О.Зоригт: Цагдаа хэний ч тушаал, үүрэггүйгээр галт зэвсэг хэрэглэх эрхтэй

2008/09/17
Share |
Хүмүүс:
О.Зоригт: Цагдаа хэний ч тушаал, үүрэггүйгээр галт зэвсэг хэрэглэх эрхтэй

-Харин ямар тохиолдолд хэрэглэх нь хууль тогтоомжид тодорхой заагдсан байдаг  гэлээДолдугаар сарын 1-ний өдөр болсон үймээн самууны хэрэг одоо хэр нь олон хүнийг хохироож, олон харамсалт үйл явдлыг араасаа дагуулсаар байна. амгийн эмгэнэлтэй нь энэ үеэр дөрвөн хүн буудуулж амь насаа алдсан. Бууд гэсэн тушаал хэн өгсөн бэ гэдэг асуултад хариулт олох гэж олон хүн хичээж байгаа ч хариулт  олдохгүй байгаа. Нийслэлийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа О.Зоригттой ярилцлаа.

-Сүүлийн өдрүүдийн сонинд таныг гал нээ гэсэн тушаал өглөө гэсэн мэдээлэл тархах боллоо?

-Би сонинд бичсэн шиг үүрэг тушаал өгөөгүй. Үнэн юм үнэнээрээ л байх ёстой. Дашрамд нэмж хэлэхэд хүмүүс нэг зүйлийг ойлгохгүй байх шиг байна. Байлдааны талбарт байгаа мэт гал нээ гэхээр буудчихаад боль гэхээр буудахгүй байдаг шиг ойлгоод байна. Тийм биш л дээ. Зөвхөн Монголын цагдаа ч биш дэлхийн бусад бүх орны цагдаагийн алба хаагчид гэмт үйлдлийг өөр арга хэрэгслээр таслан зогсоох боломжгүй нөхцөлд хэний ч тушаал, үүрэггүйгээр галт зэвсэг хэрэглэх эрхтэй байдаг. Харин ямар тохиолдолд хэрэглэх нь хууль тогтоомжид тодорхой заагдсан байдаг. Манай улсын тухайд бол Цагдаагийн байгууллагын тухай хуулийн 40 дүгээр зүйлд гэмт үйлдлийг өөр арга, хэрэгслээр таслан зогсоох боломжгүй бол цагдаагийн алба хаагч дараахь тохиолдолд галт зэвсэг хэрэглэж болно гэсэн зүйлд цагдаагийн алба хаагч болон бусад хүний амь нас, эрүүл мэндэд ноцтой хохирол учруулж болзошгүй байдлаар довтолсон, цагдаагийн болон дотоодын цэргийн хамгаалалтад байгаа объект руу нууцаар нэвтрэн орсон, эсхүл зэвсэг хэрэглэн буюу бүлэглэн довтолсон, галт зэвсэг, нулимс асгаруулагч, амьсгал боогдуулагч, хүний амь нас, эрүүл мэндэд ноцтой хохирол учруулж болох бусад зүйлээр зэвсэглэсэн этгээд зэвсгээ хураалгах шаардлагыг үл биелүүлэн эсэргүүцсэн, хорих, цагдан хорих, баривчлах байранд нийтийн эмх замбараагүй байдал гарч, хүний амь нас, эд хөрөнгөд ноцтой хохирол учрах бодитой нөхцөл байдал бий болсон үед гээд долоон заалт байдаг юм. Тийм болохоор “буудах тушаал өгсөн эсэх” талаар яриад байгаа нь угаасаа буруу юм. 

-Жагсаал үймээн, эвдэн сүйтгэх ажиллагаа болж байхад таньд хэнээс юу гэсэн тушаал өгч байсан бэ?

-ЦЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч Ч.Амарболд генералаас үүрэг чиг өгч байсан. Гэхдээ зэвсэг хэрэглэж болохгүй гэсэн чиглэл өгч байсан. Би өгсөн чиглэлийг нийслэлийн Цагдаагийн газрын харьяаны бүх удирдлагуудад дамжуулж ажилласан.

-Цагдаагийн байгууллага тэр өдөр ямар ч  бэлтгэлгүй байх шиг байсан?

-Өнөөгийн байгаа боломж, түвшиндээ бэлтгэл, төлөвлөгөөтэй байсан ч тэр маань үүссэн нөхцөл байдалд хангалттай биш болсон л доо. Ер нь энэ нөхцөл байдалд хэн ч бэлэн биш байсан байх. Жагслаа жагслаа гэхэд арай  тийм зүйл хийнэ гэж хэн ч бодоогүй байх. Гэхдээ бид байдаг чадлаараа, байгаа бүх бололцоогоороо хамгаалж гэмт халдлагыг тарааж чадсан. Тэр өдөр ард түмнийхээ төлөө ажилласан хүмүүс гэвэл цагдаа нар л байсан юм шүү. Зарим нэг хүмүүс ингээд, ингээд л тараах байсан юм гээд яриад байдаг. Гэтэл газар дээрээ байдал ямар байлаа. Ард түмэн гээд л яриад байдаг хүмүүс ард түмнээ яаж байгаа юм бэ. Монголын зүйр үг байдаг. Овоо босгоогүй бол шаазгай хаанаас суух вэ гэж. Энэ эмх замбараагүй байдалд яагаад хүрэв, юунаас болов  гэдэг нь хэнд ч ойлгомжтой байгаа. Гал гарлаа гэхэд яагаад гал гарав, хэн тавив гэж гэм буруутныг хайдаг болохоос хэн очиж, хэдэн хүний бүрэлдэхүүнтэй унтраав гэж хайдаггүй л биз дээ.

-Тэгэхээр та энэ хэргийн буруутан нь хэн гэж бодож байгаа юм бэ?

-Өөрийн хувийн бодлоо хэлэхэд сонгуульд  ялагдлаа, ард түмний сонголтыг хулгайллаа гээд байсан хүмүүс л буруутай. Сонгууль будилсан гээд байгаа хүмүүс л түүнийг будлиулсан байх магадлалтай. Эрх мэдлийн төлөө ард түмний нэрийг барьж, хууль зөрчсөн үйлдэл хийж болохгүй. Хүн үзэл бодлоо илэрхийлсэн гэж зарим хүмүүс үзэж байгаа бололтой. Хүнийг хайр найргүй зодож, эвдэн сүйтгэн, галдан шатааж, дээрэмдэн улсынхаа үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээнд хүрч хүн үзэл бодлоо илэрхийлж болдог юм уу. Эд зүйл хулгайлчихсан, гал тавиад, дээрэм хийгээд байсан хүмүүсийг одоо эвийлээд байх юм. Ямар аймшигтай зан авир гарган, ямар харамсмаар үйлдэл хийж  байсныг хүн бүхэн тэр үед харж л байсан. Онц байдал зарласны дараа чанга яригчаар зарлаж олуулаа битгий бөөгнөр, тарцгаа хэмээн сануулсаар байтал чулуу нүүлгээд хулгай хийгээд байсан хүмүүсийн зөв болж байх шиг байна, одоо.

-Та хэдэн цагаас талбай дээр ажиллаж эхэлсэн бэ. Иргэд рүү гал нээж байхад та хаана байсан юм бэ. Сургуулийн, байлдааны сум хоёрыг дуугаар нь ялгах боломж байдаг уу?

-Тэр мягмар гаригийн 16 цагийн үед би газар дээр нь очоод 23.30 хүртэл байсан. 24 цагийн орчим бид нийслэлийн Цагдаагийн газарт ирсэн. Энэ үед 102 болон бусад утсаар гэмт халдлагийн тухай маш их мэдээлэл ирсээр байсан. Хас банк дээрэмдлээ, галлерей шатаалаа, дээрэмдлээ, цагдаагийн анги байгууллагууд руу довтоллоо гээд л. Энэ бүх мэдээллийн дагуу бид хүчээ хамгийн эгзэгтэй байсан дөрвөн чиглэлд хуваарилж ажиллуулсан. Ингэж хүн хүчээ хуваарилж байх үеэр намайг хотын захиргаанаас дуудаж би тийшээ очоод ирсэн юм. Цагдаагийн ажилтнууд үүрэг өгсөн газар ажиллаад ирэхэд хүний амь нас хохирсон асуудал болсон байж болзошгүй гэж би таамаглаад байгаа юм.

-Тэр өдөр цагдаагийнхан байлдааны сум хэрэглэсэн үү. Хэрэглэсэн бол ямар буунд байлдааны сум өгсөн юм бэ?

-Цагдаагийн ихэнх хүчийг нийслэлээ бүрэн бүтэн, хохирол багатай аварч хүний амь нас эрх чөлөөг хамгаалж гарахын төлөө зохион байгуулж ажилласан юм. Байлдааны сум зарим газар олгогдсон. Гэхдээ цагдаагийн байгууллага руу довтолно гэсэн мэдээлэл ирж байсан тул анги байгууллагын харуул хамгаалалтад ажилласан алба хаагчдад зэвсэг тавьж олгоод бүртгэлээр нь хурааж авсан.

-Тэгвэл яагаад 801 дүгээр ангийнхныг хориод байгаа юм бэ. Хорих үндэслэл байгаа гэсэн шүү дээ. Тэд АКА буу хэрэглсэн гэсэн. Та цагдаагийн ажилтнуудыг хорьж шалгаж байгааг  юу гэж бодож байна вэ?

-Энэ бол буруу. Хүний алтан амь хохирсон энэ хэргийг шалгах ёстой, хэн буудсаныг нь ч тогтоох ёстой. Гэхдээ манай алба хаагчдыг удаан хугацаагаар нотлох баримтгүй хорьчихоод байгаа нь буруу гэж үзэж байгаа. Энэ хүмүүс үүргээ гүйцэтгэж, та биднийг л хамгаалсан. Сэтгэл санаа болон бие махбодидоо ямар их бэртэл гэмтэл авсанг бид мэднэ. Тийм учраас батлан даалтад байлгаж шалгахад буруудах зүйл байхгүй. Цагдан хорих гурван үндэслэл байдаг юм. Оргон зайлах, дахин гэмт хэрэг үйлдэж болзошгүй аль эсвэл үгсэн хуйвалдаж бодит үнэнийг тогтооход саад учруулж болзошгүй гэсэн үндэслэл байдаг. Энэ хүмүүс эдгээр зүйлийн алинд нь ч хамаарахгүй байгаа юм. Манай алба хаагчид хаашаа оргох юм, ямар гэмт хэрэг үйлдэх юм. Хэргийг шалгаж байгаа хүн адилхан хууль заалгасан юм чинь  үүнийг ойлгоно гэдэгт итгэж байна.

-Долоон хүний амь нас  хохирсон хэрэгт таниас байцаалт авсан уу?

-Нэг удаа байцаалт авсан. Бас ямар дуудлага хаанаас ирж байсныг болон бусад хэд хэдэн зүйл албан ёсоор манайхаас тодруулж авсан.

-Олныг цочроосон, маш ноцтой хэрэгт таныг гал нээ гэсэн хэмээн бичжээ. Та юу гэж бодож байна вэ?

-Би  ч аливаа асуудалд хүлээцтэй ханддаг хүн. Үүнийг санаатайгаар хэн нэг нь бичиж нийтлүүлсэн байх гэж ойлгож байгаа. Худал юм нийтэд түгээх хэрэгцээ юунаас үүдэлтэйг одоогоор хэлж мэдэхгүй байна. Гэхдээ иймэрхүү гүтгэлгийн шинжтэй зүйлд өртөж байгаа нь ганц би биш байх л даа. Өөр олон хүн огт хийгээгүй, хэлээгүй зүйлийнхээ төлөө шудрага бусаар олон түмэнд буруугаар ойлгогдоод дараа нь хууль шүүх болж нэр төр нь сэргээгдэж байсан байх. Харамсалтай нь дуулиантайгаар бодит бус зүйлийг хэвлэлээр цацчихаад дараа нь өөрт нь даруухнаар тэрүүхэн тэндээ “уучлаарай” гэдэг юм шиг байна лээ. Тэр л надад тохиолдож байна уу л гэж бодож байна.

Эх сурвалж:Зууны мэдээ

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Adalberto The line”s engaged generic imitrex manufacturersTeachers and schools accused exams body AQA of marking  the papers too harshly – and dozens of schools and local authorities, including Manchester and Salford, even took their fight to the High Court. rx erectile dysfunction of diabetes treatmentsBase policy prohibits soldiers from carrying weapons and military police eventually shot Hasan, who was paralyzed from the waist down. He is acting as his own lawyer, attending court in a wheelchair and rarely cross-examining witnesses. He has raised no objections this week. sleepzyme reviewsAuthorities frequently detain and arrest Uighurs for activities that they say extol religious militancy and ethnic separatism. But the latest crackdown is linked to a nationwide campaign against online rumors. is test x180 ignite safeSometimes, though, we need that extra boost — and that”s where these vegetarian proteins come in. Edamame, tofu, tempeh, and textured soy protein are all high protein soy bean-based foods, while seitan is a chewy meat-like product made from wheat protein. prozac 20 mg weight lossMyers said when people think of their personal safety, theytend to think about intentionally inflicted injuries, such asbeing attacked or shot, but the researchers found that the riskof dying from an accidental injury is 40 percent higher in thenation”s most rural counties than in its most urban.
IP:5.188.211.41  2017-05-27 07:09:04
Ian Have you got any ? l-arginine and kidney healthA US judge refused on Friday to temporarily shut down amultibillion-dollar settlement program for compensating victimsof BP Plc”s 2010 Gulf oil spill, saying he has seen noevidence of widespread fraud among the tens of thousands ofclaims. () doxycycline hyclate 100mg malariaYahoo, which has been critical of the partnership in thepast, said it wanted to hold off switching to Microsofttechnology in certain markets until Mayer had a chance todiscuss the partnership with Ballmer”s successor, according to acourt filing. clotrimazole spray for dogs ukMcCausland dug in, saying the 2008 recession had temporarilycrippled his company and vowing not to sell at what heconsidered a low price. He organized a shareholder defense plan,commonly known as a ”poison pill,” which, if used, massivelyincreases a company”s float, making a buyout nearly impossible. cheap omeprazole magnesium”He suddenly fell ill which made it impossible for him to travel back today,” said lawyer Tanit Buakeaw, adding that Vorayuth planned to return to Thailand within three days and would cooperate with prosecutors. naprosyn rx strengthThe county”s plan filed on June 30 still must be confirmed by a federal judge but contains agreements with the biggest Wall Street creditors, such as JPMorgan Chase, that include losses of as much as 70 cents on the dollar.
IP:5.188.211.35  2017-05-27 07:09:27
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.