Хуйвалдаан

2008/09/16
Share |
Хүмүүс: Баяр Санж |  Н.Алтанхуяг | 
 Хуйвалдаан

Монголын ард тvмэн тєрдєє итгэхээ болилоо. Итгэх байтугай бvр нэг нvдээрээ ч харахаа болилоо. Ойрноос "Энэ улс тєр заваан заваан гэхэд даан ч хэрээс хэтэрч байна.Ард олон биднийгээ арай дэндvv басамжилж байгаа юм биш vv" гэж бухимдсан хvний тоо эрс єсч байгааг зах зээл, гудамж талбай, сургууль соёлын газар, хаа л бол хаана харж болохоор байна. Эрх мэдэлтнvvд хавраас аваад л тєрийн эрх мэдлийн тєлєє улайран зvтгэж эхэлсэн. Сонгуулийн vеэр тэр нь бvр гаарч хоёр том намын хооронд газар дээр багтахгvй улаан луйвар явагдаж, хорссон, хорсгосон хоёрын хєлд эх орны хэдэн тэрбумаар тоологдох хєрєнгє, соёлын vнэт зvйлс vнс нурам болж, эрдэнэт хvний амь ч эрсэдсэн. Сонгуулийн vр дvнд гол нь гонсойсон улс тєрийн зарим хvчний удирдагчид тєрийг гацаанд оруулж бvтэн хоёр cap улс орныг эзэнгvйдvvллээ. Булхайтай аргаар олонхи болсон Хувьсгалт намынхан ч орох газраа олж чадахгvй бэмбэгнэсээр аргаа барахдаа "Сонгуульд олонх болсон нь Засгийн газраа дангаар бvрдvvлэх" хуулийн заалтыг бvдvvлгээр зєрчиж Бага хурал гэгчээрээ хамтарсан Засгийн газар байгуулах шийдвэрийг шударга гишvvдээ дарамтлан байж гаргууллаа.

Иргэд "Ингэх байсан юм бол улсын асар их хєрєнгє мєнгє зарж, ард олны цаг завыг vрж сонгууль явуулах хэрэг юу байна. Зvгээр л ярилцаж тохироод эрх мэдлээ хуваачихгvй яасан юм" хэмээн бухимдаж байна. Тэд, бид бvхнийг зvгээр л утсан хvvхэлдэй болгож сонгуульд санал єгvvлсэн дvр эсгэсэн юм байна. Хууль дvрмээ уландаа гишгэсэн ийм улстєрчидтэй байсан цагт улс орон хєгжинє, иргэдийн амьдрал сайжирна гэдэг харганы ноосоор эсгий хийхийн vлгэр болох биз. Ялсан нам ялагдсантайгаа тєр засгийн эрх мэдэл хуваах хорыг найруулсан гол эзэн нь С.Баяр гэнэ. Ард тvмэн энэ нєхєрт итгэж "Овоо шийдэмгий, шударга нєхєр бололтой. Бид бvхний тєлєє жаахан юм хийж магадгvй гэж горьдож байсан нь талаар боллоо. С.Баяр яагаад Ардчилсан намтай хамтарч Засгийн газар байгуулах болов гэдэгт олон нийт янз янзын хариу гаргаж байна. 2008 оны сонгуулиар бараг зуун хувь гарна хэмээн тооцож, ємнєх Засгийн газарт орохоос татгалзаж байсан Ардчилсан нам ялагдсандаа хорсоод ажил хийлгэхгvй, амласнаа биелvvлэхгvй бол дараагийн сонгуульд ганц ч суудалгvй хоцорно гэж айсан хэрэг гэж зарим нь оношлож байна. Ард олонд амлаад байсан уул уурхайн тєсєл, 1,5 сая тєгрєг бvгд vлгэр болно гэж эмээсэн байж ч мэднэ гэлцэнэ.

Нєгєє талаар долдугаар сарын нэгний vймээний vеэр цагдаад vvрэг єгч ард тvмнийхээ эсрэг буу шагайсан гэсэн хэл амыг дарах гэсэн башир арга ч гэж хэлэх хvн олон байна. Єдєржин хаалттай хуралдсан Хувьсгалт намын бага хурал ёстой л нэг жvжиг болж, эцэст нь С.Баяр шударга гишvvдээ дарамтлан байж хамтарсан Засгийн газар байгуулах санаагаа баталгаажуулж чаджээ. Энэ намын дотор бас ёс жудагтай, ичих булчирхайтай хvмvvс байсан гэлцэнэ. "Ард тvмэн сонголтоо хийлээ, хорссон сєрєг хvчинд байшингаа шатаалгалаа. Тэглээ гэж шагнаж байгаа юм уу, юунаас нь айгаад байгаа юм" гэж улалзуулах хvн ч гарсан сурагтай. Д.Тэрбишдагва, Л.Арвин, Б.Бат-Эрдэнэ нарын зэрэг хэд хэдэн хvн Ардчилсан намтай Засаг хуваахыг хатуу эсэргvvцэж, зарим нь С.Баяртай ач тач хэлэлцсэн ч гэх шиг. Ц.Элбэгдоржийн vг хэлэх болгондоо онцолдог vг нь "Бид ард тvмнийхээ талд". Нийт нэр дэвшигчдийн 60 хувийг авах ёстой байсныг Хувьсгалт нам луйвардчихлаа гэж яриад байгаа.

Гэтэл тэрхvv ард тvмний саналыг луйвардсан "дайсан"-тай нэг гэрт орж суух гээд байгааг ганц Э.Бат-Vvл биш, Ардчилсан намын шударга гишvvд эсэргvvцэж байгаа. Тэд бас "Манай намын энэ хэдэн нєхєр ардчиллыг бэхжvvлэх биш, зvгээр л албан тушаал олж авахын тулд биднийгээ хошгоруулж байсан юм биш биз" хэмээн эргэлзэж байна. Оргvйгээс охинтэй нь дээр гэгчийн vлгэрээр дєрвєн жил лааз єшиглєж явснаас гурав дєрєв ч гэсэн зєєлєн суудал олж авсан дээр гэж Хувьсгалт намтай сvжрэх боллоо гэж тэд эсэргvvцэж байна. Юутай ч улс тєрийн сонгуупь явуулж, тєрийн эрх мэдэл хуваадаг дэлхий нийтийн жишиг Монголд vгvй боллоо. Оронд нь ялагдсан нь шантаажлаад, ялсан нь урхинд ороод бялуугаа хуваачихдаг жишиг тогтчихлоо. Энэ бол жинхэнэ эрээ цээргvй хуйвалдааны сонгодог жишээ мєн, Эцэст нь хvлээх хариуцлагыг хоёр нам бие бие рvvгээ чихээд дунд нь "хувь заяа муутай" ард тvмэн л хохирч vлдэх боллоо. Ай хєєрхий ийм ч тєртэй улс байх гэж дээ!

Эх сурвалж: Өнөөдрийн тойм

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.