Хүмүүс: С Эрдэнэ | Н.Алтанхуяг | |
Хамтарсан засгийн газар байгуулахыг эрс эсэргүүцэж байгаа гишүүдийн нэг С.Эрдэнэ намын дарга Н.Алтанхуягтайгаа 9 сарын 12-ны өдөр ордны Б танхимын үүдэнд заамдалцлаа. Энэ өдөр тус намынхан уг танхимд хуралдаж, шинэ Засгийн газарт хэн хэн сайдын суудалд очих талаар хэлэлцсэн юм. Уг хуралдааны үеэр С.Эрдэнэ Чи парламентаа бүрдүүлж амжаагүй байж, юун засгийн газар яриад байгаа юм гэснээр тэдний маргаан эхэлсэн байна. Гэтэл Н.Алтанхуяг ч дуугүй байсангүй. С.Эрдэнэ ч Коммунистууд социализмынхаа замаар яваарай гэжээ. АН-ын дарга Би чамд сайдын суудал өгөхгүй хэмээн гүрийж. Нөгөөдөх нь ч гуйхгүй хэмээн дуугаа өндөрсгөжээ. Ийнхүү маргаан нь хурцадсан хоёр танхимаас гармагцаа үүдэн дээр нь заамдалцаж, энэ үеэр нь намынхан нь тэднийг аргадаж, ордон дотор хэсэгхэн зуур найруулагчгүй жүжиг тавиад амжсан байна. Гэвч намынханыхаа аргыг аваагүй С.Эрдэнэ хаалга саван гарч одсноор уг маргаан өндөрлөлөө.
www.factnews.mn