Казино Байгаль бэрээ голжээ

2008/09/16
Share |
Хүмүүс: С Сэрчмаа | 
 Казино Байгаль бэрээ голжээ

Дуутай тэнгэр хургүй цуутай хүүхэн хуримгүй гэдгийн үлгэрээр дуучин Сэрчмаа казино Байгалийн хүү Тэмүүлэн хоёрын хувийн амьдрал бүтэлгүйтэж эхэллээ. Олон жил хамтран амьдарсан хос салалтынхаа шалтгааныг тайлбарлаж хэн хэндээ буруу өгөөгүй бөгөөд чимээ багатайхан хоёр тийш боллоо. Олны нүд унасан залуухан хосын хуримын товыг олон жил хүлээсэн фенүүд нь тун гонсгор байгаа бөгөөд тэдний салсан шалтгаан олны анхаарлын төвд үлдлээ. Олны танил хосын дундуур лоом чихэж хоёр тийш болгосон хүн бол Тэмүүлэнгийн аав казино Байгаль гэж ойрын нь эх сурвалжаас мэдээлж байгаа. Хүүгээ олны танил дуучин бүсгүйтэй хамтран амьдрах болсныг нь анхнаас нь дэмжээгүй казино Байгаль “энэ хүүхэн хүүтэй минь амьдрахгүй ээ. Хэрэв цаашид хамтран амьдрая гэж байгаа бол энэ олон жил хамтран амьдрахад хүүхэд төрүүлж өгөх ёстой” гэж ойр дотныхондоо аминчирхан ярьсан аж. Царайлаг дуучин бүсгүй нөхөртөө гологдсон биш харин хадамдаа гологдсон бололтой.

Эх сурвалж:Тэргүүн

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.