Hot news (sport)

2008/09/18
Share |
Хүмүүс:
Hot news (sport)

Токиог зорих монгол нядханууд
Эмэгтэй чөлөөт бөхийн ДАШТ аравдугаар сарын 11-13-нд Японы Токиод болох гэж байна. Уг тэмцээнд оролцох багийг БТСУХ, Чөлөөт бөхийн холбоо шинэлэг журмаар сонгон шалгаруулалт хийн тодруулав.

Сонгон шалгаруулалтад найман байгууллагын 34 бөх хүч сорьсон бөгөөд жин бүрт 3-7 нядхан өрсөлджээ. Хамгийн ширүүн өрсөлдөөн 48 кг-д Монгол Улсын гавьяат тамирчин, ДАШТ-ий хүрэл медальт Ц.Энхжаргал (Замчин), 2008 оны улсын аварга Б.Даваасүрэн (Хангарьд) нарын хооронд боллоо. Гурван үеийн барилдаанд гавьяат давамгайлжээ. УАШТ-д тэд учраа таарахад Эрдэнэтийн залуу бөх илүүрхсэн билээ.

Токиод зодоглох эрхээ хангасан бусад нядханыг танилцуулвал: 51 кг-д Д.Отгонцэцэг (Дархан), 55 кг Н.Отгонжаргал (Хангарьд), 59 кг Э.Цэвэгмид (Алдар), 63 кг Б.Одончимэг (Алдар), 67 кг О.Насанбурмаа (Хүч), 72 кг О.Бурмаа (Хүч).

Дасгалжуулагчдын нэр хараахан тодроогүй байна.

Тайландын ДАШТ-ий бэлтгэлийг Тайваньд
Энэ сарын 20-21-нд Тайванийн Тайпэй хотноо Зүүн Азийн аварга шалгаруулах жүдо бөхийн гурав дахь удаагийн тэмцээн болно. Тус тэмцээнд оролцох Монголын баг тамирчид өнөөдөр Тайванийг зорьж байна. Зүүн Азийн АШТ-д оролцох жүдочдын дийлэнх нь аравдугаар сард Тайландад болох залуучуудын ДАШТ-д хүч үзэх ажээ. Энэ тэмцээнээс долоо хоногийн дараа Тайванийн нээлттэй АШТ болох бөгөөд манай тамирчид үүнд оролцон, мөн хамтарсан бэлтгэл хийгээд ирэх юм.

Зүүн Азийн АШТ-д эрэгтэйчүүдийн 60 кг-д Г.Хэрлэн (Дархан, өсвөр үеийн Азийн аварга), 66 кг-д Д.Дөлгөөн ("Хангарьд", залуучуудын Азийн АШТ-ий мөнгөн медальт), 73 кг-д Г.Одбаяр (ОБЕГ), 81 кг-д Т.Түвшинтулга (Женко), -100 кг-д Б.Төгөлдөр (Японд суралцдаг), эмэгтэйчүүдийн 48 кг-д М.Уранцэцэг, 52 *кг-д М.Солонго, 57 кг-д Б.Нарангэрэл, 63 1<г-д М.Нямжаргал, 70 кг-д Э.Аззаяа нар хүч үзэх ба гавьяат тамирчин Д.Баттулга дасгалжуулагчаар ажиллах аж. Мөн МЖБХ-ны ерөнхийлөгч Х.Баттулга хүндэт зочноор уригдсан байна.

Залуу даамчид өрсөлдлөө
Даамыы залуучуудын УАШТ энэ сарын 12-15-нд «Ирээдүй» цогцолбор дээр боллоо. Тэмцээнд 13 байгууллагын эрэгтэй 20, эмэгтэй 17 тамирчин швейцарь системээр тус бүр найман өрөг тоглосон. Дүн гарахад эрэгтэйчүүдээс гурван тамирчин адилхан 12 оноотой гарсан бөгөөд коэффициентийн давуугаар спортын мастер Ч.Дамдинсүрэн (Баянзүрх) тэргүүлж, өсвөр үеийн дэлхийн аварга, ДДХМ Г.Гэрэлболд (Сүхбаатар аймаг), I зэргийн даамчин Ц.Лхагвадорж (Хангарьд) нар удаалав.

Харин эмэгтэйчүүдийн тэмцээний эхний гурван байрыг 50 жилийнхээ ойг тэмдэглэж буй ХААИС-ийн оюутнууд эзэллээ. Тус сургуулийн тамирчин дэд мастер Б.Мөнхтуяа 13 оноогоор аваргалж, I зэргийн тамирчин Б.Аззаяа, спортын мастер Э.Мандахнаран нар мөнгө, хүрэл медаль зүүлээ. Ц.Лхагвадорж, Б.Аззаяа нар дээрх амжилтаараа дэд мастерын болзол хангасан байна. Тэмцээнийг Х.Сайнжаргал захиралтай «Халиудайн хүү» компани ивээн тэтгэлээ.

Сагсчин Шарваа сургуулийн багш болов
Спортын төв ордонд байрлах "Кингс Кидс" сургуульд манай нэр нөлөө бүхий бизнесмэнүүдээс гадна урлаг, спортын оддын хүүхдүүд суралцдаг. Улсын гарьд И.Доржсамбуу, поп хатагтай Б.Сарантуяа... гээд тоочоод байвал олон. Харин тэдэнд хэн гэдэг алдартан хичээл заагаад байгаа нь тодорхойгүй.

Саяхан СТО-ы төв хаалганы үүдэнд Монголын үлэмж биетэн, сагсан бөмбөгч Ц.Шаравжамцтай тааралдав. Тэрбээр энгэртээ "Кингс Кидс" гэсэн хаягтай нэрийн хуудас зүүсэн нь ажиглагдав. Учир явдлыг лавлаваас манай алдарт сагсчин маань тус сургуулийн биеийн тамир, түүх хариуцсан багшаар ажиллахаар болсон гэнэ.

"Шайн пүүл опен" цуврал тэмцээн эхэллээ
Пүүл бильярдын "Шайн" клубээс улирал болгон зохион явуулдаг "Шайн пүүл опен" тэмцээн эхэллээ. Тус тэмцээний онцлог нь бильярдчдын чансааг тогтоодог бөгөөд долоо хоног бүрийн бямба гариг бүр цуврал тэмцээнээ зохион явуулах юм. Энэ удаагийн тэмцээн нь дээд, доод хэсэгт тамирчид хуваагдан өрсөлдөж байгаа. Эхний тэмцээн өнгөрөгч 16-нд болоход П.Одхүү тэргүүлж, Д.Дамдинжамц, Б.Цэдэндамба нар удаалжээ.

Эх сурвалж:Таван цагариг

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
carabanda Купить mdma в ДятьковР¾ мухомор в трауре как сделать чтобы торкнулР¾ ЗакладкР¸ Соли ЯрославР»ÑŒ В России могут Ñ€Ð°Ð·Ñ€ÐµÑˆÐ¸Ñ ‚ÑŒ выращивР°Ð½Ð¸Ðµ опиумноР³Ð¾ мака купить Греча Рыбное купить Ганджа Родники зачем нужна фольга купить Порох Верхняя Тура ÐºÑ€ÑƒÐ³Ð»Ð¾ÑÑ ƒÑ‚очный магазин реутов тест на употребР»ÐµÐ½Ð¸Ðµ травы купить СК Крист Белые Саратов Семена мака варка купить HOMER Кушва Как сделать jwh 250 из jwh 018 ЗакладкР¸ экстази в Соль-иле
IP:185.14.194.47  2018-02-26 04:12:45
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.