Хятадууд Монголоос хvнсний ногоогоо зєєдєг

2008/09/17
Share |
Хүмүүс:
Хятадууд Монголоос хvнсний ногоогоо зєєдєг

Тэнгис кинотеатрын ємнєх “Эрх чєлєє”-ний талбайд хvнсний ногооны vзэсгэлэн худалдаа vргэлжилж байна. Удахгvй бас нэг vзэсгэлэн "Мишээл" экспод гарах нь.Жил бvр шинэ ургацаа хураасан тариаланчдын хvсэн хvлээдэг энэ баярт нийслэлийнхэн зочлох дуртай. Сэлэнгийн Шаамар, Зvvнхараа гээд хэд хэдэн сумдын ногоочид хураасан ургацаа "Тэнгис" кино театрын ємнє дэлгэж. Нарийн ногоо гэгддэг улаан лооль, амтат чинжvv, хаш, цагаан лууван, эрдэнэ шиш гээд олон ногоо тарьжээ, манай ногоочид. Vзэсгэлэнд оролцож буй ногоочид "Нэг хэсэг нь хийж бvтээж байхад нєгєє нэг хэсэг нь сvйтгэж байх юм. Хотын ченжvvд орж ирээд хужаа ногоогоо авч ирж зараад, бидний нэр хvндийг унагаж байна. Чоно борооноор гэдэг шиг монгол, хятад гэдгийг нь ялгахгvй хvмvvс их хууртах тєлєвтэй. Олз хайсан хvмvvст ч сайхан боломж юм. Энэ асуудлыг мэддэг, чаддаг нь шийдэх хэрэгтэй байна" хэмээсээр угтсан. Харин энэ vзэсгэлэн худалдаанд Сэлэнгийн зєгийн бал ховор байв. Сэлэнгэ аймгийн Шаамар сумын тэргvvний тариаланч Д.Бямбаатай ярилцлаа. Тэрээр энэ vзэсгэлэн худалдааг анх санаачилсан хоёр хvний нэг аж.Д.БЯМБАА: УЛААН ГАН БОЛЖ БАЙХАД НОГОО САЙН УРГАДАГ
Тэрээр 20 гаруй жил ногоо тарьж байгаа. Ємнє нь Сэлэнгэ аймгаас жил бvр уламжлал болгон зохион байгуулдаг "Сэлэнгийн ногоон єдрvvд" vзэсгэлэнд "Скай" их дэлгvvрийн гадаа зогсдог байсан ч єнєє жил тэндээсээ "хєєгдчихєж". Учир нь тэрээр МАХН-ын гишvvн аж. "Ах нь сонгуулийн vеэр намынхаа сурталчилгаанд явсан юм. УИХ-ын гишvvн Э.Бат-Vvлийн санаачилж буй vзэсгэлэн учраас намын харъяаллаар хєєгдчихєєд сууж байна. Ногоо зарахад хvртэл нам нєлєєлєх юм даа" хэмээн их л бухимдангуй байлаа.

-Таныг 20 гаруй жил ногоо тарьсан гэж сонслоо. Ам бvл хэдvvлээ вэ. Хvvхдvvд бvгд ногоо тарина биз?
-Єє, тэгэлгvй яах вэ. Ах нь зургаан хvvхэдтэй. Том нь 35, бага нь 22 настай. Хvvхдvvддээ "Ном сурдаггvй юм бол аавынхаа хийдэг бvхнийг сур, тэгж чадвал амьдарна" гэж хэлдэг юм. Ер нь сурах дургvй, бvгд ногоочин.

-Энэ хугацаанд багагvй шинэ ногооны vр гаргасан гэдэг байх аа?
-Монгол хvн 60 настай сурч, 61 настай vхдэг гэж ярьдаг шvv дээ. Vхтлээ шинийг эрж, хайсаар явна. Тєрєл бvрийн ногооны vр гаргаж, олон шавь бэлдлээ. Гашуун чинжvvний vрийг Баянхонгор аймгийн Эхийн голосс vрсэлгээ хийдэг юм. Vр нь ганцхан манайд бий. Ногоочид надаас авч тарьдаг. Болгар сортын амтат чинжvvний vрийг ч бас ах нь эдэндээ тараадаг юм.

-Танайх хэдэн га-д ногоо тарьдаг вэ?
-Нийт 10-аад га-д ногоо тарьж байгаа. Зарим жил хоёр удаа ургац авдаг. Одоо ч бараг наадам хvргэж эрт ургацаа хурааж байна. Дэлхийд цаг уур дулаарлаа л гээд байдаг, манайд ч ер нь эсрэгээрээ байх шиг байна. Намар гэхэд налайсан сайхан нар гарч єгєхгvй л байна.

-Энэ жил хэдэн тєрлийн ногоо тарив?
-Жилдээ 30 гаруй тєрлийн ногоо тарьдаг.

-Ургац арвин биз?
-Ерєнхийдєє хvнсний ногоонд ил хєрсний єргєст хэмх, тємс, улаан лооль муухан байна. Нэг л ургац єгсєн. Бороо ус ихтэй байсан нь нєлєєллєє. Малтай хvний дэргэд яривал толгойгоо хага цохиулах байх. Улаан ган болж байхад ногоо илvv сайн ургадаг. Хvчний усалгаатай болохоор нар гарч байвал сайн байдаг юм.

-Монгол ногоог хятад ногооноос ялгах ямар арга байна вэ?
-Хятадууд монголчуудад зориулан тарьдаг ногооны талбайтай. Хятадын дийлэнх хэсэг нь манайхаас хvнсний ногоогоо зєєж байх жишээтэй. Хvмvvс хvнсний ногоогоо сайн ялгадаг болж. Анх хятад тємс гэхээр гонзгой том хэлбэртэй байдаг байсан бол одоо манай тємс ямар байна тэр хэлбэрт оруулаад тарьчихдаг болжээ. "Баас хатавч vмхийгээ тавихгvй" гэдэг шиг хятад тємс шав шар болно гэж блйхгvй. Тэгэхдээ манайд бас цагаан сортын монгол vрийн томс сvvлийн vед тарих болсон. Ганцхан чаналт, идэлтээр ялгаад байгаа юм.

-Vрээ хаанаас авч байна вэ?
-Энэ их хэцvv асуудал. Ногоонд цогц бодлого vгvйлэгдээд байгаа юм. Ганц vрийнхээ лаборторыг зарчихсан. Дархан, Ховдод л бага зэргийн vр гаргаж байна. Хамгийн ядуу, тєрєєс дэмжлэггvй хvмvvс ногоо тарьдаг.

-Зах зээл дээр ямар ногоо илvv зарагддаг вэ?
-Бvх ногоондоо ач холбогдол єгєхгvй бол ногоочин хvн алдагдалд орно. Яагаад гэвэл vнэ тогтворгvй байдгаас нэг нэгнээ чирж явдаг юм. Манай ногоо бvгд борлуулалт сайтай.

-Дарсан ногооныхоо онгє vзэмжинд анхаарвал илvv зарагдах байх даа?
Даршлах л юм. Vvндээ ач холбогдол єгєєд хаяг, адрес тавих санаа байх юм. Зав багатай болохоор санаанаас цааш хэтрэхгvй байна. Ногоочдын ажил цагаан cap єнгєрєєгєєд бууц татахаас эхэлдэг.

Эх сурвалж: Зууны мэдээ

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.