Тал засалтын мастер

2008/09/15
Share |
Хүмүүс: Ц Сэдванчиг | 
Тал засалтын мастер

С.Баярын Засгийн газарт орохын тулд АН-ын албан тушаалын донтонгууд хөлөө хугалах шахам гүйлдэцгээж байгаа.Ц.Элбэгдоржийн хэлсэнчлэн өмнөөс нь улайм уран нялуун үгс С.Баярын зүг илгээж, увайгүй бялдуучлал Монголын улс төрийн тогоонд ид буцалж байна. Саяхан л манайх танайх болчихоод дайн зарлаж байсан улс нүд ирмэхийн зуур наалдацгаав. Хөвсгөлөөс сонгогдсон УИХ-ын гишүүн Ц.Сэдваанчиг тал засалтын марафоныг тэргүүлж эхэллээ. Тэрээр УИХ-ын чуулган дээр "Таныг ерөнхий сайдаар сонгогдож байгаад Хөвсгөлчүүд төдийгүй би их баяртай байна. Сонгуулийн үеэр Хөвсгөл бид 5-уулаа гээд уриа танай нам дэвшүүлж байсан. Нээрээ 5-уулаа байж. Тэр таван хүнийхээ тоонд намайг багтаагаарай. Бас Л.Гүндалайг..." гээд хайрын үг урсгаж гарав. Бараг л тань шиг хүн Хөвсгөлөөс байхад надаар яах гээ юм бол гэчихсэнгүй. Түүний энэ нялуун үгэнд танхимд сууж буй эрхэм гишүүд ичиж үхэхээ шахаж, хүний өмнөөс л яс хавталзахын зовлонг эдлэхээрээ нэг боллоо...

Эх сурвалж:Монголын нэг өдөр

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.