Монгол бvсгvйн vхлийн шалтгаан Малайзын улс тєрийг савлуулж байна

2008/09/13
Share |
Монгол бvсгvйн vхлийн шалтгаан Малайзын улс тєрийг савлуулж байна

Монгол эмэгтэйн амийг зэрлэгээр хєнєєсєн хэргийг Малайзын шvvх эцэслэн шийдэж амжилгvй хоёр дахь жилийнхээ нvvрийг vзэж байна. Монголын ард тvмэнд хvлээлт vvсгээд байгаа хэргийн хохирогч эмэгтэйн амийг манай улсын Ерєнхий сайд С.Баяр наймаалсан vг хэлсэн хэмээн Малайзад Монгол Улсыг тєлєєлєн ажилладаг Єргємжит консул Датук Сайд Абдул Рахман мэдэгдээд буй.

Харин Ерєнхий сайдын хэвлэлийн алба энэ мэдээллийг эрс няцааж байгаа билээ. Хэргийн нэхэмжлэгч нь хохирогчийнхоо амийг наймаалцаж байгаа харамсалтай мэдээ чих дэлсэхтэй зэрэгцэн Малайзын Батлан хамгаалахын сайд ч энэ хэрэгт холбогдсон тухай мэдээлж байна.

С.Шаарийбуу: АЙЛЫН ХАШААН ДОТОР УЯАТАЙ МОНГОЛ ХYН БАЙСАН ГЭЭД БОД ДОО

С.Шаарийбуу гуайтай єчигдєр утсаар холбогдож дараахь зvйлийг тодруулсан юм.

-Таны охины амийг хороосон хэрэгт Малайзын Батлан хамгаалахын сайд холбогдсон тухай хэвлэлд бичжээ. Та vvнийг мэдсэн vv?

-Би хєдєє байгаа учир энэ талаар сонсоогvй юм байна. Гэхдээ vнэн шvv дээ. Харин хэрэгт холбогдогч нар єєрсдєє vvнийг хvлээн зєвшєєрдєггvй юм.

-Та баттай мэдэж байна уу?

-Мэдэлгvй яахав дээ.

-Танд хэргийн талаарх сvvлийн vеийн ямар мэдээлэл байна вэ?

-Одоогоор мэдээлэл алга аа. Гадаад хэргийн яам мэдээлэл олж єгєх vvрэгтэй.

-Ерєнхий сайд С.Баяр охины чинь амийг наймаалсан тухай мэдээлэл гараад удаагvй байна. Та vvнд ямар байр суурьтай байна вэ?

-Ерєнхий сайдын хэвлэлийн ажилтан нь vvнийг vгvйсгэсэн. Хэрэв vгvй л юм бол Ерєнхий сайд vvнд єєрєє албан ёсны няцаалт єгєх хэрэгтэй шvv дээ.

-Засгийн газрын зvгээс энэ хэрэгт хангалттай анхаарал тавьж байгаа болов уу?

-Би хувьдаа vгvй гэж vзэж байна. Ялангуяа хэргийг шийдвэрлэх эцсийн хугацаа ойртож байгаа энэ vед Засгийн газар дээд зэргээр анхаарал хандуулах учиртай. Бvр болохгvй бол хоёр орны харилцааг тасалъя гэсэн асуудал тавих хэрэгтэй гэх миний байр суурь хэвээр байгаа.

Хохирсон нь ганц миний охин биш. Малайзад айлын хашаан дотор уяатай Монгол хvн байна гээд бод доо. Би нvдээрээ харсан. Тэгээд ГХЯ-нд мэдэгдэж байлаа. Тэд ч тэр дор нь Малайз руу явсан. Бодвол асуудлыг шийдсэн байх аа. Ер нь янз бvрийн байдлаар хэлмэгдсэн хvмvvс олон байдаг. Зэрлэгшчихсэн хvмvvс их бий. Тэдэнд хадуураар толгойгоо тасдуулсан хоёр ч хvн бий. Бас тэндхийн шоронд Монгол хэлээ марттал сууж байгаа хvн бий. Энэ оронтой холбоотой аймшигтай, жигтэй баримтууд манай Гадаад хэргийн яаманд олон байдаг юм билээ.

Д.Ганхуяг: ЄМГЄЄЛЄГЧ ЭНЭ ХЭРГИЙГ ЭРХ БАРЬЖ БУЙ НАМЫНХАА ЭСРЭГ АШИГЛАЖ БАЙНА

Гадаад хэргийн яамны Консулын газрын захирал Д.Ганхуягтай ярилцлаа.

-Малайзын Батлан хамгаалахын сайд Монгол бvсгvйн амь насыг хохироосон хэрэгт холбогдсон гэдэг нь албан ёсны мэдээлэл мєн vv?

-Бид энэ асуудлаар тодорхой мэдээлэл аваагvй байна. Єнєєдрийн сониноос л мэдлээ. Энэ хэрэг шийдэгдэхгvй хоёр жил боллоо. Энэ хугацаанд манай Засгийн газраас байнга анхараал хандуулж байна. Шvvх хурал яг хэзээ дуусах нь тодорхойгvй байгаа.

-Хэрэгтэй холбоотой хамгийн сvvлийн vеийн мэдээлэл юу байна вэ?

-Малайзад одоогоор дотоодын улс тєрийн байдал нь хvндрэлтэй байгаа. Манай ємгєєлєгч бидэнд одоогоор шvvх хурал хэзээ болохыг мэдмэгцээ хэлнэ гэж мэдэгдсэн. Бид шvvх хуралд талийгаачийн аавыг оролцуулахаар Засгийн газраас хєрєнгє, мєнгийг батлуулчихсан. Мєн есдvгээр сарын дундуур Тайландад байгаа манай улсын ЭСЯ-наас консулын ажилтныг томилж ажиллуулахаар болсон.

-Хэргийн холбогдогч нар гадуур байцаагдаж байгаа юу?

-Хэргийн холбогдогч Багинда гэх тус улсын Ерєнхий сайдын орлогчийг барьцаанд байлгаж байгаа. Энэ хэргийн холбогдогчоор Багиндагийн гэр бvлийн хvнийг бас байцааж байгаа юм билээ. Мєн хэргийг гардан vйлдсэн хоёр цагдаагийн ажилтныг цагдан хорьсон хэвээр байгаа.

-Малайзын Батлан хамгаалахын сайд нь энэ асуудалд холбогдсон эсэхийг та бvхэн албан ёсоор тодруулах уу?

-Єнєєдрийн сонин дээр гарсан мэдээлэл vнэн vv, эсвэл улстєрийн сенсаац уу гэдгийг судалж байна. Малайзад дотоодын улс тєрийн уур амьсгал хурцадмал байгаа. Єнгєрсєн гуравдугаар сард сонгууль болж, хоёр намыг шинэчилсэн. Сєрєг хvчин нь цєєхєн суудалтай байсан. Манай ємгєєлєгч сєрєг хvчинтэй нэгдэж, энэ хэргийг эрх барьж байгаа намын эсрэг нэлээд улстєржvvлээд байгаа. Ингэснээр одоо болж буй нєхєн сонгуулиар єнгєрсєн лхагва гаригт сєрєг хvчин дахиад нэг суудал авч байна.

-Хэргийг шийдэхгvй ингэж удаж байгаа нь Малайзын шvvхийн тогтолцоотой холбоотой юу, эсвэл?

-Тэндхийн шvvх тогтолцоо нь манайхаас ялгаатай л даа.Гэхдээ энэ хэргийг маш удаан шvvж байна. Монгол улсын Засгийн газар болоод ард тvмэн нь тэр чигээрээ энэ хэрэгт анхаарал хандуулж байгаа нь хэргийг шийдвэрлэхгvй удахад хvргэж мэднэ.

-Хохирогчийн ар гэрийнхэнд Малайзын Засгийн газраас 300 сая тєгрєгийн тэтгэлэг єгєх тухай мэдээлэл vнэн vv?

-Хэргийг шийдэж дуусаагvй байгаа учраас энэ тухай одоогоор ярьсан зvйл байхгvй.

-Эрх нь зєрчигдсєн, хvнд байдалд байгаа Монгол хvн Малайзад олон байгаа гэсэн. Тухайлбал, айлын хашаанд уяатай байсан, толгойгоо хадуураар цавчуулсан хvний талаархи баримтууд Гадаад хэргийн яаманд байдаг гэсэн?

-Манай улсын нэгэн иргэн нутаг буцах мєнгєгvй болчихлоо, ар гэрийнхэнтэй маань холбоо барьж єгєєч гэсний дагуу бид арга хэмжээ авсан. Тvvнээс єєр асуудал манай газарт лав ирээгvй.

-Тэгэхээр эдгээр баримт танайд байхгvй гэсэн vг vv?

-Албан ёсоор гомдол ирээгvй. Ер нь тэнд Монгол иргэдээс єєрєєс нь ирсэн гомдлын дагуу л асуудлыг шийднэ. Гомдол тавь¬сан хvн байхгvй.

эх сурвалж: Зууны мэдээ

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
bloom of beauty ”Pretty nice post. I just stumbled upon your blog and wanted to say that I have really enjoyed browsing your blog posts. In any case I�ll be subscribing to your feed and I hope you write again soon!”
IP:68.71.52.42  2015-10-14 00:00:44
vmsimnswxqi 29BUypbejljjicsozj, [url=http://unehmiobtfsd.com/] unehmiobtfsd[/url], [link=http://rtjzhxozzksp.com/ ]rtjzhxozzksp[/link], http://lyzqplcfunnk.com/
IP:46.161.9.32  2016-06-10 22:12:28
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.