Сайд нарын далд байсан нэрс ил боллоо

2008/09/18
Share |
Хүмүүс: С Баярцогт |  Баяр Санж |  Т Ганди | 
Сайд нарын далд байсан нэрс ил боллоо

МАХН-ын Удирдах зөвлөл, Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөл өчигдөр тус тусдаа хуралдаж сайд нарынхаа нэ­рийг тодрууллаа. Ийнхүү яа­ран хуралдсан нь билэгт сайн өдөрт багтааж шийдвэрээ гар­гах гэсэнтэй нь холбоотой байж болох юм. МАХН-ын Удирдах зөвлөл Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сай­даар Т.Бадамжунай, Нийг­­мийн хамгаалал, хө­дөл­мөрийн сай­даар Т.Ганди, Гадаад харил­цааны сайдаар Сү.Батболд, БСШУ-ны сай­даар Ё.Отгон­баяр, Эрдэс баялаг, эрчим хүчний сайдаар Д.Зоригт, Шадар сайдаар М.Энхболд, Засгийн газрын хэрэг эрх­лэхийн даргаар Б.Дол­гор, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар Ц.Нямдорж нарыг томилохоор шийдвэр гаргажээ. С.Баярын гарын таван хуруу шиг томилогдсон сайдуудын тоонд Сү.Бат­бол­дыг багтсаныг түүний сүй­хээ­тэйнх л гэж байна.

Тухайлбал Санхүүгийн зохицуулах хо­рооны дарга агсан Д.Бад­раа­гийн ах Д.Зо­ригт нь Сү.Батболдын сон­гуу­лийн менежерээр ажилласан тө­дийгүй түүнийг Үйлдвэр, ху­дал­­дааны сайд байх үед нь газрын дарга байсан аж.

Эрдэс баялаг, эрчим хүч­ний яамыг Д.Зоригтод өгс­нөө­рөө С.Баяр олигархиудын гарт орсноо баталлаа гэх үгс энэ үед МАХН-ынхны дунд яриг­даж байлаа. М.Энхболдыг ч өөрийн хүмүүсийг зүтгүүлж чадсан байна гэсэн ажиглагч­дын байр суурь мэдрэгдэж байв.

С.Баярын халаасанд да­раг­даж байсан гэх эдгээр хүмүүс хэвлэлийнхний таа­маг­лаж байс­наас хол зөрсөн­гүй. Таамагт байгаагүй шинэ хүн гэвэл Д.Зоригт, хуульч Б.Дол­гор нар л байв.

Хэдийгээр С.Баярыг цоо шинэ хүмүүс гаргаж ирэх магадлалтай хэмээн намынх нь нөхөд таамаглал дэвшүүлж байсан ч тэгсэнгүй.

МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дар­га Ё.Отгонбаярт харин сайдын суудал өгч бэлэг барьж байгаа гэхээсээ илүү намын дотоод ажлаас хол­дуулах гэсэн С.Баярын алсын хараатай холбоотой гэнэ.

Удирдах зөвлөлийн хур­лын дараа МАХН-ын бүлэг хурал­дав.

Ардчилсан намын хувьд Гүйцэтгэх зөвлөл нь өчигдөр орой хэдэнтээ хуралдлаа. Гүйцэтгэх зөвлө­лийнхөн на­мын даргаа "Ерөн­хий сайдтай хүнээ зөвшил­цөөд оруулж ир" гэснээр хурал түр завсар­ла­сан байна. Ардчилсан намаас Тэр­гүүн шадар сай­даар Н.Ал­танхуяг болох нь тодорхой биз. Эрүүл мэнд, Зам, тээ­вэр, барилга, хот байгуулалт, Бай­галь ор­чин, аялал жуулчлал, Батлан хам­гаа­ла­х, Сангийн яамд АН-д оногдож байгаа билээ. Ха­рин сайдад яригдаж байсан С.Лам­­баа, Н.Батбаяр, С.Баяр­­­цогт, Д.Дор­­лигжав, Л.Гансүх нарын нэрсийг Н.Ал­тан­хуяг Ерөнхий сайд руу зөвшилцөхөөр авч орсон байх магадлалтай юм.

Ямар ч байсан С.Баярт таалагдах гэж сайдын суудал горилогчдын заримд нь аз түшиж нөгөө хэсэгт нь гомд­лын хур буусан биз. Гэвч горьдлого үүгээр дуусахгүй. Дэд сайд, төрийн нарийн бич­гийн дарга нарын суудалд горилох бо­ломж байгаа.

Дугаар шилжих мөчид Ард­­чилсан намын Гүйцэтгэх зөв­лөл намын даргаа хүлээ­сээр эцсийн шийдвэрээ гар­гаа­гүй байв.

Эх сурвалж:Өдрийн сонин

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.