Дахиад 160 хvн єлсгєлєн зарлана

2008/09/17
Share |
Хүмүүс:
Дахиад 160 хvн єлсгєлєн зарлана

Yймээнийг дэгдээсэн хvмvсийг олоход бидний vр хvvхдээс байцаалт авах нь зvйн хэрэгч ямар нэг нотлох баримтгvйгээр єнгєрсєн сарын 16-аас цагдан хорьж яллагдагчаар татсан ньvндэслэлгvй юм.Єнгєрсєн долдугаар сарын 1-нд болсон эмх замбараагvй байдлын vеэр дєрвєн хvний амь насыг бvрэлгэсэн хэрэгт сэжиглэн цагдаагийн алба хаагчдыг цагдан хорьж байгаа билээ. Тэднийг батлан даалтад гаргаж єгєхийг хvсч, Эргvvл хамгаалалтын газрын ээлжийн амралттай байгаа цагдаа нар болон хоригдож байгаа цагдаа нарын эхчvvд єлссєлєн зарлаад багагvй хугацаа єнгєрлєє. Цагдаагийн ажилтнууд, тэдний ар гэрийнхэн, нийлсэн 160 хvн єлсгєлєн зарлах гэнэ. Тэд "Улсын ерєнхий прокурорын дэргэдэх Мєрдєн байцаах албаны дарга Б.Галдаа улс тєрийн ашиг сонирхлын vvднээс цагдааг хэлмэгдvvлж байна. Тvvний ард улс тєрчид байгаа. Бид цагдаагийн алба хаагчдыг шалгуулахгvй гээгvй. Шалгаж болно. Гагцхvv тэдэнд ногдуулсан таслан сэргийлэх арга хэмжээг хуульд заасан бусад хэлбэрээр єєрчилж єгєєч гэсэн хvсэлт тавиад байгаа юм.

Цагдаагийн алба хаагчдыг энэ хэрэгт буруутгах баримт хэргийг шалгаж байгаа ажлын хэсгийнхэн олж чадахгvй байгаа. Тэгсэн атлаа 1930-аад оны хэлмэгдvvлэлтийн vед хэрэглэж байсан аргаар "Найз чинь буудсангэж мэдvvлсэн, чи vнэнээ хэлчих, чи буудаагvй байж болно. Хэн буудсаныг хэлчих. Тэгвэл чамайг суллана" гэсэн арга барилаар байцаалт явуулж байна хэмээн шvvмжилж байв. Сvхбаатарын талбай дээр єлсгєлєн зарлаж байгаа эхчvvд Монгол Улсын Ерєнхийлєгчид хандаж гэрээслэлээ бичиж vлдээжээ. Уг гэрээслэлд "Долдугаар сарын 1-нд болсон vймээн самууны vеэр Монгол Улсын Ерєнхийлєгчийн зарлигийн дагуу албан vvргээ гvйцэтгэж явсан цагдаагийн долоон алба хаагчийг урьдчилан vгсэн тохиролцож санаатайгаар хvний амь нас бvрэлгэсэн хэрэгт сэжиглэн цагдан хорьж байна.

Vймээнийг дэгдээсэн хvмvvсийг олоход бидний vр хvvхдээс байцаалт авах нь зvйн хэрэг ч ямар нэг нотлох баримтгvйгээр єнгєрсєн сарын 16-наас цагдан хорьж яллагдагчаар татсан нь vндэслэлгvй юм. Хоригдож байгаа цагдаа нарыг батлан даалтад гаргаж, гадуур байцаах хvсэлт удаа дараа тавьж байгаа ч хэн нэг хvнээс нааштай хариу аваагvйд сэтгэл эмтэрч харамсаж байна. Vймээний vеэр бэртэл гэмтэл авсан цагдаагийн алба хаагчдыг эмчлэхийн оронд цагдан хорьж байгааг эсэргvvцэж эхчvvд бид аргагvйн эрхэнд энэ сарын 4-нєєс тэмцлийн хурц хэлбэрт шилжиж байна. Бидний бие єдрєєс єдєрт дордож байгаа тул бидэнд болон бидний vр хvvхэд, ар гэрийнхэнд учирсан амь нас, эрvvл мэнд бусад хохирлыг Улсын ерєнхий прокурор М.Алтанхуяг, Улсын дээд шvvхийн ерєнхий шvvгч С.Батдэлгэр, УЕП-ын дэргэдэх Мєрдєн байцаах албаны дарга Б.Галдаа болон тус албаныхнаас нэхэмжлэхийгэнэ гэрээслэлээр баталгаажуулж байна" гэжээ.

Эх сурвалж: Өнөөдрийн тойм

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.