Х.Баттулга: Би сайд болохгүй

2008/09/17
Share |
Хүмүүс: Х.Баттулга | 
Х.Баттулга: Би сайд болохгүй

УИХ дахь АН-ын нэр бүхий 15 гишүүн МАХН, АН-ын хооронд байгуулсан гэрээний зарим зүйлийг эсэргүүцэж байгаагаа ур­жигдар илэрхийлсэн. Тэд­ний нэг УИХ-ын гишүүн Х.Баттулгатай цөөн хо­ром уулзаж ярилцлаа.

  -Та  нарын гаргаад бай­гаа саналыг бүлгийн дарга болон бусад гишүүд хэрхэн хүлээж авч байна вэ?

-Намын зүгээс Засгийн газарт хамтран ажиллана гэсэн шийдвэр гарчихсан байгаа. АН-ын 2008 оны УИХ-ын сонгуулийн мөрийн хө­төлбөрийн амин сүнс болох "Эрдэнийн хувь"-ийг хамтар­сан Засгийн газарт нэрээр нь оруул гэсэн шаардлага тавиад байгаа. Урьд нь хам­тар­сан Засгийн газар гэж байгуулахдаа хүүхдийн мөн­гийг сар бүрт биш улиралд бүрт гэж будлиан тарьж чад­сан шүү дээ. Хувьсгалт на­мын­хан ийм зүйлд нохой зан сайн гаргаж чаддаг.

Ийм бай­дал гаргуулахгүй гэсэн үүд­нээс бид сэргийлж бай­гаа юм. Хамтран ажиллах гэрээндээ "Эрдэнийн хувь" гэж нэр заан оруулж, 1.5 сая төгрөг олгоно гэж оруул гэсэн саналыг тавьсан гишүүд.

-МАХН-ын Удирдах зөв­лөл, АН-ын Гүйцэтгэх зөв­лө­лөөр хэлэлцэж, аль аль нь зөвшөөрсөн тохиол­долд уг гэрээнд өөрчлөлт оруулна гэсэн заалттай юм билээ. Танай намын Гүй­цэт­гэх зөвлөлийн хурлаар энэ асуудлыг хэлэлцэх үү?

-15 гишүүн саналаа тавь­сан юм чинь хэлэлцэх учир­тай. АН-ын гишүүд иргэн бүрт "Эрдэнийн хувь"-ийг олгуу­лахыг 100 хувь дэмжих байх гэж бодож байна.

-Нэр бүхий гишүүдийг нам доторхи сөрөг хүчин гэж ойлгож болох уу?

-Сөрөг хүчин биш. Олон­хийн шийдвэрээ дагадаг нь ардчиллын зарчим, цөөнх нь олонхио дагана. Хамтарч бай­гаа юм бол бидний гаргаж байгаа саналыг оруул л гэж байгаа. Уг гэрээнд бусад асуудал нь тусгагдсан байна лээ.

-Засгийн газраас суу­дал авч чадаагүй АН-ын гишүүд эсрэг санал гаргаж байна гэсэн хардлага байна..?

-Цаг хугацаа харуулах биз дээ. Хэн нь ямар суудалд суух нь удахгүй тодорхой болно шүү дээ. Албан тушаал аваад ажил хийнэ гэдэг чинь хариуцлагатай хүний хийх ажил. Гэтэл сайд болонгуутаа өөрсдөө баяждаг, компаниа томруулдаг, авгай хүүхэд, хамаатан саднаа ажилтай болгодог, нийгэмд юу ч хий­дэг­гүй байдлыг эсэргүүцэж ярих л хэрэгтэй. Манайд албан тушаал гэдэг өнөөдөр сөрөг ойлголттой болгочих­сон. Хуц ухна тавьчихсан юм чинь нөгөө л хэдэн нөхөр сайд болоод байдаг. Тэгээд авлига хээл хахууль цэцэглэдэг гэдэг болгоомжлол, хардлага нийтэд байх шиг байна. Үүнийг зөв гэж бодож байна.

-Танд сайдын суудал өгч МоАХ-ны "амыг таг­лана" гэж сонссон юм байна..?

-Хэвлэлээр болно гэж бичээд байгаа болохоос биш би сайд болохгүй. Олон мян­ган гишүүнтэй МоАХ тэгж амаа таглуулахгүй.

Эх сурвалж: Өдрийн сонин

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
aderosrtin ЛюдиновР¾(КалужсÐ
IP:95.85.80.98  2018-10-08 03:18:24
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.