Хүмүүс: Д Баатаржав | |
Бээжингийн тэнгэрт Монгол Улсын төрийн дууллыг гурав дахь удаагаа дуурсгасан Олон улсын хэмжээний мастер Д.Баатаржавд УИХ-ын дарга Д.Дэмбэрэл паралимпын наадмаас байт харвааны төрөлд аваргын алтан медаль хүртсэнд баяр хүргэж мэндчилгээ илгээжээ. Тэрбээр мэндчилгээндээ "Монголчууд бид 24 жил хүсэн хүлээсэн олимпийн аваргаа хэдхэн хоногийн өмнө болж өнгөрсөн Бээжингийн олимпоос хосоор нь өлгийдөн авч, баяр хөөр болж үндэстэн даяараа бахархан угтаж байсаан билээ. Монгол гэсэн нэрийг ертөнцийн чихнээ дуурсгасан бас нэг баярт явдал тохиож Монголын тамирчин Дамбадондогийн Баатаржав төрийн дууллаа Бээжингийн тэнгэрт дахин эгшиглүүлсэнд монголчууд бид хотол олноороо бахархаж байна. Хөгжлийн бэрхшэлтэй иргэдийн паралимпын наадамд амжилттай оролцож, аваргын алтан медаль хүртсэн ОУХМ Д.Баатаржав таны энэ амжилт Монголын ард түмний баяр бахадлыг төрүүлж, залуу үеийнхэнд үлгэр дуурайл болж буйд туйлын баяртай байна" гэжээ. Дашрамд дуулгахад паралимпын байт харвааны төрөлд алтан медаль хүртэж элэг нэгтнээ баярлуулсан Д.Баатаржавыг Хөдөлмөрийн баатарт тодорхойлоод байгаа аж.
Эх сурвалж: Өнөөдрийн тойм