Brad, Angelina нар Гиннесийн рекорд эвджээ

2008/09/16
Share |
Хүмүүс: Pitt Brad |  Jolie Angelina | 
Brad, Angelina нар Гиннесийн рекорд эвджээ

Холливудын шилдэг хосууд болох Brad Pitt, Angelina Jolie нар үнэхээр хүчирхэг хос бололтой. Angelina Jolie 2009 оны Гиннесийн дээд амжилтад “Хамгийн хүчирхэг эмэгтэй жүжигчин”-ээр нэрлэгдсэн бол түүний нөхөр Brad Pitt мөн л “Хамгийн хүчирхэг эрэгтэй жүжигчин” болжээ. Өнгөрсөн онд Pitt-ийн экс-эхнэр Jennifer Aniston Jolie-гийн оронд бичигдэж байсан бөгөөд Tom Cruise сүүлийн дөрвөн жил дараалан “Хамгийн хүчирхэг эрэгтэй жүжигчин”-ээр тодорсон юм. Харин “поп гүнж” Britney Spears “Интернэтээр хамгийн олон удаа хайгдсан хүн”-ээр нэрлэгджээ. Өнгөрсөн жил уг номинацийн эзнээр Paris Hilton тодорч байсан аж.

Түүнчлэн энэ оны хамгийн өглөгч хүнээр тодорсон Oprah Winfrey 2008 онд 225 сая ам.долларын орлого олж, “Хамгийн өндөр цалинтай телевизийн ток шоуны хөтлөгч”-өөр тодорчээ. Харин “Америкийн шүтээн” шоу “Хамгийн олон үзэгчтэй телевизийн шоу”-гаар нэрлэгдсэн бол NBC телевизийн “Баатрууд” олон ангит кино “Хамгийн олон удаа татагдсан телевизийн шоу”-гаар тодорсон байна. Уг кино өнгөрсөн онд нийт 2.439.154 удаа татагдсан аж.

Эх сурвалж:Зууны мэдээ

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.