З.Алтай сєрєг хvчин болохоос ''дєргvй бух'' биш

2008/09/17
Share |
Хүмүүс:
З.Алтай сєрєг хvчин болохоос ''дєргvй бух'' биш

"Найрамдал"-ын гэрээгээр тєр засгийн vйл ажиллагааг явуулж буй МАХН , АН-ынхны дунд цор ганцаараа цомцойж суугаа бие даан нэр дэвшин гарч ирсэн нэгэн бий. 2008 оны сонгуулийн тунарсан их хорон дундаас торойгоод УИХ-д багтсан З.Алтай г зvгээр л аялдагчын vvрэг гvйцэтгэж байна гэх шvvмжлэл гарах болсон. Харин тэрбээр энэ шvvмжлэлийг эрс эсэргvvцэн "Манайхан сєрєг хvчин гэхээр л дєргvй бух шиг зvтгэх юм сэтгээд байх юм. Нэг их мундаг амьтан болох гээд зєрж давхих шаардлага алга" хэмээн єєрийгєє ємєєрчээ. Нээрээ ч намууд нэгдэж нэг хvн шиг ажиллаж чадна гээд байхад ганцаараа гажаад яах ч юм билээ. Тэртээ тэргvй тvvнтэй тvvнгvй асуудлаа шийдэж, сонгох нэгнээ сонгох л хойно. Хєєрхийд дарах кноп ганц, єргєх гар хоёрхон л байгаа юм чинь. Ойлгох л хэрэггэй болж дээ, Монголчууд минь. Хэдийгээр З.Алтай гишvvн хувь тавилантайгаа хачин сайхан эвлэрчихсэн байгаа ч орон нутгийн сонгуулийн тухай хуульд єєрчлєлт оруулах асуудап цаг хугацааны хувьд хавчигдмал байдалд орсонд тун их харамсаж байгаа гэсэн. Нєгєє талаар тvvнийг хоёр том намынханд залгигдана даа гэх зєнчид олон бий ч мань хvн тэгж cap шиг "Рах"-ын аманд орж тэнэгтэхгvй шvv гэж ам алдсан сурагтай.

Эх сурвалж:Улаанбаатар

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.