Хүмүүс: Longoria Parker Eva | |
“Яахаас ч буцахгүй эзэгтэй нар” телевизийн олон ангит кинонд Eva Longoria Parker-тай хамтран тоглосон Lynette Scavo буюу жүжигчин Felicity Huffman-ы хэлснээр Eva Longoria бие давхар болоогүй, бага зэргийн тарган л байгаа гэнэ.Жүжигчин Eva Longoria сүүлийн үед жин нэмж, сул, чөлөөт загварын хувцас өмсөх болсон нь түүнийг хөл хүнд болсон хэмээн бодоход хүргэсэн юм. Түүнчлэн хэвлэл мэдээллийн хэрэгслээр түүнийг жирэмсэн болсон, болоогүй гэх эргэлзээтэй мэдээлэл байнга цацагдах болсон билээ. Felicity Huffman-ы хэлснээр "Eva зүгээр л тарган байгаа юм. Бүх шалтгааны учир үүнд л бий” хэмээн хэлжээ. Eva Longoria өөрөө ч энэхүү цуу яриаг үгүйсгэж буй бөгөөд киноныхоо шинэ дүрд тохируулан, үсээ тайруулж, жин нэмж байгаа хэмээн ярьж байсан юм.
Эх сурвалж: Зууны мэдээ