Хүмүүс: Ж Батзандан | |
Эрүүл нийгэм, иргэний хөдөлгөөнийг үүсгэн байгуулсан Ж.Батзандан, О.Магнай нар ИХ намыг байгуулсан билээ. Тэднийг өнгөрсөн долдугаар сарын 1-ний үймээний үеэр бусдыг турхирсан хэрэгт буруутган яллагдагчаар татаж, тэдний хэрэг мөрдөн байцаалтын шатанд яваа аж.
Тус намын Улс төрийн зөвлөл өчигдөр хуралдаж, АН-д орох шийдвэр гаргасан байна. Энэ тухай тус намын дарга Ж.Батзандангаас тодруулахад,
-Дөрвөн жил гудамжинд тэмцлээ. Энэ хугацаанд иргэдийн амьдралд өөрчлөлт гарсангүй. Одоо дахин дөрвөн жил ганцаараа тэмцвэл мөн л үр дүнд хүрэхгүй болов уу. Намын улс төрийн шийдвэрийн дагуу АН-д орохоор болсон нь үнэн. Харин манай намын арван залуу орон нутгийн сонгуульд АН-аас нэр дэвшихээр болсон. О.Магнай бид хоёрын хувьд орон нутгийн сонгуульд орох боломжгүй, хуулиар хориглосон гэсэн хариултыг өглөө.
Эх сурвалж: Зууны шуудан