа сонгочихвол хvvхдийн мєнгє улам баталгаатай болно гээд сурталчилгаагаа хийгээд явж байтал Засгийн газрын АН-ын сайдууд одоогоор бололцоо тун муу байгаа гэх маягийн бараг намынхаа бодлогын эсрэг сурталчилгаанууд хийгдэж байсан. Тэгэхээр дээгvvрээ хамтарсан vйл явц нь доод шатанд vргэлжлэх болов уу гэсэн хардлага байна. Намын гишvvдийн санаа бодол ямархуу байгаа бол?

-Хамтарсан Засгийн газар байгуулна гэдэг чинь нэг их дурлаад, зvтгээд байх асуудал биш. Гэхдээ цаана нь ард тvмний эрх ашиг гэж vvнээс илvv давж гарах хvчин зvйл байгаагаас л хийхээр зvтгэж байна. Хvмvvсийн хэлээд байгаа шиг нэг их сайдын суудал мєрєєдєєд байгаа юм алга. Би хоёр удаа сайдаар ажиллаад vзчихсэн хvн. Сангийн сайдаар хvртэл ажиллаж байлаа. Тэгэхээр тэнд нэг сайдын албан тушаал хашиж vзэх тухай асуудал биш. Хамтарсан Засгийн газарт орох гэдэг бол бєєн хардлага, хараал, за нэг жаахан ерєєл. Гэхдээ би улс тєрчдєд хэлээд байна шvv дээ. “Чи улс тєрч болсон юм бол, чи намын дарга болсон юм бол хариуцлага хvлээ. Чадахгvй бол тvvнийгээ хэл. Явья гэвэл явья” гэж. Би Засгийн газрыг хуваалцах ёстой гэж хэлсэн. Тvvнийхээ л тєлєє вяж байна. Намайг хараана л биз дээ. Эцсийн эцэст эндээс ард тvмэнд тодорхой хэмжээний ашиг унавал боллоо.

-Улс тєр vр дvнгээрээ тодорхойлогдоно гэсэн vг vv?

-Улс тєрийн vр дvн тэр. Yр дvнгээр нь хэмжье. Тvvнээс биш чи сайд болж уу, би болж уу эсвэл, тэд хоёр жил хэрэлдсэн гэдгээр нь биш. Ц.Нямдорж, Л.Гvндалай нар лав хоёр жил хэрэлдэнэ лээ. Сангийн сайд байсны хувьд хэлье, тэрнээс нэг тєгрєг ургаагvй. Нэг тєгрєг ард тvмэнд очоогvй байхгvй юу. Сайхан хэрэлдэж болно л доо, парламент юм чинь.

-Олон ургальч vзэл гэдэг vvднээс тэр биз. Сэтгvvлчид бол хамтарсан Засгийн газар буруу, зєв гэх аль нэг vзлийг давамгайлж илэрхийлдэггvй. Зєв гэж vзэж байгаа хvмvvсийнх нь vзэл бодлыг дамжуулж байгаа. Буруу гэж vзсэн хvмvvсийнх нь байр суурийг ч дамжуулж байна. Єнгєрсєн долоо хоногт манай сониныг нэлээд шvvмжилсэн. Хамтарсан Засгийн газар байгуулах шийдвэрт олон нийт эхлээд нэлээд цочирдсон. Єдєр хоногууд єнгєрєєд ирэхээр ямар прагматик чиг хандлага тогтов гэхээр Готов нь авна уу, Шадав нь авна уу. Дангаараа байгуулна уу, давхарлаж байгуулна уу хамаагvй ажил хийгээд єг. Имфляцийг бууруулж, vнийг тогтвортой болгоод єг гэсэн хvлээлт бий болжээ. Энэ хvлээлт єдєр єдрєєр нэмэгдээд байх шиг байна?

-Мэдэхгvй, би тэрнийг сvvлийн vед нэмэгдэж байна гэж бодохгvй байгаа. Би хавар сонгуулийн кампанит ажилд явж байхдаа л харсан. Yнэхээр манай ард тvмэн ямар гундуу байна даа. Сонгинохайрхан иргэд ямар хvнд нєхцєлд байна даа, чааваас. УИХ-ын гишvvн болдог юм бол жаахан зvтгэх юмсан гэж бодож явсан. Улстєрчид хvмvvсийн тєлєє зvтгэхгvй юм бол болих хэрэгтэй шvv дээ. Компанийхаа ажлыг хийгээд явж бай л даа. Би ийм зарчмыг л мєрдлєг болгоод байгаа.

-Хамтарсан засгийн газрыг байгуулах талыг баримтлагчид нь ачаалалтай завгvй болохоор ч тэр юм уу, тайлбараа багадуулаад нєгєєдvvл нь завтай учраас их ончтой, уран яруу хэлээд байх шиг. Ц.Элбэгдорж даргын “Одод анивчина”, “Наран мишээнэ” гэдэг хийсвэр сэтгэлгээний улстєр сvvлийн хэд хоног хvчтэй явж байна. Тэгэхээр бид єєсрдийнхєє хувьд бас бяцхан нээлт хийж байгаа нь юу вэ гэхээр, нэг талаас хоёр бєх зэрэг тvрvvлдэггvй. Нєгєє талаас энэ сонгууль олон сонголт буюу давхар сонголт шvv дээ. Сонгинохайрхан дvvргээс дэвшиж ялалт байгуулсан Н.Алтанхуяг гэдэг хvний саналыг 100 хувь гэж vзвэл тvvний 20 хувь нь МАХН-ыг дэмжигчдийнх байгаа. Сvхбаатар дvvрэгт нэр дэвшиж ялалт байгуулсан С.Баярын саналын 3/1 нь АН-ын дэмжигчдийн санал байгаа юм байна. Тиймээс МАХН, АН гэсэн давхар сонголт буюу ард тvмний захиалга нь єєрєє хамтарсан Засгийн газар юм биш vv гэсэн vндэслэл байх шиг?

-Та нєхєд нарийн ухааны юм ярьж байна. Тийм байж магадгvй. Нууцаар санал єгч байгаа юм чинь нэг хvн хоёр намыг дэмжсэн байж болох талтай. Тэр бол бодитой зvйл. Гэхдээ би тэр тухай юм бодоогvй. Хэн нь намайг хэдэн хувиар дэмжсэн нь надад хамаагvй. Гэвч нэгийгээ УИХ-ын гишvvн болголоо. “Хєєе, ажил хийе” гэдэг vгийг л би сонсч байгаа. Лоозонгоор, уран цэцэн vгээр амьдардаг тэр цаг vе дуусчээ. Одоо хэдvvлээ газар дээр хоёр хєлєєрєє бат гишгээд амьдралынхаа тухай бодитойгоор ярья. Тэгээд улстєрчдийг дvгнэхдээ хэн гоё уран цэцэн vгээр ярьснаар нь биш, хэн ард тvмний амьжиргааг жаахан ч болов дээшлvvлэх юм хийв гэдгээр нь ярья. Ерєєсєє улс тєр дахь хэмжvvрээ єєрчилье. Хvмvvсийн хэлсэн уран цэцэн vгний ном уншаад давхиад байх юм бол ямар хэрэг байна вэ. Ингэмээргvй байна. Ажил хийх гэсэн хvн аргыг нь хайж олдог. Хийхгvй гэсэн нь шалтаг хайж олдог гэдэг vгийг би хэлэх дуртай. Миний ємнє ямар ч асуудал байсан би аргаа олоод бvтээхийг л боддог. Томас Эдисоны хэлсэн мундаг vг байдаг даа “Хєєе наадахыг чинь хийх нэг арга байж таарна, тэрийг л олоодох” гэж. Ийм юмны тєлєє явья л даа.

-Та бvхэн аргаа олоод vр дvнгээ бидэнд єгєх нь байна шvv дээ. Тэгэхээр 2008 оны арванхоёрдугаар сарын 31-нд бид “Эрдэнийн хишиг” юм уу, “Эх орны хувь” эсвэл нийлvvлээд “Эрдэнийн хишиг ба эх орны хувь”-аа авчих болов уу?

-Тэрний тєлєє л явна. Би ємнє нь АН-ын бодлогын зєвлєлийн даргаар ажиллаж байхад сонгуульд манай нам “Эрдэнийн хувь” єгье. Тэр нь сая тєгрєг байх юм гэдгийг ярьсан шvv дээ. Бид тодорхой хэмжээгээр тооцоо, судалгаа хийсэн. Гэхдээ 2008 оны арванхоёрдугаар сард гэж бас яриагvй. Ер нь газрын доорх баялгаасаа ард тvмэндээ хvртээе. Нэг бол сая тєгрєг єгье. Гэхдээ ямар хугацаанд яаж єгєх вэ. Арван мянган тєгрєг бас тэгж эхэлсэн. Намайг Сангийн сайд байхад гурван мянган тєгрєгєєр эхэлсэн. Тэгэхээр vvн дээр бие биеэ баалаад хэрэггvй юм. Тэр мєнгє нь ямар нэгэн хэмжээгээр очих нь л чухал. Єгєхийн тєлєє ажиллана.

-Хамтарсан засаг байгуулахаар намын vйл ажиллагаа бvдгэрдэг юм уу даа. 2004 онд тийм байдалтай байсан?

-Би намын дарга болоод нэг ийм vг хэлээд олон хvнээс шvvмжлэл сонсоод байгаа. “Алтанхуягаа чиний тэр намын бодлого хаа байна” гэхээр нь би єєдєєс нь ард тvмний амьжиргааг дээшлvvлнэ гэчихээд байгаа. Ард тvмний амьжиргааг дээшлvvлье гэдгээс єєр ямар намын бодлого байх юм бэ, би ерєєсєє ойлгохгvй байна. Намын дарга ер нь юу хийдэг юм бэ. Ингэж хэлэхээр жаахан болхидуу хvн сонсогдож магадгvй. Надад онол монол гэх балай юм ярих сонирхол алга. Ер нь бол тийм юм байх ёстой. Yнэт зvйл гэж байх ёстой. Би физикийн багш хvн л дээ. Хvндийг юугаар хэмждэг вэ, килограммаар. Урт єргєнийг метрээр хэмждэг. Энэ улс тєрчдийг тэгээд юугаар хэмжих юм. Бvдvvн нарийнаар нь хэмжих юм уу. Эсвэл гоё цэцэн vг, янз бvрийн юм ярьснаар нь хэмжих vv. УИХ-д олон жил сууснаар нь хэмжих vv, ер нь юугаар хэмжих юм бэ. Ерєєсєє л ард тvмний тєлєє энэ хуруу хумснаас аваад юугаа єгч чадах юм тvvгээр нь хэмж. Ийм шинэ маягийн гэх юм уу даа санал хэлэхээр хvмvvс зарим нь ойлгохгvй байна гээд уурлах юм. Ємнє нь ер нь хэмжvvргvй явсан шиг байгаа юм. Одоо бол тийм юм байхгvй, бvгд хэмжvvртэй. Ємнє нь ямар хэмжvvр байсныг асуухаар зарим нь тойрогтоо хэчнээн хєрєнгє оруулалтаар тийм ажил хийгээд гэх мэтээр ярьдаг. Энэ чинь улсын мєнгийг л єгч байгаа биз дээ. Тойрогтоо гурван сургууль бариулсан нь мундаг, нєгєєх нь муу гэж болохгvй шvv дээ.

-Дэмжvvштэй гэдэг юм уу, сайн тал нь эхлээд бодлого, зорилтуудаа тодорхойлоод дараа нь Засгийн газрын бvтцээ тvvнд нийцvvлж бий болгох гэж ярьж байна?

-Энэ бол ухаантайдаа яриад байгаа юм биш. Бид 2004 онд хийсэн алдаанаасаа л сургамж аваад байгаа юм.

-Ямар алдаа хийсэн юм бэ?

Ц.Элбэгдоржийн Засгийн газрын vед бид хийх ажлаа тохироогvй юм билээ.

-Зєвшилцєх бичгээ хууль эрх зvйн акт болгоно гэж ярьж байгааг хэрхэн ойлгох вэ. Хоёр тал гарын vсэг зурсан шvv дээ. Тvvнээс хойш нотариатаар орох юм уу?

-Хуучин нэг архивын газар хадгалуулаад буруудсан тvvхтэй байхгvй юу /инээв/. Тэгэхээр хууль эсвэл, УИХ-ын эрх зvйн акт болгох ёстой гэж vзсэн. Энэ бол дахиад л монголчуудын эмгэнэл шvv дээ. Яагаад гэвэл, ємнє хамтраад гарын vсэг зурсан юм нь цаас болоод vлдчихсэн. Ингээд хоёр намын итгэлцэл хоёр тийшээ салаад уначихсан. Гэхдээ итгэлцэл гэдэг харьцангуй ойлголт. Чи надад итгээд би чамд итгэх гэдэг єєр хэлбэр. Цаасан дээр буулгаад хууль болгох бас єєр хэлбэр. Тиймээс нэг нэгийгээ хулхидаад яах юм бэ. Олон тvмний ємнє ил тод хэлээд тогтчих хэрэгтэй.

-Ерєнхий гарчгийн чанартай зєвшилцєх бичгээ хууль болгоно гэсэн vг vv?

-Эрх зvйн акт гэж яриад байгаа юм. Би жаахан ерєнхий vгээр хэлчихье. Хууль эсвэл УИХ-ын тогтоол болгоно.

-Тэгэхээр бид Засгийн газрыг бараг байгуулчихлаа. Энэ асуултыг нэлээд дээр асуух байлаа. Та хамтарсан Засгийн газрыг эртнээс байгуулах ёстойг сайд байхдаа мэдэрч байсан гэж хэллээ. Тэгэхээр УИХ-ын сонгуульд оролцохдоо энэ санаагаа мєрийн хєтєлбєртєє яагаад тусгаж болоогvй юм бэ. АН-ыг сонгосон цєєнхийн сонголтыг АН хамгаалахгvй юм бол єєр хэн хамгаалах вэ. Ажил хийхийн тулд сєрєг хvчингvй болж байгаа юм шигээр ярьж, АН-ын ємнєх хийсэн ажлыг бараг vгvйсгэж байгаа юм биш vv?

-Ємнєх парламентад байсан манай АН-ын гишvvд сайн ажилласан. Сайн гэдэг нь Ц.Элбэгдоржийн Засгийн газрын vед дэмжиж ажилласан. Хоёрдугаарт, Ц.Элбэгдоржийн танхим огцорсны дараа М.Энхболд, С.Баярын Засгийн газрын болохгvй бvтэхгvй байгааг тод томруун гаргаж тавьж засч залах талаар сайн ажилласан. Аль ч vед нь vнэхээр зvтгэсэн.

-МАХН болохоор vvнийг сєрєг хvчин буруу зєвєє ч мэдэхгvй тэгнээд хэвтчихдэг “Чєтгєрийн тойрог” гэж хэлсэн шvv дээ?

- Тэгэхдээ АН-гvйгээр дангаараа шийдээд явж болохгvй асуудал бас байна гэж би хэлсэн. Ойлгож байна уу. Тэр нь монголын ард тvмэнд маш хэрэгцээтэй уул уурхайн салбарын асуудал юм. Ялгаатай шvv дээ. Би аль ч vед нь сайн ажилласан гэж хэллээ.

Та бvхэн АН-ыг саяны сонгуульд орохдоо эвсэнэ гээд орчихгvй яасан юм бэ гэж асуулаа. Юу гэж байгаа юм, АН сонгуульд ялна гэж орсон. Харин ялагдчихлаа.

-Ямар алдаанаас болов?

-Yvнийг яриад яах юм бэ, би єнгєрсєн юмыг ярих дургvй. Харин дуртай vгээ хэлчихье, манай ээж “Єнгєрсєн юманд хvн бvхэн цэцэн, vлтэрсэн маханд шvд болгон хурц” гэдэг байлаа. Єнгєрсний тухай ярьвал, бvгд уран цэцэн. Бvгд гоё тайлбарлана. Yгvй тэгээд “Тэр нэг муу юм...” гэх хэрэг vv. Яах гэсэн юм бэ, би тийм зvйлд дургvй. Би яагаад єнгєрсний тухай хааяа нэг яриад байна гэвэл, маргааш зєв байхын тулд л хааяа санах хэрэгтэй. Аль дивангарын юм ярих хэнд хэрэгтэй юм бэ.

-Одоо тэгээд сєрєг хvчний орон зай, хяналтыг яаж хийвэл дээр вэ. Мэдээж хэвлэл мэдээллээс бусад...?

-УИХ хяналтынхаа vvргийг маш сайн гvйцэтгэнэ. Хоёрдугаарт, хамтраад сууж байгаа Засгийн газрын гишvvд гэдэг том хяналт байдаг. Бод доо, та хоёр МАХН-ын сайд, би АН-ын сайд байлаа гэхэд асуудал оруулахад нээлттэй яригддаг байхгvй юу. Хэдэн тєгрєг хаашаа гарах гэж байгаа юм. Юунд зарцуулагдах гэж байгаа юм бэ гэдгийг тал талаас нь хянана. Дээр нь Засгийн газрын хурлаар та асуудал оруулах гэж байгаа бол долоо хоногийн ємнє бусад сайд нараасаа санал авна. Энэ бол маш том хяналт. Би Сангийн сайд байхдаа агуу хяналтад байсан. Тиймээс миний тухай янз бvрийн юм одоо яригддаггvй юм шvv. Бас нэг тогтвортой байдлын гэрээг Н.Алтанхуяг ганцаараа хийсэн юм шиг зvйл ярьдаг. Тэгээгvй л байхгvй юу. МАХН-ын сайд нар хоёр удаагийн УИХ-аар оруулж байж батлуулсан хууль шvv дээ. Тиймээс дараа нь намайг хэн ч юу ч гэж ухах гээд дийлэхгvй байгаа.

Гэтэл сонин хэвлэлээр янз бvрийн юм бичдэг. Тэр нєхєр тvvнд тийм хэмжээний газар бэлэглэж гэнэ гээд л мэдээлдэг. Засгийн газрын гишvvнд тийм эрх байхгvй. Харин одоо энэ Засгийн газарт орвол нэг зvйлийг чангалах ёстой гэж бодож байгаа. Ашигт малтмалын лицензийн асуудал Засгийн газарт хамаагvй болчихоод байна. Нийслэл, дvvрэгт газар єгч буй асуудал Засгийн газрын хуралдаан дээр яригддаггvй. Yvнийг єєрчлєх ёстой. Нийслэл, дvvрэгт газар єгч балиартуулж байгаа явдал бол дvvрэг, хотынхны хийж байгаа ажил. Тийм учраас орон нутгийн сонгуульд ард тvмэн энэ асуудлаа ярих хэрэгтэй шvv. Єєрийн чинь хvvхдийн тоглоомын талбайд хэн байшин бариулсан билээ. Тvvнийгээ бодож байгаад яриарай. Хашааныхаа гадаа овоолоостой байгаа хогоо харж байгаад сонгуулиа єгєєрэй. Орон нутгийн сонгууль ийм онцлогтой. Улаанчулуутын хогийн цэг хотын салхин дээр байна. Сонгинохайрханы иргэд хийссэн хогон дунд амьдарч байгаа. Yvнийгээ бодож орон нутгийн сонгууль єгєх ёстой. УИХ-ын сонгуультай адил орон нутгийн сонгуульд єрсєлдєнє шvv дээ.

-Долдугаар сарын 1-нээс ємнєх АН, хойшхи АН гэдэг асуудлаар санал асуулга явуулбал, алинд нь ард тvмэн илvv хайртай байх бол?

-Явуулж vзээд хэнийгээ хайрлаж байгааг нь мэдэх байх даа. Физикийн бодлого бол пуужин хєєргєєд явах замыг нь бодож тооцоолоод гаргадаг. Гэхдээ би улс тєрд таавар хэлэхээс зугтаадаг. Мэдэхгvй шvv дээ, би ямар vзмэрч биш. “Ингэж байна, тэгж байна” гэж дvн шинжилгээ хийх бол хэрэгтэй байлгvй яахав. Дээр нь би яагаад зарим юманд таамаг хэлэхээс зугтаад байна гэвэл, МУИС-д арван жил багшилсан хvн шvv. Нарийн шинжлэх ухаануудаар ноцолдсон хvний хувьд тэр маань намайг эргvvлж хvлээд байдаг. “Алтанхуягаа чи пан гєрєхгvй шvv, хамаагvй юм ярихгvй шvv” гээд хvлчихдэг. 50 дээр нэмэх хасах нэг гэдэг ойлголт байхаас нэг дээр нэмэх, хасах 50 гэж байдаггvй. Пан гєрнє гэдгийг би vнэнээс савлахыг л хэлээд байна л даа. Би 50 дээр нэмэх, хасах нэгийн тухайд ярина. Эсвэл 49, 51 ер нь 50 хавьдаа л донгодно. Энэ хvмvvс хасах 50, эсвэл хасах нэг гэх юм. Юу вэ, хасах 49 байх шиг.

-Сvvлийн єдрvvдэд та Ц.Элбэгдоржоос илvv С.Баяртай ойр байгаа байх. С.Баярыг хvнийх нь хувьд цєєхєн хоногт таньж мэдэж байж ч магадгvй. Намдаа ялалт авчирсан, МАХН-ын лидер С.Баяр гэж хэн бэ, таныхаар. Мэдээж хамтарсан компани байгуулахад хvртэл тvншээ судалдаг шvv дээ?

-Би хоёр юм л харж байна. Нэгдvгээрт, нvдний шилтэй нєхєр байна лээ, надаас ялгаатай нь. Хоёрдугаарт, надтай адилхан юм ярьж байгаа нь хамтарсан байдлаар монголчуудын ємнє тулгараад байгаа асуудлыг шийдээд явах юмсан гэсэн. Бусдыг нь би мэдэхгvй. Надад тэр хvний гоё сайхан, муухай ярих сонин биш. Хамтарч ард тvмний тєлєє юу хийх юм гэдэг л чухал. С.Баярыг эргvvлээд би яах юм бэ.

-Танай намынхан чинь л таныг С.Баяртай хардаад байгаа биз дээ?

-Хардаж л байг л дээ /инээв/. Хэрэггvй юм л яриад байгаа байхгvй юу. МАХН-ын зvгээс ч гэсэн ард тvмний тєлєє хийх гэж байгаа зvйлээ л гаргаж тавьцгаа. Тvvнээс биш С.Баяр, Н.Алтанхуяг гэдэг хоёр хvн нэгэндээ сайн, муу байх нь хамаагvй. Манайхан хоёр хvн уулзаж гэнэ гэхээр л нэг хєнжилд оруулаад зураад байх юм /инээв/.

Эх сурвалж: Зууны мэдээ

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.