Тэд хайрандаа умбаж байна

2008/09/16
Share |
Хүмүүс: Hillton Paris | 
Тэд хайрандаа умбаж байна

Хэвлэлийн хуудасны “хатан хаан” дуучин, жүжигчин, загвар өмсөгч Paris Hilton алдарт “Good Charlotte” хамтлагийн гитарчин Benji Madden-тай хайр сэтгэлтэй болж, нэр холбогдсоноор зөв замдаа орсон гэдэг.Paris Hilton өчигдөр орой “Entertainment Tonight” нэвтрүүлэгт оролцож, “Би үнэхээр гайхалтай сайхан хайртай учирсан. Нэг л өдөр хүүхэдтэй болохыг хүсэх байх. Гэхдээ одоохондоо бид хоёр найз залуу, найз бүсгүйн харьцаатай л байна. Benji үнэхээр гайхалтай залуу. Миний хайрт бас миний хамгийн сайн найз шиг л байдаг. Үнэнч, шударга, уян зөөлөн, сайн хүн. Бид бие биедээ маш их хайртай” гэжээ.  Үнэхээр түүний найзууд ч гэсэн Paris хайр дурлал, аз жаргалдаа умбаж буй талаар ярьсан байна. “The Hottie and the Nottie” кинонд Paris-тай хамтран тоглосон Christine Lakin “Анх Paris-ыг таньдаг болсон цагаас хойш тэр маш их өөрчлөгдсөн. Үнэхээр аз жаргалтай харагдах болсон шүү” хэмээн ярьсан байна.

Эх сурвалж: Зууны мэдээ

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.