"Нисванис "-ын фэн клубынхэн баяраа тэмдэглэнэ

2008/09/17
Share |
Хүмүүс: Нисванис | 
"Нисванис "-ын фэн клубынхэн баяраа тэмдэглэнэ

"Нисванис" хамтлагийн фэн клубынхэн энэ сарын 18-нд "Макс" клубт баяраа тэмдэглэх аж. Тус клуб нь анх 2005 онд "Нисванис" хамтлагийн 10 жилийн ойгоор байгуулагдсан бөгөөд өдгөө гурав дахь удаагаа баяраа тэмдэглэж байгаа юм. Энэ баяр урьд жилүүдийнхийг бодвол нэлээд өвөрмөц болох ажээ. Учир нь энэ удаа 12 хамтлаг, дуучин оролцож ая дуугаа өргөхөөс гадна модернист яруу найрагч Т.Галсансүх, С.Эрдэнэсолонго нар оролцох юм. Тоглолтын билет нь тус хамтлагийн лого бүхий хамтлагийн гишүүдийн зурагтай жижиг тэмдэг байгаагаараа онцлог юм.

Эх сурвалж:Нийгмийн толь

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.