Хүрлээ жүжигчдийнхээ нэр хүндээр тоглож байна

2008/09/17
Share |
Хүрлээ жүжигчдийнхээ нэр хүндээр тоглож байна

Сүүлийн өдрүүдэд шинэ Засгийн газар, долоон сарын нэгний үйл явдлаас дутахааргүй сенсааци дэгдээж байгаа зүйл бол `Боолын гэрээ` хэмээх шинэхэн киноны жүжигчдийн хоорондын харьцаа, хайр сэтгэлийн асуудал. Гэтэл яг үнэндээ уг киноны гол дүрийн жүжигчид өөр хоорондоо дурлалцаж, багахан хэмжээний кино зохиол биччихээр зүйл болоогүй аж. Тодруулбал, Пүүжээ, Болд, Отгоо, Амараа нарыг өөр хооронд нь дурлалцуулах нь уг киноны продюссер Д.Хүрэлхүүгийн зохиосон бас нэгэн амьд драм байжээ. Тэрээр киногоо дэлгэцнээ гарахаас өмнө нэрийг нь олны танил болгохын тулд ийнхүү гол дүрийн жүжигчдийнхээ нэр төр, амьдрал, хайр сэтгэлээр PR хийж,  худал цуу яриа тарааж байгаа гэнэ. Жүжигчин Хүрлээ энэ ажлыг хийхдээ зарим жүжигчдээсээ зөвшөөрөл авсан бололтой. Харин үүнд оролцохгүй гэсэн ганц хүн нь жүжигчин Б.Амарсайхан аж. Гэтэл нэр хүнд, мөнгөний төлөө Д.Хүрлээ жүжигчинтэйгээ хийсэн дээрх гэрээгээ зөрчиж, түүний амьдрал, хайр дурлалыг нэг л орой ширээний ард суугаад цаасан дээр тэрлэж болдог зохиол мэт боджээ.

Өмнө нь мөн тэрээр жүжигчин МУСТА Б.Амарсайханы тоглосон АН-ын рекламыг хуулбарлан,  чамлахааргүй мөнгө халаасласан нэгэн. Даанч үзсэн хүн бүр түүнийг реклам гутаачихлаа хэмээн шоовдорлосон. Энэ мэтээр өрөөлийн хийсэн зүйлээр хоол олж идэх ажлаа үргэлжлүүлсээр яваа нь ёстой л нүд улаан, мөнгө цагаан гэдгийн үнэнийг батлаад байх шиг.

Дашрамд дурдахад, өмнө нь манай дээр жүжигчин Б.Амарсайхан, Г.Отгонцэцэг нарыг хайр сэтгэлийн холбоотой гэсэн мэдээ нийтлэгдсэн нь бодит үнэнд үл нийцэх ташаа мэдээлэл байсан тул дээрх хоёр жүжигчин болон тэдний гэр бүлээс хүлцэл өчье.

www.factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.