Хүмүүс: Х.Баттулга | Н.Алтанхуяг | |
АН-ын дарга Н.Алтанхуяг Х.Баттулгад хамтарсан Засгийн газарт орж ажиллах санал тавьж, БОЯ-ны сайдын суудлыг түүнд хуваарилжээ. Гэвч хамтарсан Засгийн газрыг эсэргүүцэх байр сууриндаа үнэнч үлдэхийг хүссэн үү, эсвэл үе үеийн сайд нартаа хамгаа шулуулсаар юу ч үгүй үлдсэн БОЯ ашиггүй санагдсан уу, юутай ч эрхэм гишүүн уг саналаас татгалзсан байна. Зарим нь албан тушаалын `бялуу`-ны хэрчим хүртэхийн тулд нэг нүдээ ч ухаж өгөхөөс наахнуур зүйл хийж байгаа энэ үед Х.Баттулга ч цамаан л загнаж байна даа. Гэхдээ `өнгөрсөн борооны хойноос цув нөмөрнө` гэгчээр эцэст нь амаа барихгүй л бол `юу сайхан, дур сайхан` гэдэг үг байдаг даа.
www.factnews.mn