“Аваргуудын лиг” 2008-09

2008/09/17
Share |
Хүмүүс:
“Аваргуудын лиг” 2008-09

Европын хөлбөмбөгийн холбооноос жил бүр зохион байгуулдаг “Аваргуудын лиг”-ийн 2008-09 оны улирлын тэмцээн нь Европын цомын төлөөх тэмцээний 54 дэх, албан ёсны “Аваргуудын лиг” нэртэй болсноос хойшхи 17 дахь удаагийн тэмцээн юм.Тэмцээний аваргын төлөөх тоглолт 2009 оны тавдугаар сарын 27-нд Италийн нийслэл Ром хотын Олимпийн цэнгэлдэх хүрээлэнд болно. Сэр Алекс Фергусон дасгалжуулагчтай Английн “Манчестер Юнайтед” клуб өнгөрсөн улирлын тэмцээнд түрүүлж, аваргын цом хүртсэн бөгөөд энэ жил аваргаа хамгаалахаар өрсөлдөж буй.

Сонгон шалгаруулах тэмцээнд Европын хөлбөмбөгийн холбооны гишүүн 52 орны нийт 76 баг өрсөлдсөн юм. Хөлбөмбөгийн эх орон Англи, Испани болон Италиас тус бүр дөрвөн баг, Франц, Герман болон Португалиас тус бүр гурван баг, харин Румын, Голланд, ОХУ, Шотланд, Украин, Бельги, Чех, Турк болон Грек улсаас тус бүр хоёр баг, бусад орноос нэг нэг баг төлөөлөн оролцсон.

Шалгаран гарсан 32 баг найман хэсэгт хуваагдан өрсөлдөх бөгөөд хэсэгтээ тэргүүлсэн эхний хоёр баг наймны нэг шигшээд өрсөлдөх эрх авах учиртай билээ. Дашрамд сонирхуулахад, шалгарсан багууд эхний тоглолтоо өчигдөр хийсэн.

Тэмцээний” “А” хэсэгт Английн “Челси”, Румыны “Клуж”, Италийн “Рома”, Францын “Бордо” клубууд өрсөлдөж буй бол “В” хэсэгт Италийн “Интер Милан”, Киприйн “Анортосис”, Германы “Вердер Бремен”, Грекийн “Панатинаикос” клубууд багтжээ. Харин “С” хэсэгт Испанийн “Барселона”, Украины “Шахтар Донецк”, Швейцарийн “Базель”, Португалийн “Спортинг”, "D" хэсэгт Испанийн “Атлетик Мадрид”, Английн “Ливерпүүл”, Францын “Марсель”, Голландын “Эйндховен” нар өрсөлдөж байна. Түүнчлэн "E" хэсэгт Данийн “Ольборг”, Английн “Манчестер Юнайтед”, Испанийн “Вильяреал”, Шотландын “Селтик”, "F" хэсэгт Италийн “Фиорентина”, Румыны “Стяуа”, Германы “Бавария Мюнхен”, Францын “Олимпик” клубууд багтсан бол "G" хэсэгт Английн “Арсенал”, Португалийн “Порто”, Туркийн “Фенербахче”, Украины “Динамо Киев”, харин "H" хэсэгт Беларусын “БАТЭ”, Италийн “Ювентус”, ОХУ-ын “Зенит Санкт-Петербург” болон Испанийн эзэн хааны “Реал Мадрид” клубууд өрсөлдөж байна.

Эх сурвалж: Зууны мэдээ

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.