| Хүмүүс: Ш Сайхансамбуу | |
УИХ-ын шинэхэн гишүүн Ш.Сайхансамбуугийн охин согтуугаар машин жолоодож яваад зам хөндлөн гарч явсан хүүхдийг мөргөж гэмтээжээ. С.Эрдэнэтуул нь үүнийхээ төлөө гэмтсэн хүүгийн эцэг эх хоёрт өөрийн унаж явсан `Ланд круйзер` машинаа бэлэглэж, эргэж тойрч байхаа амласан байна. Түүнд мөргүүлж гэмтсэн хүүхэд одоо Гэмтэлийн эмнэлэгт эмчлүүлж байгаа бөгөөд С.Эрдэнэтуул ор сураггүй алга болжээ.
УИХ-ын чуулганы эхний өдөр согтуу `морилж`, агсам тавьж улс төрийн ажлынхаа гарааг эхэлсэн Ш.Сайхансамбуу болон түүний ойр дотныхоны талаарх муу яриа ирэх дөрвөн жилд бидний чихийг амраахгүй нь бололтой.
www.factnews.mn