АН 11 яамны тавыг, 15 сайдын зургааг нь авахаар тохиролцлоо

2008/09/15
Share |
Хүмүүс: Баяр Санж |  Н.Алтанхуяг | 
АН 11 яамны тавыг, 15 сайдын зургааг нь авахаар тохиролцлоо

Хамтарсан Засгийн газрын сайдууд энэ долоо хоногт баталгаажна-

Хамтарсан Засгийн газрыг дөрвөн жилээр байгуулах гэрээгээ хоёр нам хийж, улмаар шинэ засгийн газрын танхимын мөрийн хөтөлбөрт тусгах чиглэл, зорилтыг тодорхойлон, Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний асуудлаар зөвшилцөх ажпын хэсгийнхэн гэрээг бэлэн болгосон байна. Дээрх ажлын хэсгийн АН-ын талын ахлагч УИХ-ын гишүүн С.Баярцогт, МАХН-ын талын ахлагч М.Энхболд нар өнгөрсөн баасан гаригт гэрээнд гарын үсэг зурсан билээ. Тэгвэл шинээр бүрэлдэх Засгийн газар 11 яам, 15 сайдтайгаар үйл ажиллагаагаа явуулахаар болсон буюу үүнээс гурав нь ерөнхий чиг үүргийн, найм нь чиглэлийнх байх ажээ.
Ингээд өнгөрсөн амралтын өдрүүдэд хамтарсан Засгийн гаэрын бүтэц бүрэлдэхүүн эхнээсээ тодорч эхэллээ. Хэдийг ээр албан ёсны бус боловч баттай эх сурвалжийн нотолж ” буйгаар шинээр байгуулагдах Засгийн гаэарт эарим нэг өөрчлөлт орсон байна…

Зам тээвэр аялал жуулчлалын яамыг Зам тээвэр барилга хот байгуулалтын яам болгож, Байгаль орчны яамыг нь Байгаль орчин аялал жуулчлалын яам болгож байгаа гэнэ. Хүнс хөдөө аж ахуйн яам нь Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам болж Түлш эрчим хүч, эрдэс баялгийн яамдыг хуучин Үйлдвэр худалдааны яамнаас үүсгэжээ. Ингэснээр энэ засгийн газарт Үйлдвэр худалдааны яам гэж үгүй болж байгаа юм байна. 11 яамны тавыг нь, 15 сайдын зургааг нь Ардчилсан намд оноосон байна. Ажлын хэсгийнхэн өнгөрөгч долоо хоногийн баасан, бямба гаригуудад уртасгасан цагаар ажиллаж Засгийн газрын томилогоог буюу албан тушаалын бялуугаа хэрхэн хуваасныг дор нийтэллээ. Ингээд Засгийн газрын бүтцэд дор дурьдсан яам ажиллахаар болжээ. Үүнд:

Ерөнхий чиг үүргийн яам
1.Гадаад харилцааны яам
2.Сангийн яам
3.Хууль зүй, дотоод хэргийн яам

Чиглэлийн яам .
4.Байгаль орчин, аялал жуулчлалын яам
5.Батлан хамгаалах яам
6.Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам
7.Дэд бүтэц, барилга хот байгуулалтын яам
8.Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам
9.Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
10.Эрдэс баялгийн яам
11.Эрүүл мэндийн яам болон хуваагдаж байгаа бол Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний хувьд 15 сайдтай байх юм байна. Үүнд:

1.Монгол улсын Ерөнхий сайд
2.Монгол улсын Засгийн газрын гишүүн Монгол Улсын Тэргүүн шадар сайд
3.Монгол улсын Засгийн газрын гишүүн Монгол улсын Шадар сайд
4.Монгол улсын Засгийн газрын гишүүн Гадаад харилцааны сайд
5.Монгол улсын Засгийн газрын гишүүн Сангийн сайд
6.Монгол улсын Засгийн газрын гишүүн Хууль зүй, Дотоод хэргийн сайд
7.Монгол улсын Засгийн газрын гишүүн Байгаль орчин, аялал жуулчлалын сайд
8.Монгол улсын Засгийн газрын гишүүн Батлан хамгаалахын сайд
9.Монгол улсын Засгийн газрын гишүүн Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд
10.Монгол улсын Засгийн газрын гишүүн Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд
11.Монгол улсын Засгийн газрын гишүүн Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайд
12.Монгол улсын Засгийн газрын гишүүн Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд
13.Монгол улсын Засгийн газрын гишүүн Эрдэс баялаг, Түлш эрчим хүчний сайд
14.Монгол улсын Засгийн газрын гишүүн Эрүүл мэндийн сайд
15.Монгол улсын Засгийн газрын гишүүн Монгол улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга нарын зэрэг бүтэц бүрэлдэхүүнтэй байна. Мөн дэд сайдуудын суудлын асуудал давхар яригдаж байгаа гэнэ. Одоогийн байдлаар хамтарсан Засгийн газрын тэргүүнээр МАХН-ын дарга УИХ-ын гишүүн С.Баяр сонгогдсон. Түүний танхимын сайдуудаар Гадаад хэргийн яамны сайдаар Сү.Батболд, Тэргүүн шадар сайдаар УИХ-ын гишүүн М.Энхболд, Хуульзүй дотоод хэргийн сайдаар Ц.Нямдорж, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдаар Н.Удвал, Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайдаар Т.Ганди, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдаар УИХ-ын гишүүн Д.Идэвхтэн, Эрдэс баялаг, Түлш эрчим хүчний сайдаар Х.Наранхүү, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар нарын нэрс яригдаж байгаа бол АН-аас Батлан хамгаалах яамны сайдаар Л.Гансүх, Эрүүл мэндийн сайдаар С.Ламбаа, Зам тээвэр хот байгуулалтын сайдаар С.Баярцогт, Байгаль орчин аялал жуулчлалын сайд Л.Гантөмөр, Сангийн яамны сайдад Н.Батбаяр нарын нэрс хүчтэй яригдаж байгаа төдийгүй намынхаа ажлын хэсгийнхний дэмжлэгийг хамгийн ихээр авагсад ч гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл сайдуудын нэрсэнд төдийлөн өөрчлөлт гарахгүй гэнэ. Харин Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг Шадар сайдын суудалд залрах эсэх нь жаахан эргэлзээтэй байна. Гэхдээ энэхүү нэрс тус тусын намынхаа Удирдах зөвлөл, Гүйцэтгэх зөвлөлөөр орж хэлэлцэгдэн шийдэгсний дараагаар УИХ-ын чуулганаар орж баталгаажих учиртай. Энэ долоо хоногтоо багтаж Засгийн газрын асуудал чуулганаар шийдэгдэж С.Баярын Засгийн газар бурэлдэх юм.

Эх сурвалж:Өглөөний сонин

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
rekolka Купить закладкР¸ экстази в Ð’ÐµÑ€Ñ…Ð¾Ñ‚ÑƒÑ €ÑŒÐµÐ¼ Гашиш в НоводвиР½ÑÐºÐµ ВладикаР²ÐºÐ°Ð· купить Кока Купить ÐœÐµÑ‚Ð°Ð¼Ñ„ÐµÑ ‚амин в Абакане Купить Гера Ангарск Методон в Алзамае Купить Гашиш в ИвантееР²ÐºÐ° Методон в ЦимлянсРºÐµ ЗакладкР¸ ÑÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ в КологриР²Ðµ Купить закладкР¸ лирика в Каргате Экстази в СнежинсРºÐµ Купить соль в ЛесозавР¾Ð´ÑÐºÐµ Купить АмфетамР¸Ð½ в ÐÐ¿ÑˆÐµÑ€Ð¾Ð½Ñ Ðº Купить Шишки в Щёлково Купить закладкР¸ наркотиРºÐ¸ в Ð‘Ð»Ð°Ð³Ð¾Ð²ÐµÑ ‰ÐµÐ½ÑÐºÐµ Купить Гашиш в Павлово ПыталовР¾ купить Коксик ЗакладкР¸ наркотиРºÐ¸ в Колпине Купить закладкР¸ трамадоР» в Бийске ТрамадоР» в Старом Осколе ЗакладкР¸ экстази в АндреапР¾Ð»Ðµ ЗакладкР¸ героин в Соколе Купить соль в Туймазы Купить закладкР¸ экстази в НальчикРµ Купить Орех Карталы ЗакладкР¸ наркотиРºÐ¸ в НовоалеРºÑÐ°Ð½Ð´Ñ€Ð¾Ð² ске ЗакладкР¸ стаф в Усолье ЗакладкР¸ MDMA в СолигалР¸Ñ‡Ðµ Купить Марки в СерафимР¾Ð²Ð¸Ñ‡ Купить lsd в БелинскР¸Ð¹ Купить соль в Ð‘ÐµÐ»Ð¾Ð³Ð¾Ñ€Ñ ÐºÐµ Купить закладкР¸ MDMA в СакиоспР°Ñ€Ð¸Ð²Ð°ÐµÑ‚Ñ я НижнеудР¸Ð½ÑÐº купить иней ЗакладкР¸ кокаин в БилибинРµ Экстази в КаргопоР»Ðµ Купить закладкР¸ ÑÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ a-PVP в СакиоспР°Ñ€Ð¸Ð²Ð°ÐµÑ‚Ñ я Купить героин в КуйбышеР²
IP:141.101.132.246  2018-05-11 11:33:03
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.