Дуучин Сараа өөр стилээр дуулна гэв

2008/09/13
Share |
Дуучин Сараа өөр стилээр дуулна гэв

Дуучин Сарантуяа ухагүй АНУ дахь Монголчууддаа зориулан тоглолт хийх талаар мэдээллийг тодруулахаар түүнтэй утсаар холбогдлоо.
-Таныг Чикагод тоглолт хийх гэж байна гэж сонслоо, энэ талаар сонирхулаач?

-Би АНУ-д Адия Ренбүчи гэдэг хүний урилгаар очиж байгаа. Энэ дашрамд АНУ-д ажиллаж, амьдарч байгаа Монголчуудтайгаа уулзаж, тоглолт хийх санаа байна. Би өмнө нь Чикагод 2004 онд очиж байлаа. Энэ удаа бол есөн сарын 20 нд Чикагод, 21-нд Вашингтонд, 27-нд Санфрацискод, 28-нд Лосанжелист тус тус тоглоно.  Тоглолтын бүрэлдэхүүнд залуу дуучин Хишигбаяр, Дэлгэрмаа нар оролцох юм. Тоглолтондоо Хайрламаар гэдэг нэр өгсөн. Өмнө нь Монгол орон даяар дөрвөн зүг найман зохистод тоглолтоо хийсэн, тэр тоглолтоо үргэлжлүүлж байна гэж ойлгож болно. Уг тоглолтондоо шинээр гарах гэж буй цомогтоо багтсан дуунуудаас дуулахаас гадна ихэвчлэн шинэ дуунаасаа дуулна.

-Сүүлийн үеийн уран бүтээлийн сонин сайхан, таны шинэ цомог хэзээ гарах вэ?

-Уг нь 12 сарын эхээр гарах төлөвлөгөөтөй ажиллаж байсан ч одоо ерөнхийдөө бол дуусах шатандаа ороод байгаа. Энэ нь анх цомог биш "сингл" хийх байсан боловч олон уран бүтээлчидтэй хамтраад, цомгын хэмжээнд хүрчихлээ. Ерөнхийдөө цомог 10 сарын сүүлээр гарчихна. Энэ цомгын маань онцлог нь зохиолын болон ардын дуу ихэнх хувийг эзэлж, зохиолын дууны стил жанраар дуулсан байгаа. Эхний цомог нь  Байгаль Орчны сайд Шийлэгдамын захиалгаар ээждээ зориулсан дуу болон, хөгжмийн зохиолч Лодойдамдын аавдаа зориулсан Тэнгэр аав зэрэг дандаа хөгжмийн зохиолчдын захиалгаар бүтсэн дуунууд бий.  Мөн хөгжийн зохиолч Галсанбат, Лодойдамба, Наранбаатар, Балхжав нарын бүтээл болон Өвөр монголын хөгжмийн зохиолч Энхбаярын дуу болон Алтан хөхий уул гэдэг зохиолын дуу ч байгаа. Нэрд гараагүй ая зохиогч нарын дуунуудыг оруулсан.  Нөгөө цомогтоо нэр өгч амжаагүй байгаа. Энэ цомогт Балхжавын дуу болон залуу дуучин Одноо, Хурд хамтлагын дуунаас орсон. Нэмж хэлэхэд би францаар дуулсан дуугаа оруулсан. Шинэ цомгын талаарх мэдээлэл, сурталчилгааг FM, радиогоор цацахгүй шууд гаргах бодолтой байна. Уг цомгын ажлыг сонор студи хийж байгаа, солонгост хэвлэгдэнэ.

-Та эх орондоо хэдийгээр ирэх бол?
-Тоглолтоо дуусгаад 10 сарын 2-нд ирнэ дээ. Ирээд шууд цомгынхоо ажилд орно.

Эх сурвалж:МОНЦАМЭ

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.