Хүмүүс: Ж Батзандан | |
Зарим хүмүүс ийнхүү дуу алдаж байна. Учир нь батлан даалтанд гарснаасаа арав гаруй хоногийн дараа хэвлэлийн бага хурал хийгээд, түүнээс хойш дуугүй болсон Ж.Батзандан энэ долоо хоногоос гэнэт дуу орсон билээ. Тэрээр АН-ыг өөрийн намынханы хоргодох байр болгон сонгосноо зарлаж, улс төрд эргэн ирснээ мэдэгдлээ. Ингэснээрээ тэрээр батлан даалтанд гармагцаа гадаад руу зугтах гэж байна хэмээн мэдээлж байсан зарим эх сурвалжуудын таамаглалыг няцааж чадлаа. Харин АН-д гэнэт хайр зарлах болсонд нь зарим хүмүүс тийм ч таатай хандахгүй байна. Учир нь тэд ИХ нам АН-д дагаар орж, АН нь МАХН-ын нөмөр нөөлөгт шүтээд л, энэ гурван нам нэгдчихвэл сөрөг хүчин байхгүй болчихно хэмээн эмээж байгаа юм. Мөн ИЗН ардчилалынханы хэлсэн бүгдийг дагах шинжтэй байгаа нь гал дээр тос нэмсэн хэрэг болоод байгаа билээ. Хэдийгээр Монголчууд эвтэй байхдаа хүчтэй гэдэг ч УИХ-д суудалтай намууд нь бүгд нэгдчихвэл...
www.factnews.mn