Чинболор, Энхмэнд нар Солонгосыг `олзлов`

2008/09/16
Share |
Хүмүүс: Энхмэнд |  Чинболор | 
Чинболор, Энхмэнд нар Солонгосыг `олзлов`

Зохиолын дууны ертөнцөд нэгэн зэрэг гарч ирснийхээ адилаар Т.Баясгалан, С.Жавхлан, Дэлгэрмаа, Хишигбаяр нартайгаа хамт уран бүтээлээсээ завсарлагаа авсан Чинболор, Энхмэнд хоёрын сураг дуулдаж эхэллээ. Урлагийнханы хувьд намрын улирал гэдэг ашиг орлогын улирал гэсэнтэй л адилхан сонсогддог. Тэгвэл шинэ уран бүтээл хийж гавиагүй дуучид, хамтлагийнханы хувьд `яаж тоглолт хийе дээ` гэсэн бодол энэ л үеэр толгойны өвчин болдог нь нууц биш. Энэ удаад энэ зовлон Чинболор, Энхмэнд хоёрт тохиолджээ. Тиймээс ах, эгч нарынхаа түүхийг эргэн нэг харж, Монголдоо тоглолт хийж чадахгүй болохоор хилийн чанадыг зорьдог замналыг дагаж байгаа аж. Тэд энэ удаад Солонгос улсыг `олзолжээ`. Тэгээд мэдээж, бусдын л адилаар `Солонгос улсад ажиллаж, амьдарч байгаа монголчуудынхаа урилгаар` гэсэн сэтэртэйгээр... Даанч нөгөө уриад, залаад байгаа улс нь тэднийг очиход нь танихгүй байх вий дээ гэсэн болгоомжлол, хардалт хоёр зарим эх сурвалжуудын дунд нисч л явна.

www.factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.