Хүмүүс: Хангэрэл | Батсүх | А Хаянхярваа | Т Дэлгэрмөрөн | |
Тарсан, тараагүй хэмээн ам зөрөн мэдэгдэл хийсээр жил гаруй хугацааг аргацаасан Номин талст хамтлагийнхан цаашид тус тусдаа уран бүтээл туурвихаар шийджээ. Энэ талаар тус хамтлагийн ахлагч Д.Батсүх саяхан албан ёсоор мэдэгдсэ байна. Тэрээр ирэх арваннэгдүгээр сард өөрийн бие даасан хоёр дахь цомгоо гаргах гэж байгаа бөгөөд хуванцар хоолойн үйлдвэрийнхээ ажлыг ч уран бүтээлийнхээ хажуугаар амжуулж яваагаа яриандаа дурджээ. Мөн тус хамтлагийн гишүүн Дээгийгийн цомог ч тун удахгүй фенүүдийнх нь гар дээр очих аж.
www.factnews.mn