Асашёорюүгийн экс гэргий оюутан болжээ

2008/09/18
Share |
Асашёорюүгийн экс гэргий оюутан болжээ

Нөхрөөсөө өрх тусгаарлаад хоёр ч улирлыг дамнаж байгаа ч хэвлэл мэдээллийнхэнд байтугай, ойр дотныхондоо ч энэ талаар ам нээхгүй байгаа Г.Тамир энэ намраас Санхүү эдийн засгийн сургуульд суралцах болжээ. Тэрээр тус сургуульд бизнесийн чиглэлээр сурч байгаа ч өөрийгөө төдийлөн дэлгэрэнгүй танилцуулаагүй түүнийг нэг ангийн нөхөд саяхнаас л аваргын гэргий болохыг нь дам ярианаас мэдэж авсан байна.

Түүнчлэн Г.Тамир хичээлээс гадуурх арга хэмжээнд оролцохгүй байх хүсэлт гаргасан талаар эх сурвалж мэдээллээ. Энэ бүхнээс харахад их аварга Д.Дагвадоржийн экс гэргий  хоёр хүүхдээ асарч хүмүүжүүлэх, хичээлдээ явахын хажуугаар өөр зүйлд гаргах зав өөртөө өгөхгүйгээр шийдсэн бололтой.

www.factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.