Б.Жаргалсайхан: Огт байхгүй баримтыг олдсон мэтээр намайг буруутгаж байна

2008/09/15
Share |
Б.Жаргалсайхан: Огт байхгүй баримтыг олдсон мэтээр намайг буруутгаж байна

-Энэ нь зохион байгуулалттай байж болзошгүй-

Бүгд найрамдах намын дарга Б.Жаргалсайхан "Ганц худаг"-т 10 хонож-байна. Түүнийг долдугаар сарын 1-нд болсон үймээн самууныг зохион байгуулсан, өдөөн турхирсан, зандалчилсан гэсэн зүйл ангиар эрүү үүсгэн шалгаж байгаа. Ганц худаг дахь урьдчилан хорих төвд саатуулагдаж буй Б.Жаргалсайханы биеийн байдал төдийлөн сайнгүй байгаа гэнэ. Ойрын хүмүүсийнх нь ярьж буйгаар түүний зүрхний үйл ажиллагаа өөрчлөгдсөн аж. Одоогоор түүнийг ганцхан удаа байцаагаад байгаа юм.

Б.Жаргалсайхан "Миний биеийн байдал хэвийн байгаа. Гагцхүү намайг сэжигтнээр шалгаж буй 14 хоногийн хугацаандаа үнэнийг эцэслэн тогтоож, үймээнийг зохион байгуулсан, өдөөн турхирсан гэх гүжирдлэгийг эцэс болгоно гэдэгт итгэж байна. Хэвлэл, мэдээллийн зарим хэрэгслээр намайг илт буруутгасан, цагдаагийнханд огт байхгүй нотлох баримтыг олдсон мэтээр мөн энэ үймээнд намайг буруутай гэх зэргээр ор үндэслэлгүй мэдээлэл олон нийтэд цацаж байгааг эсэргүүцэж байна. Эдгээр мэдээллийг зохион байгуулалттайгаар хэвлэл, мэдээллийн хэрэгслээр тарааж байж болзошгүй. Нэгэнтээ үймээнд миний бие буруугүй гэдэг нь тогтоогдох учраас ташаа мэдээлэл түгээж байгаа хэвлэл, мэдээллийн зарим хэрэгслүүд албан ёсоор уучлал гуйх үе ирэх болно" гэжээ.

УИХ-ын XXVI тойрогт нэр дэвшин УИХ-ын сонгуульд өрсөлдсөн О.Магнай, Б.Жаргалсайхан нар "Сонгуулийн дүн будлиантай боллоо" хэмээн зургадугаар сарын 30-ны орой "Драгон" төвийн дэргэд жагсаал хийсэн. Цугласан олонд хандаж О.Магнай "Маргааш Сүхбаатарын талбай дээр цуглацгаая. Тэнд очиж эсэргүүцдээ илэрхийлье" гэж уриалсан байдаг. "Драгон" төвийн дэргэд болсон жагсаалтай зэрэгцээд Сүхбаатарын талбайд залуус цуглаад сонгуулийн урьдчилсан дүнг эсэргүүцсэн.

Хүчний байгууллагаас ИХН-ын дарга Ж.Батзандан, дэд дарга О.Магнай, БНН-ын дарга Б.Жаргалсайхан нарыг тус жагсаалыг зохион байгуулсан, санхүүжүүлсэн гэж буруутгаж байгаа. Гэтэл талбай дээр цугласан залуус "Ийгл" телевизээр зар өгч, иргэдийг уриалан дуудаж зүгээр ч үгүй төв замыг хаах гэж оролдсон байдаг. Тэдний зарим нь Төрийн ордны гадаа хонож, өөрсдөөсөө мөнгө цуглуулж уриа, лоозон хийлгэсэн нь ч бий. Жагсаал зохион байгуулсан залуус "Биднийг зохион байгуулах чиглүүлэх хүн алга" хэмээн хэвлэлийнхэнд өгсөн ярилцлагадаа дурьдсан байдаг.

Мөн тухайн өдөр Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн 15 жилийн ойд зориулсан шоу тоглолт болохоор зарлагдсан байсан. Шоунд оролцохоор залуус төв талбайд цугласан байсан юм. Тэд ч уг цуглаанд хүч нэмсэн байна.

Хууль бус явагдсан сонгуулийг эсэргүүцэж жагсаал зохион байгуулах гэж байсан хэсэг залууд том завшаан олдсон нь Ж.Батзандан, О.Магнай, Б.Жаргалсайхан, Б.Энхбат нар МАХН-ын үүдэнд ирсэн үе. Энэ үеэр уриа лоозонгоо урьдчилан бэлдсэн хэсэг залуу уухайн дуунаар жагсаалд оролцсон нь тэр. Хэн ч зохион байгуулаагүй гэж хэлж болохоор эл жагсаал толгойлох эзэнгүйгээсээ ч тэр үү үймээн, самууны шинжтэй болж эхэлсэн.

Гайхаж, мэгдсэн дээрх
гурван дарга байдал буруу эргэснийг анзаарч цуглааныг тараахыг оролдсон боловч эцэстээ зугтахаас өөр аргагүйд хүрсэн. Б.Жаргалсайхан МАХН-ын үүдэнд байдалд бишдэснийг харж" МАХН-ынхан баяраа талбай дээртэмдэглэх гэнэ. Бүгдээрээ тийш явья" хэмээн уриалж, талбайн зүг цагаан машинаараа хөдөлсөн. Цугласан олонд хандаж "Бид ямар нэгэн зөрчил, дутагдал гаргаж болохгүй. Цагдаа нарт битгий төвөг удаарай" гэж байсан түүний үг телевизийн хальсанд үлджээ. Түүний энэхүү үгийн дараа жагсагчдын 60 гаруй хувь нь түүнийг дагаж талбайн зүг хөдөлж байгаа нь телевизийн бичлэгт тод үлдсэн байдаг. Энэ үед МАХН-ын байрны өмнө болсон эсэргүүцлийн цуглаан дууссан гэж хэлж болохуйц гэнэ. Түүнчлэн Б.Жаргалсайханы үйлдэл ч эл явдлаар эцэслэгддэг ажээ.

Харамсалтай нь цагдаа нар үлдсэн жагсагчдыг хүчээр тараахын тулд нулимс асгаруулагч хэрэглэж эмэгтэйчүүд, хүүхдүүд, өндөр настнууд уг хийнд хордож бөөлжих, дотор нь муухайрсан, нулимс нь асгарсан дүр төрх ч хальснаа үлджээ. Түүнчлэн бороохой тусгай хэрэгсэл хэрэглэсэн нь цугласан олны бухимдлыг ихэд хүргэсэн. Тэр ч бүү хэл, МАХН-ын байр руу чулуу шидсэн хүмүүсийг бүсгүйчүүд толгойлж байсан нь "Гамма" агентлагаас гаргасан "Бүү март" зургын цомогт баримт болон үлдсэн байдаг.
Үймээнийг тараах гэсэн сүүлийн оролдлогыг О.Магнай хийсэн. Тэрбээр үймээнийг тараах гэсэн боловч чулуугаар шидүүлж, эцэстээ бие хамгаалагчдаараа хамгаалуулж үймээний дундаас мултарсан нь телевизийн бичлэгт үлджээ.

Түүнчлэн Б.Жаргалсайханыг жагсагчдыг өөрийн унаагаараа тээвэрлэж авч ирсэн гэх яриа олны дунд бий. Тухайн өдөр "Драгон" төвийн үүдэнд байсан сонгуулийн сурталчилгааны гэр болон бусад зүйлсийг авахаар БНН-ын сурталчилгааны штабынхан иржээ. Гэтэл даргаасаа эхлээд тус намын ганц ч хүн тэнд байгаагүй аж. Дарга руугаа утасдаж, талбай дээр байгааг нь мэдээд намынхаа лого бүхий машинаар араас нь очсон байдаг. Харин тус машинд БНН-ыхнаас өөр хүн байгаагүй гэх.

Б.Жаргалсайханыг дэргэдэх хүн дээ "Жижиг чулуу аваад шидчих" гэж хэлсэн нь баримт болж үлдсэн хэмээдэг. Харин БНН-ын дарга "Тэр бичлэг эвлүүлэг байсан" хэмээсэн. Үнэндээ бичлэг дээрх Б.Жаргалсайханы амны хайрцаг хэлж байгаа үгтэй нь таардаггүй.

Эх сурвалж: Нийгмийн толь

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ftquwwnqor XfnEwacevcvdtqzkum, [url=http://fxgildgxmbcb.com/] fxgildgxmbcb[/url], [link=http://xshahkuejlty.com/ ]xshahkuejlty[/link], http://xtejnpfrebqy.com/
IP:46.161.9.32  2016-05-06 23:34:49
asKesfevfce http://clindamycin-300-mg.eu/ - clindamycin 300 mg no perscription http://cialiscostperpill.crick et/ - cialis cost per pill http://buy-motilium.review/ - motilium http://buy-clonidine.faith/ - buy clonidine http://tadalafilonline.bid/ - tadalafil http://buy-seroquel.faith/ - seroquel xr savings card http://yasminonline.science/ - yasmin
IP:46.161.9.24  2016-06-09 12:00:38
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.