Ц.Элбэгдорж: С.Баярын єрєєнд гvйж ороод, бялууны хэлтэрхий авчраад…

2008/09/13
Share |
Ц.Элбэгдорж: С.Баярын єрєєнд гvйж ороод, бялууны хэлтэрхий авчраад…

Хамтарсан Засгийн газар байгуулах шийдвэр АН-ын бvх гишvvдийн vзэл бодол биш гэдгийг экс дарга нь онцолж байна. Намын дарга єєрчлєгдсєнєєс хойших АН-аас гаргасан шийдвэрvvдтэй санал нийлэхгvй байгаагаа дуулгахаар тэрээр сэтгvvлчдийг цуглуулав.

Парламентын 76 гишvvнийг бvрдтэл УИХ-ын ямар нэг vйл ажиллагаанд оролцохгvй гэх vзэл бодлоосоо ухарсан намын хэсэг нєхєддєє илт дургvйцэж байгаагаа нуусангvй. Тэдэнд хандаж албан тушаалын донтонгууд гэх хатуу vг унагав.

“МАХН-тай хамтарч Засаг байгуулахыг би огтоос дэмжихгvй байгаа. Єнєєдрийг хvртэл тэдэнтэй хамтрах тухай албан ёсны шийдвэр гараагvй. Єчигдєр манайхан бvлгийн даргаа сонгосон. С.Баярын єрєєнд гvйж ороод, бялууны хэлтэрхий олж ирчихээд бусдыг хуурдаг ийм жишиг байж болох уу. Намын дарга бvлгийн даргын ажлаа хийдэг журам манай намд бий. 20 гаруй гишvvн хоёр даргатай байх ямар шаардлага байна. Албан тушаалд дуртай хэсэг нєхдийн нь л хийж буй ажил. Н.Алтанхуягт Шадар сайдын суудал амласан гэж би дуулсан. Дахин хэлье. Ийм хамтын ажиллагаа гэж байх уу. Баталгаажаагvй байгаа АН-ын гурван гишvvний суудал гурав, дєрвєн сайдын суудлаас хэд дахин vнэтэй. Албан тушаалын тєлєє яваа энэ хэсэг нєхєд АН-ыг тєлєєлєхєє больж байна. Тэд ердєє албан тушаалын донтонгууд. УИХ-ын гишvvдээ бvрдvvлчихээд дараа нь бусад асуудлаа ярья л гэсэн. Би vvнийг л шаардаж байгаа. Хамтарсан Засгийн газар байгуулахыг нийгэм нийтээ¬рээ дургvйцэж байна. Ийм байхад тэд хэр хол явах вэ” хэмээн Ц.Элбэгдорж байр сууриа илэрхийлсэн. Хэвлэлийн хурлын vеэр сэтгvvлчид тvvнээс цєєн хэдэн асуулт тавив.

-АН-ын бvлгээс гаргасан шийдвэрийг хvлээн зєвшєєрєхгvй байна уу. Намын дарга хууль бусаар сонгогдсон гээд байгаа?

-Ерєнхий сайдыг томилохоос ємнє 76 гишvvнээ бvрдvvлье гэдэг зарчмын байр суурьтай байх ёстой. Yvнийг л шаардаж байгаа. Хэрэв тангараг єргєвєл энэ л шаардлагаа тавина. Намын даргыг хууль бус сонгосон гэдгийг дvрмийн дагуу Хяналтын байгууллага шийдэж YЗХ-ний шийдвэрийг хvчингvйд тооцдог.

-Та хэзээ тангараг єргєх вэ?

-Маргааш тангараг єргєж болох байх аа. С.Баярыг орж ирэхээс ємнє л тангарагаа єргєе. Бvлэг ийм шийдвэр л гаргасан байна лээ.

-АН-ын ээлжит бус их хурал зарлах тухай яриа байгаа?

-Ярилцаж байгаад л шийдсэн нь дээр. Яаж шийдэх вэ гэдэг дvрэм журам бий. Ер нь нам гэдэг бол намын удирдлагууд бус намыг дэмждэг, эрх чєлєє, ардчилал шударга ёсыг эрхэмлэдэг олон мянган хvний бvтээл. Yvнийг юу ч биш болгож байгаад vнэхээр харамсаж байна.

-АН-д тантай адил байр суурьтай гишvvд хэчнээн байгаа вэ?

-Олон байна.

-Дєрвєн жилийн ємнє таны гаргасан шийдвэр, Н.Алтанхуяг даргын шийдвэр хоёрт улс тєрийн ямар єєр нєхцєл байна вэ?

- 2004 онд аль нь ч олонх болоогvй. Тиймээс хуулийн дагуу эвслийн Засгийн газар байгуулсан. Харамсалтай нь юу болсныг та нар мэдэж байгаа. Харин одоо бол ард тvмэн сонголтоо хийсэн, МАХН луйвардан байж олонх болсон шvv дээ. АН сєрєг хvчний vvргээрээ ажиллах хамаагvй илvv. Хамгийн сайн хамтын ажиллагаа бол сайн хяналт. Тэгэхээр энэ хоёр чинь газар тэнгэр шиг зєрєєтэй.

-Та АН-ын дарга солигдсоноос хойших шийдвэрvvдийг хууль бус гэж хэлээд байна уу?

-Ємнє нь гаргасан шийдвэрээ дарга єєрчлєгдсєнєєр цуцалж болохгvй биз дээ.

Эх сурвалж: Зууны мэдээ

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Dante I can”t stand football buy pyridium canada”I applaud the goals of creating enthusiasm and joy in space exploration and the inspiring of the next generation of space scientists,” she says, ”but likely environmental damage and lunar litter is too high a price to pay.”
IP:188.143.232.72  2016-12-05 19:30:15
Bella Could you transfer $1000 from my current account to my deposit account? what is taro mometasone cream forThe 3U partnership is made up of researchers from the Royal College of Surgeons in Ireland (RCSI), Dublin City University (DCU) and Maynooth University
IP:188.143.232.72  2016-12-05 19:33:41
jryhpoms Ssh4BSyshzwaqrhhdh, [url=http://vjgwjrpgzzwd.com/] vjgwjrpgzzwd[/url], [link=http://rvrmwnqqarjo.com/ ]rvrmwnqqarjo[/link], http://fphevkfcvkud.com/
IP:46.161.9.48  2017-05-20 08:40:43
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.