БСШУЯ-ны сайд Н.Болормаа: Нэг хvнд ногдох дээд сургуулийн тоогоор Монгол дэлхийд

2008/09/17
Share |
Хүмүүс: Н Болормаа | 
БСШУЯ-ны сайд Н.Болормаа: Нэг хvнд ногдох дээд сургуулийн тоогоор Монгол дэлхийд

Оюутан залуус маань жил бvр нэгэн ижил айдас тээн дээд боловсрол эзэмших гэж ирлэг. Энэ айдас нь жил болгон нэмэгдэх сургалтын тєлбєр болон сургалтын чанарын асуулал юм.
Эдгээр асууллыг тєрєєс хэрхэн шийлвэрлэж байгаа талаар БСШУЯ-ны сайд Н.Болормаагаас тодрууллаа.Тєрийн ємчийн их, дээд сургуулиудын сургалтын тєлбєр жил бvр нэмэгддэг vvнд тєрєєс ямар анхаарал тавьж байгаа вэ?
- Манай улсад 1990 оноос эхлэн дээд сургуулиуд тєлбєртэй болж эхэлсэн. Vvний дараа улсын тєсвєєс их, дээд сургуулиудыг дэмжээгvй гэж хэлж болно. Зєвхєн энэ оны нэгдvгээр сарын нэгнээс эхлэн тєрийн ємчийн их, дээд сургуулиудын тогтмол зардалд 3.2 тэрбум тєгрєгийг єгч эхэлсэн. Манай яамнаас ажлын хэсэг гарган дээд боловсролын санхvvжилтийн механизм тогтолцоо єндєр хєгжилтэй орнуудад ямар байгааг судалж vзсэн юм. Судалгаагаар зєвхєн оюутны сургалтын тєлбєрєєр,еанхvvгийн эх vvсвэр нь бvрддэг их, дээд сургуулиуд Монголоос єєр оронд байхгvй нь тогтоогдсон. Тийм учраас цаашдаа Монгол Улсад дээд боловсрол чанартай байх дэлхийн стандартад нийцсэн сайн боловсрол олгодог байх зэрэг асуудлууд бидний ойрын зорилго болоод байгаа.

-Манай улсын хувьд нийтдээ хэдэн их, дээд сургууль байдаг вэ?
-Єнєєдєр манайд тєрийн ємчийн 47 их, дээд сургууль, хувийн хэвшлийн 100 гаруй сургууль байна. Нийтдээ 160 мянган оюутан залуучууд суралцаж байна. Дэлхийд нэг хvнд ногдох дээд сургуулийн тоогоор Монгол тэргvvлдэг гэж хэлж болно.

-Манай улсын хувийн болон улсын сургуулиудын суралцах орчин тэр болгон сайн байдаггvй vvнийг хэрхэн сайжруулах гэж байна вэ?
-Дэлхийн жишигт хvргэхийг зорьж байгаа Их, дээд сургууль гэж ямар чанарын шаардлага хангасан байх ёстой, мєн коллеж ямар тєвшинд байх зэргийг алхам алхмаар шийдвэрлэнэ. Мєн тооноос чанарт шилжихийг зорьж байна. Олон чанаргvй сургуулиас цєєхєн чанартай сургуультай болохын тєлєє зорьж ажиллаж байна. Их, дээд сургуулийн санхvvжилтийн асуудалд тєр дэмжлэг vзvvлдэг байх мєн амҗилттай сайн суралцаж буй оюутнуудад степент олгох бодлогыг цаашид явуулах шаардлагатай байгаа юм. Эхний ээлжинд тєр єєрєє vvсгэн байгуулагчийн хувьд тогтмол зардал болон хєрєнгє оруулалтын зардал, багшид vзvvлдэг нийгмийн халамжийг Боловсролын тухай хуулийн дагуу тэтгэлэг єгєх саналыг яамнаас Засгийн газарт тавьсан байгаа. Ингэснээр оюутан маань чанартай сайн сургуульд боловсрол эзэмших боломжтой болж байгаа юм.

- Тооноос чанарт шилжинэ гэж ярилаа. Тэгэхээр сургалтын чанар муу хувийн сургуулиудыг хаана гэж ойлгож болох уу?
-Ер нь бол дээд боловсрол эзэмшихийн тулд маш олон хvн мєнгє зарж байна. Энэ мєнгє зарсан дээд боловсрол маань чанартай боловсрол байж чадах уу, тєгссєний дараа ажлын байр олдож байна уу гэдэг асуудал бидний анхаарлыг татаж байгаа юм. Тэгэхээр зєвхєн хувийн сургуулийг шахах гээд байгаа юм биш, тєр ч бас єєрийнхєє сургуулиудад тодорхой шаардлага тавина.

Эх сурвалж:Монголын мэдээ

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.