Ш.Алтантуяагийн хэргийн талаар мэдээлсэн сэтгvvлч шvvхэд дуудагджээ

2008/09/16
Share |
Ш.Алтантуяагийн хэргийн талаар мэдээлсэн сэтгvvлч шvvхэд дуудагджээ

Ш.Алтантуяа гэдэг монгол бvсгvй Малайзад амиа алдаад гурван жил гаруй болж байгаа ч, уг хэргийн буруутныг яллах шvvх хурал одоо болтол vргэлжилсээр байгаа юм.


Энэ талаархи шинэ мэдээлэл хvргэе. Малайзын улс тєрийн тогоонд сvvлийн хэдэн cap халуухан явдлууд єрнєж байна. Энэ онд дараалан хоёр сонгууль болсон нь Малайзын улстєрч, албан тушаалтнууд холбогдсон эл ээдрээтэй хэргийг улам сунжруулж байгаа аж. Єнгєрсєн гурав, долдугаар сард Малайзад сонгууль болсон нь шvvх хурал удаа дараа хойшилоход хvргэж байгаа тухай хэвлэлvvд нь бичиж байна.Энэ хэрэг єдєр ирэх тусам хvрээгээ тэлсээр, хэрэгт холбогдогч, сэжигтний тоо нэмэгдсээр байгаа аж. Тухайлбал, Малайзын Ерєнхий сайдын орлогч Нажиб Тун Разакийн эхнэр, мєн армийн нэг офицер эхнэрийнхээ хамт энэ хэрэгт шууд буруутай гэж "Malaysia Today" сонин сарын ємнє мэдээлсэн нь томоохон шуугиан дэгдээжээ. Нажиб Тун Разак нь усан доогуур шумбагч онгоц Францаас худалдан авах гэрээ хийхээр хэргийн захиалагч гэх Абдул Разак Багинда болон хохирогч Ш.Алтантуяатай хамт Парис руу явж байсан, энэ хэргийн сэжигтнvvдийн нэг юм. Харин хэрэгт тvvний эхнэр холбоотой гэдэг таамаглалыг "Malaysia Today" сонин гаргасан байна. Хэргийн тухай ийм мэдээлэл нийтэлснийхээ тєлєє уг сонины эрхлэгч Ража Петра цагдаад байцаагдаж буй гэнэ. Тvvнийг эрх баригчдын эсрэг єдєєн турхирсан мэдээлэл тараасан гэж буруутган ирэх сард шvvх юм байна. Ража Петра нь "Алтантуяагийн алуурчдыг там руу илгээе" нэртэй нийтлэл бичиж, vvндээ Ерєнхий сайдын орлогч асан Нажиб Тун Разакийн эхнэр Росма Мансор, тvvний туслах эмэгтэй Норхаяти, Норхаяатигийн нєхєр, армийн офицер Азиз Буен нар хэргийг vйлдсэн гэж бичжээ. Тэр бvv хэл, офицер Азиз Буен Ш.Алтантуяаг vхэлд хvргэсэн "С4" бємбєгийг дэлбэлсэн гэмт хэрэгтэн гэж бичсэн байна. Сэтгvvлч Ража Петра энэ хэргийн тухай мэдээллийг Малайзын Селангор язгууртны гэр бvлийн нэгэн гишvvнээс авсан гэдгээ нийтлэлдээ дурджээ.

Тэрээр чухам ямар султанаас энэ мэдээллийг авснаа тодорхой єгvvлээгvй ч хэрвээ энэ мэдээлэл vнэн бол Малайзын язгууртан энэ хэргийн талаархи нууцыг хадгалж яваа бололтой. Ража Петрагийн хэргийн тухай бичсэн нийтлэл болон илтгэлийг Малайзын Ерєнхий сайд Абдуллах Ахмад Бадави уншиж танилцжээ. Ража Петрагийн сонины вэб хуудсыг эрх баригчид тvр хугацаагаар хаажээ. Ийнхvv хэргийн талаар шинэ баримт дэлгэсэн сэтгvvлч улс тєрийн дарамт шахалтад єртєєд байгаа нь энэ хэрэг ардаа улс тєрийн том нууц агуулж байгааг илтгэж байгаа юм. Дашрамд дурдахад, Ража Петраг хохирогчийн эцэг С.Шаарийбуу хэрэгт холбогдуулан шалгах хvсэлтээ шvvхэд гаргасан юм байна. Тэрээр сэтгvvлч Р.Петра хэргийн талаар шинэ мэдээлэл єгнє гэж найдаж буй аж.

Энэ хэргийн тухай сvvлийн vеийн мэдээллийг хvргэхэд улс тєрєєс шалтгаалан завсарлаад байсан шvvх хурал явагдаж эхэлсэн байна. Хэд хоногийн ємнєх шvvх хуралд Ш.Алтантуяаг хєнєєсєн гэж сэжиглэгдэн, шvvгдэж байгаа цагдаа Азила Хадригийн ємгєєлєгч єєрийн vйлчлvvлэгчээ хэргийн газар байсан гэдгийг батлах баримт байхгvй гэж мэдэгджээ. 2006 оны аравдугаар сарын 19-ний шєнє хэргийн газар Азила Хадриг байсан гэдгийг нотлох баримт болон гэрч байхгvй гэдгийг ємгєєлєгч ингэж тайлбарласан байна. Хэргийн газар хийсэн ДНК-ийн шинжилгээнд А.Хадри хэргийн газар байсныг нотлох зvйл байгаагvй, мєн тvvнийг харсан гэрч байхгvй. А.Хадри хэргийг vйлдсэнээ хvлээн зєвшєєрч сайн дураараа мэдvvлэг єгч байгаагvй гэсэн vндэслэлээр ємгєєлєгч нь сэжигтнийг хамгаалжээ. Шvvх хуралд Азила Хадригийн найз бvсгvй ирж мэдvvлэг єгєхдєє тvvнийг хэрэг гарсан шєнє Букит Аман буюу огт єєр газар байсан, vvнийг мєрдєн байцаагчид шалгасан гэжээ. Харин энэ мэдvvлгийн эсрэг яллагчид А.Хадриг хэрэгт оролцсоныг нотлох утасны бичлэгийг шvvх хуралд vзvvлсэн байна.

Эх сурвалж:Ардчилал

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.