Хүмүүс: Ану | |
Алтан түлхүүр тоглолтынхоо үеэр дуучин Ану бүжигчин охидынхоо хувцаслалтанд нэлээд анхаарсан бололтой. Учир нь тэрээр ардаа бүжиглэх охидыг хүүхэлдэй мэт, гэхдээ бүр тодруулбал дээр үеийн үлгэрийн баатархуу богино даашинз өмсгөж, духан дээр нь эрвээхэй зангианы хэлбэртэй том туузархуу зүүлгэсэн байх юм. Даанч энэ нь эгдүүтэй гэхээсээ илүү дээрхэн үеийн барууны дээдсийн гэрийн үйлчлэгчийн хувцастай төстэй харагдаж байлаа. Харин наад талд нь Ану яг л үлгэрийн гүнж шиг харагдахыг хүссэн бололтой. Харин энэ нь үзэгчдэд ямар сэтгэгдэл төрүүлсэн юм бол доо.
www.factnews.mn