Жvжигчин Наранбаатар: Нєхєрлєлийн мєн чанарыг цаг хугацаа шалгадаг

2008/09/15
Share |
Хүмүүс: Н Наранбаатар | 
 Жvжигчин Наранбаатар: Нєхєрлєлийн мєн чанарыг цаг хугацаа шалгадаг

Манай сонин "Дугаарын зочин"-оороо Улсын драмын эрдмийн театрын жvжигчин Пара буюу Н.Наранбаатарыг урьж, тэр бvр нээгээд байдаггvй хувийн амьдрал, уран бvтээлийнх нь талаар ярилцлаа.-Театр эзгvй байдаг vе єнгєрчээ. Сvvлийн vеийн тайзны уран бvтээлнйнхзэ талаар сонирхуулахгvй юу?
-Хэд хоногийн ємнє манай театр євлийн тоглолтын нээлтээ хийсэн. Одоогоор УДЭТ-ын уран бvтээлчид дэлхийн сонгодог зохиолуудаас сонгон тоглолт тавихаар бэлтгэл ажилдаа орчихоод явж байна.
Грекийн алдарт зохиолч Софокдийн "Эдип хаан" гэсэн зохиолыг ирэх сарын 22-нд vзэгчдэд хvргэх тєлєвлєгєєтэй. Зохиолоо найруулж байгаа болохоор цаг зав маруухан л байна. Бас "Хувьсал продакшн"-тай хамтран зохиолч Мэндсайханы "Надад єгєєгvй хайр" хэмээх залуусын хайр сэтгэлпйн тухай єгvvлдэг, уянгын жvжиг найруулж байгаа. "Надад єгєєгvй хайр" жvжгийн нээлт энэ сарын 26-нд болно. Орчин vеийн залуусын алдаа онооны дэнс, амьдралын дотоод мєн чанар юунд оршиж байгааг ухааруулсан их сайхан жvжиг болно. Ирсэн хvн харамсахгvй шvv.

-Уран бvтээлчдийн хувьд намар хамгийн их ачаалалтай vе байдаг гэдэг. Драмын дєрвєл дуучдын хоолыг булаалаа гэх шvvмжлэлийг хvртээд байсан залуусаар сонин содон их л байгаа биз дээ?
-Мэдээж, яалаа гэж зvгээр суух вэ. Манай хамтлагийнхан хуучны хvмvvсийн сэтгэлд хоногшсон сайхан дуунуудын цуглуулга бvхий арав гаруй дуутай CD гаргах гээд ажиллаж байна. Жvжгийн ажлын хажуугаар CD-ний ажлаа амжуулах гээд амьсгаа дээгvvр л гvйж явна.

-Ингэхэд єєрєє жvжигчин болохыг багаасаа л хvсч байв уу, эсвэл хувь тавилан тань тайз руу хєтєлсєн vv?
-Ёстой тєсєєлж ч байгаагvй. Багадаа тэр vеийн хvvхдvvдийн адил Гvррагчаа шиг л сансарын нисгэгч, дор хаяж том цагаан хєлгийн бvхээгт сууж тэнгэрээр дvvлэхийг мєрєєдєж яаааа. Харин жvжигчин болохоор гэнэт шийдсэн дээ. Дунд сургуулийн урлагийн vзлэгээр шог гараанд тоглоод л шийдсэн хэрэг. Vнэхээр азтай шvv. Одоо эргээд бодохоор єєр мэргэжил сонгосон бол гэхээр нэг л амтгvй санагдаад байдаг юм.

-Жvжигчний мэргэжил гэдэг нийгмийн толь гэж vг бий. Таныхаар мэргэжлийн тань сайхан нь юунд оршдог бол?
-Жvжигчид хvний амьдралын сайн мууг тайзнаа амилуулж, бусдад хэрхэн амьдрах ёстойг тайзнаас ухааруулж єгдєг юм болов уу гэж боддог юм. Жvжгийн урлаг єєрєє их ариун ертєнц. Энэ сайхан зvйлийн цаад мєн чанарыг ойлгоно гэдэг нэг талаар туйлын азтай хэрэг. Мэдээж жvжигчний мэргэжил сайхан ч нєр их хєдєлмєрийн vр дvнд тайзнаа амилж vзэгчдэд хvрдэг. Хvнийг судлана гэдэг хэцvv байдагтай адил жvжгийн урлаг ийм л байдаг. Мэдэхгvй хvн жvжигчид гэж нэг их сайхан, гунхсан, гоо сайхандаа анхаарахаас єєр зvйлгvй амар ажил хийдэг гэж ойлгодог байх л даа. Бид чинь жvжгийн зохиолоо судлах, зохиолчдын хэлэх гэсэн санааг ойлгож vгээ ягштал цээжлэх гээд их л олон шат дамжлага дамжиж байж сая нэг бvтээлээ vзэгчдэд хvргэдэг юм. Гэхдээ мэргэжил бvхэн сайхан гэдэг шиг мэргэжил бvхэн єєрийн онцлог, бас бэрхшээлтэй байдаг л даа. Мэдэхгvй юм амархан санагддаг тал ч бий.

-Тайзан дээр хєгтэй, санамсаргvй явдал их л тохиолддог гэдэг. Єєрт тохиолдсон сэтгэлээс гардаггvй дурсамжаа уншигчидтай хуваалцахгvй юу?
-Яг тулгамдаад санаанд орж ирдэггvй ээ. /инээв/ Нээрээ "Хар санаа, хайр сэтгэл" жvжигт жvжигчин Уранчимэгтэй хамтран тоглож байхдаа жvжигтээ хэт автаад бєєн нулимс болчихсон. Энэ жvжиг єєрєє их хэцvv жvжиг байсан л даа. "Хар санаа, хайр сэтгэл" жvжигт жvжигчин Уранчимэг бид хоёр хайр сэтгэлтэй хос болж тоглодог. Урнаа энэ жvжигт харамсалтайгаар амиа алддаг байхгvй юу. Тэгсэн чинь хайртай хvнээ алдчихлаа гэж бодоод баахан уйлж билээ. Амиа алдсан Урнаагийн нvvрэн дээр бєєн ус дуслаад, Урнаагийн инээд нь хvрээд золтой л инээчихээгvй гэсэн. Сvvлд нь инээхгvй гэж их гvрийсэн гэж хэлсэн шvv.

-Хvний чанар мууджээ гэх vг их л сонсогддог. Залуу хvний хувьд энэ талаар юу гэж бодож явдаг чинь сонин санагдаад байна л даа?
-Манай залуучууд цээжээ дэлдээд "би, би" гэж хашгирах дуртай болоо юу гэж бодогдоод байгаа шvv. Жаахан уран бvтээл хийчихээд л од болчихлоо гэж андуурна. Уг нь уран бvтээлч хvн чинь амжилт гаргахын хирээр даруухан байх хэрэгтэй. Гэхдээ энэ vгийг зєвхєн урлагийнханд хэлж байгаа юм биш, нийтэд нь хэлж байгаа юм. Миний хувьд хvн хvнээрээ байх хэрэгтэй гэж боддог. Шударга, хєдєлмєрч, байгаагаараа зантай хvмvvс миний хамтрагчид байдаг.

-Залуус онгиргон болсон энэ цагт та єєрийгєє хэрхэн дvгнэдэг вэ?
-Би єєрийгєє тийм, ийм гэж хэлэх утгагvй байх. Хvн ямар ч нєхцєлд ямар ч ааш гаргасан байж болно. Тэгэхээр дvгнэлт гэдэг хvн хvний хувьд єєр байдаг. Хамгийн гол нь хvн гэдэг амьтан єєрийгєє нээх нь их чухал юм болов уу гэж боддог юм. Харин єєрийгєє яг ийм гээд дvгнэж чадахгvй нь ээ. Хамтран ажиллагсдаас минь л миний хэн болохыг асуугаарай.

-Сургуулиа тєгссєнєєс хойш багагvй хугацаа єнгєрлєє. Тайзнаа хэдэн дvр бvтээсэн бэ?
-Дvр бvтээх, амилуулах гэдэг асар их ялгаатай ойлголт. Манай нэр хvндтэй, томоохон жvжигчид, мєн дэлхийн шилдэг мастерууд хvртэл дvр бvтээснээ биш хэрхэн амилуулснаал ярьдаг. Дvр амилуулах гэдэг зvйл агуу зvйл. Миний хувьд Соёл урлагийн их сургуулийг тєгсєєд яг найман жил болж байна. Энэ хугацаанд 30 гаруй дvрд тоглосон. Хориод жvжиг найруулан тавьж нийтийн хvртээл болгожээ.

-Жvжигчид хамгийн их зовж бvтээсэн дvрдээ их хайртай байдаг гэдэг. Таны хамгийн хайртай дvр?
-Уран бvтээлч хvний бvхий л бvтээсэн бvтээлvvд сэтгэлээс гардаг. Жvжигчин хv¬ний хувьд єєрт оногдсон дvр бvхнээ амьдруулахыг хичээдэг. Тийм болохоор зоволгvйм амархан бvтээсэн дvр байхгvй. Гэхдээ ‘’Манай сайхан эх орон’’ жvжгийн дvр маань илvv сэтгэлд тод vлдэж дээ. Энэ дvр маань миний ємнє нь бvтээж байсан дvрvvдээс нэлээд євєрмєц байсан юм. Тэр жvжигт би шоронгийн хянагч офицерын дvрийг гаргасан. Жvжигт шоронд ял эдэлж буй залуугийн дvр гардаг. Хэдийгээр шоронд ч гэлээ хvний амьдрал єрнєж л байдаг. Энэ дvрээрээ хvний сэтгэлийн асуудлыг хєндєх гэж их хичээж, нэлээд зовсон санагддаг юм.

-Таны тоглосон "Тайчигч хєвгvvд ба саарал гудамж " жvжиг тухайн vедээ залуусыг байлдан дагуулж байсан?
-Хvний нєхєрлєлийн тухайд єгvvлдэг. Нийгмийн хvнд хэцvvг дєрвєн найз амсаж байгаа ч нєхєрлєлдєє vнэнч байхыг сануулсан. Хvмvvст хvрсэн, сайн ч жvжиг болсон.

-Таныхаар нєхєрлєл гэж юу вэ?
-Нєхєрлєл єєрєє сайхан зvйл л дээ. Хvний амьдралын агуу зvйлvvдийн нэг хэлбэр шvv дээ. Зуун тєгрєгтэй байснаас зуун найзтай байх зарчмыг баримтлахыг хичээдэг. Нєхєрлєлийн мєн чанар гэдэг цаг хугацааны урсгалд харагддаг. Энэ нь л жинхэнэ нєхєрлєлийн мєн чанар юм даа.

-Таны амьдралдаа баримталдаг зарчим?
-Хvн болж тєрснийх эргээд харах мєртэй, нэр цэвэр амьдрах. Нэр тєртэй сайхан амьдарч, дурсах амьдралдаа толбогvй байх л хэрэгтэй. Хvнийг их бага гэж ялгахгvй байх нь миний амьдрилын философи.

-Таныг CD цуглуулдаг гэж сонссон юм байна?
-Сонгодог хєгжмийн чиглэлээр CD цуглуулж тvvнээсээ "кайф" авдаг. Ялангуяа дэлхийн сонгодог Бетхован, Шуберт, Моцарт нарын симфони бvтээлvvдийг шимтэн цуглууддаг.

-Одоо таны цуглуулгын тоо хэд хvрсэн бэ?
-Єє би нэг их тоолж байгаагvй юм байна. Гэхдээ 100 орчим болсон байх шvv.

-Хамгийн сvvлд хэний CD-r худалдан авсан бэ?
-Нэрт дуучин Селин Дионыг шvтдэг. Селин Дионы CD-r Америкийн Лас Вегас хотод тоглолтоо хийж байхдаа авсан.

-Уран бvтээлчийн амжилт ар гэрээс их шалтгаалдаг гэдэг. Гэр бvлээ танилцуулахгvй юу?
-Эхнэр, хоёр хvv, охины хамт амьдардаг. Эхнэрийг маань Л.Гантуяа гэдэг. Санхvv эдийн засгийн дээд сургуульд багшилдаг сайхан ч, сайн ч бvсгvй бий.

-Эхнэртэйгээ анх танилцаж байсан гэгээн мєчєє эргэн дурсахгvй юу?
-Оюутан байхдаа найзынхаа тєрсєн єдрєєр арванхоёрдугаар сарын дєрвєнд танилцаж байлаа. Одоо бид арванхоёр¬дугаар сарын дєрвєнийг марталгvй баяр ёслолын байдалтай тэмдэглэдэг . Ер нь бусад тэмдэглэлт єдрийг ч орхихгvй шvv. Баяраар гэр бvлээрээ тэмдэглэхийг чухалчилдаг. Мэдээж "Мартын найм"-ны баярт гол анхаарлаа хандуулдаг.Эмэгтэйчvvдийн баярын урд єдєр охин маань тєрсєн, дараагийн єдєр нь миний тєрсєн єдєр давхцдаг. Ийм болохоор мартаар эхнэр охин хоёроо баярлуулж, сайхан байлгахыг хи-чээдэг. Харин "Валентин"-ы єдєр эхнэр бид хоёр бие биедээ шоколад бэлэглэдэг уламжлалтай.

-Ингэхэд таныхаар гэр бvлийн аз жаргалын гол ном юунд оршдог вэ?
-Гэр бvлийн халуун дулаан уур амьсгал, євчин зовлонгvй амьдрал л гэж бодож явдаг шvv дээ.

-Цаг гарган ярилцсанд баярлалаа. Улам сонирхолтой сайхан бvтээл туурвиж vзэгч олноо баясгаарай.

Эх сурвалж:Хүрээ&хэвлэл

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.