Зулын гол болохоо мэдэгдсэн гурван хүн ''Нарантуул'' зах руу хөвөн, тос захина

2008/09/18
Share |
Хүмүүс:
Зулын гол болохоо мэдэгдсэн гурван хүн ''Нарантуул'' зах руу хөвөн, тос захина

Цагдааг өмгөөлж өлс­гө­лөн зарлаж, зулын гол бо­­­лохоо мэдэгдээд байгаа гурван иргэнтэй уулзлаа.Тэд өлсгөлөн зарласан цаг­даа болон тэдний ар гэрийнхний хамт Сүх­баа­тар дүүргийн нэгдсэн эм­нэл­гийн нэг давхрын том танхимд эмчлүүлж байна лээ. Ирсэн зорилгыг маань сонсоод тэдний нэг Н.Бат­­­­­­­­мөнх өөрийгөө "Сүх­­­­­баатар дүүргийн ир­гэн" гэж танилцуулав. "Ми­ний ах дүү, төрөл са­дан, үр хүүхдийн хэн нь ч цагдаагийн байгууллагад байхгүй. Ажиллаж байгаа ч үгүй, орох гэж байгаа хүн ч байхгүй" хэмээн бас то­дот­гов. Тэр 129 цагийн турш өлсгөлөн зарлаад, албадан эмчилгээнд ирсэн гэнэ. "Энд ирээд ачтай эмч, сувилагч нарын хү­чинд бие сайжирч байна. Гэхдээ ул­сын ерөнхий про­курор М.Ал­­­тан­хуяг, Ерөн­хий сайд С.Баяр нар ганц­хан хү­нийг даалтанд гар­гас­наар бидний тэмцлийг зогсооно гэж байхгүй. Би бол өмнөх ярилцлагадаа ч хэлсэн. Хэрэв энэ долоо хоногт "Ганц"-д байгаа хүүхдүүдийг гадуур бат­лан даалтад гаргаж шал­гадаггүй юм бол миний бие Улсын прокурорын ерөнхий газрын үүдэн дээр зулын гол болно" гэж Н.Бат­­­­мөнх мэдэгдлээ. "Өнөөд­­рөөс бид гурав "Нарантуул" зах руу хө­вөн, наранцэцэгийн тос за­хина. Энэ бол сүр­дүүлэг биш, өөр зам байхгүй" гэ­лээ. Түү­нээс энэ талаар тод­руулав.

- Уучлаарай, та бүхэн зулын гол болоход юу хийх ёстойг үнэхээр судалсан юм уу. Ер нь хэр их хөвөн, тос орно гэж тооцоолсон бэ?
-Над шиг чөрийсөн туран­хай амьтныг 2кг 500 грамм хөвөн л орооно биз дээ. Хоёр ширхэг наранцэцгийн тос л орно биз дээ. Өөр юу л шалиа аж. Тэрэнд нэг их судлаад байх юм байхгүй. Өнөөдөр тэр үймээн самуун гарах эх үүс­вэрийг тавьсан хүмүүс га­дуур батлан даал­тад шалгаг­даад, нар салхинд явж байна. Тэр байтугай аравдугаар са­рын 4-нд жаг­саал цуглаан зохион бай­гуулна гэсэн яриа гаргаад байгаа. Хоёрдугаарт тэр үй­мээн самууны үеэр цаг­даагийн ажилтан албан хааг­чид руу чулуу шидэж, эрүүл мэндээр нь хохироо­сон ул­сууд бүгд батлан даал­тад гарсан. Өчигдөр би нэг сонин уншлаа. Тэр хэрэгт шалгаг­даж байсан, тухайн үед чулуу шидэж байсан улсууд гадуур батлан даалтад яваа гэж бичсэн байна. Тэгэхэд албан үүргээ гүйцэтгэж бай­сан гар нүцгэн явсан, эрүүл мэн­дээрээ хохирсон цагдаа­гийн албан хаагчид яагаад заавал тэнд хоригдох болсон юм бэ. Галдаа, Батболд на­раас зо­риуд асуухад хэрэв хангалт­тай нотлох баримт байгаа юм бол олон түмэнд яагаад зар­лаж болдоггүй юм. Үгүй л байхгүй юу. Эцсийн эцэст энэ томчуудын гарт барьсан бо­роохой, муна болж ажиллаж байсан хэдэн бор цагдаа нар ингээд хэлмэгдэж дуусах гээд байна. Гэхдээ миний зулын гол болох бодол хэвээ­рээ. Өнөөдөр гурав дахь өдөр тиймээ. "Хойно" зургаан хүү­хэд байгаа. Эд­нийг тав хоно­гийн дотор гар­гаад ирдэг юм бол би зулын гол болно гэсэн үгээсээ нэг удаа буцна. Хэ­рэв гаргахгүй юм бол буцах­­гүй.

-Та нас сүүдэр хэд хүрч байна?
-Нас 51. Би дөрвөн хүүх­дэдээ хэлсэн. Миний дөрвөн хүүхэд, энд байгаа ээжүүд "Хэрэггүй ээ" гэж байгаа. Үгүй, би зөвшөөрөхгүй. Намайг хэн ч ятгаагүй.

-Өмнө нь та ямар ажил эрхэлж байв?
- Ах нь техник туслал­цааны үйлдвэрийн барилга трестэд нормын ажил хийж байсан. Халаалтын зуух ашиг­лалтын төвд слесарь хийж байсан. Би яагаад энэ цагдаа нарыг дэмжих болсон бэ гэ­вэл яг тэр өдөр би 14 цагаас эхлээд "Драгон" төв дээрээс Буянгийн Жаргалсайхан, О.Маг­най на­рыг зуу гаруй хүнтэй дагаж, МАХН-ын байрны үүдэнд ирсэн хүн. Би орой 22 цаг 30 минут хүртэл байсан. Тэдгээр нөхдүүд үй­мээн самуун дэг­дээж хаячи­хаад, эх суурийг нь тавьж өгөөд өөрсдөө алга болсон. Одоо болохоор нэг их энхийн цагаан тагтаа бол­чихоод бай­гаа. Тэгтэл Ерөн­хийлөгчийн зарлигийн дагуу ажилласан хэдэн хүүхдүүд гэмт хэрэгтэн болчихоод байгаа байхгүй юу. Тэгээд би өөрийнхөө сэвстэй гүзээ, цустай толгойг гудамж тал­байд хэний хүчинд бүтэн авч явна. Энэ бол хэдэн цагдаа нарын ач.

-Таны амьдралд цагдаа нартай холбоотой дур­­сам­жууд байсан уу?
-Өө байлгүй яахав. Жи­шээл­бэл би 1976 онд залуу­хан ч явж, хэдэн танхай юм­нуу­дад хутгалуулчихаад байж байхад гудамжинд явж бай­сан эргүүлийн хоёр цагдаа намайг Гэмтэл согогийн эм­нэ­лэгт авчирч, яаралтай ха­гал­гаанд оруулж, миний эрүүл мэндийг хохироосон хүнийг цаг алдалгүй эрэн сурвалжилж барьж аван хуу­лийн цээрлэл үзүүлж байсанд би баярлаж явдаг юм.

-Та ямар нэгэн улс тө­рийн хүчинд харьяалагддаг уу?
-Үгүй, ах нь улс төр сонирхдоггүй.

"Би шүдээ хийлгэе гэж бодож байгаад энэ ажиллагаанд оролцоод амжаагүй"
Тэмцлийн хурц хэлбэр сонгохоо мэдэгдээд байгаа өөр нэг иргэн Б.Бат-Эр­дэнэ. "Чингэлтэй дүүрэгт амьдардаг, хуульч хүн" гэнэ. Онц байдлын хуульд заагд­санаар тухайн үед гарсан хор хохирол, үр дагаврыг төр хариуцдаг ёстой юм. Гэтэл өнөөдөр цагдаагаараа мануу­лаад сууж байгаа төрийнхөн маань тэр дундаа Ерөнхий­лөгч онц байдал зарлачи­хаад, өөрсдөө хариуцахгүй зөвхөн цагдааг шийтгэхийн төлөө хөөцөлдөж байна. Би сая сураг сонслоо. Өнөөдрийн сонин дээр нийслэлийн цаг­даагийн газрын дарга Зоригт гэдэг хүнийг тушаал өгсөн гэж хардаж сэрдэж янз бүрийн юм болж байгаа гэнэ.

-Яагаад өлсгөлөнд орол­­цохоор шийдсэн юм бэ?
-Шударга бус байдлаас болсон. Түүнээс биш би өмнө нь ямар нэгэн тэмцэл жагсаал цуглаанд явж үзээгүй.

-Та цагдаа байсан уу?
-Өмнө нь би ажиллаж бай­сан. Хориод жил ажилласан. Одоо бол хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа.

-Та бас зулын гол болох гээд байгаа юм уу?
-Ер нь тэрэнд болохгүй юу байна. Энэ бол миний эрхийн асуудал. Гэхдээ энд бас учиртай хандана аа. Өчиг­­­­дөр нэгийг нь гаргалаа. Үлдсэн зургаагаа гаргачихаг. Энэ төрийнхний хийгээд бай­гаа нэг ажил бий. Эд ерөөсөө л хариуцлага хүлээхгүй яа­гаад заавал цагдаа мөрдэстэй хүнийг л буруутгах гээд бай­на. Энэ сонин байна.

-Та ам бүл хэдүүлээ вэ?
-Ам бүл тавуулаа байдаг. Өөрийнхөө дөрвөн өнчин хүүхэдтэй амьдардаг. Арван хэдэн жил талийгчаасаа хойш ингээд ганцаараа л явж бай­на.

-Хүүхдүүд чинь таныг хориглоогүй юу?
-Миний хүүхдүүд том бол­чих­­сон. Гурван охин, ганц бан­дитай. Тэд маань гадаад дотоод явчихсан. Хамгийн гол нь би сэтгэлээрээ л явж бай­гаа. Хэвлэл мэдээллээр цаг­даа нарыг буруутгаж байна гэ­сэн мэдээлэл цацагдахад би бодож байсан юм. Ямар тэнэг юм бэ энэ чинь. Онц байд­лын тухай хуульдаа төр хариуцна гэж заасан мөртлөө, энэ хэдэн цагдаа нар чинь төр юм уу. Аргаа бараад би монгол хүн хоточ нохойгоо барьж авч шийтгэдэггүй, баал­­­даггүй гэж нэг сонинд хэлсэн.

-Таны бие ямар байна?
-Бид үнэнийг хэлэхэд 130 орчим цаг хуурай өлсгөлөн зарласан. Энэ хоёр маань бие нь муудаад явахад би "Үгүй" гэж хэлээд үлдээд дараа нь албадан эмчилгээнд орлоо л доо. Ямар олиг бай­хав. Хуурай өлсгөлөн гэдэг чинь ус ч уухгүй, тэмцлийн нэлээд эвгүй хэлбэр шүү дээ. Гэхдээ би зулын гол болъё гэдгийг хэлсэн. Болно. Болох ч болно. Яагаад гэвэл цаг­даагийн албан тушаалтнаас нэг л хүн шийтгэх юм бол яадаг юм би үхье гэж бодоод байгаа юм.

-Таны үүдэн шүднүүд яасан юм бэ. Хэн нэг нь танд гэмтэл учруулаа юу?
-Үгүй, энэ бол миний насны онцлогоор л унаж бай­гаа байх. Санаа зоволтгүй. Би харин шүдээ хийлгэе гэж бодож байсан чинь энэ ажил­лагаанд оролцоод амжаагүй явж байна л даа.

"Та нарыг асууна гэж мэдээд би тодорхойлолтуудаа авсан"
Я.Мөнхсайхан. "Эрх зүйн зөрчлөөс иргэдийг хамгаалах төв"-ийн дарга. "Зууны хараа" ТББ-ын гүй­цэтгэх захирал.

-Манайх эрх нь зөрчигд­сөн хүмүүст хууль зүйн зөв­лө­гөө үнэгүй үзүүлдэг бай­гуул­лага. 1997 онд байгуу­лагд­сан. Энэ хооронд төр засгаас төсвөөс нэг улаан мөнгөний санхүүжилт аваа­гүй. Дандаа хувийнхаа мөн­гөөр, найз нөхөд, гадна дотны хүмүүсийн дэмжлэгээр үйл ажиллагаа явуулдаг байгуул­лага. Би гурван дээд сургууль төгссөн. Автын инженер, хуульч хүн. Гэр бүлийн хувьд ху­вийн амьдралаа яримаар­гүй байна.

-Зулын гол болно гэдэг шийдвэрийг чинь гэрийн­хэн чинь яаж хүлээж авсан бол гэж сонирхсон юм?
-Өнөөдөр Монголд гэр бүл байхгүй болсон. Тэрийг би баттай хэлнэ. Би бол урьд нь гэр бүлтэй байсан. Хүүхэд­тэй. Гэхдээ би одоо гэр бүл­гүй, хүүхэдгүй гэж явдаг. Яагаад гэхээр үзэл бодол нийлдэггүй гэр бүл, авгай хүүхэдтэй байснаас мөр мөрөөрөө явсан нь хэрэгтэй. Хоёрдугаарт нийгэм гэдэг бузар булайгаар дүүрсэн. Би насаараа хуулийн ажил хийж байгаа. 32 жил ажиллаж байна. Улсууд сонсвол сонсоно биз.

-Эрх нь зөрчигдсөн ир­гэ­дийг танай байгууллага хамгаалдаг юм байна. Цаг­даатай холбоотой гомдол ирж байсан уу?
-Цагдаатай холбогдсон гомдол манайд ирдэггүй шүү, харин. Шүүх, прокурортой холбоотой гомдлууд их ирдэг.

-Та бүхнийг зулын гол болно гэхэд цагдаа нар яаж хүлээж авсан бэ?
-Эд нар хориглосон, тат­галз­сан.

- Цагдааг хамгаалж тэм­цэж байхад цагдаагийн удирдлагууд та бүхэнтэй уулзав уу?
-Үгүй. (Н.Батмөнх ярианд оролцож "Уулзах ч үгүй. Бид­нийг хориглох учраас уулзах­гүй" гэв).

-Энэ гурван хүн гэмт хэрэгт холбогдоод цагдаа­гийн шахалтад орсон байх гэсэн хардлага яваад бай­гаа?
Н.Батмөнх:
Наадах чинь амархан. Би эндээс нэг хүн явуулаад, Цагдаагийн ерөн­хий газарт бичиг баримтаа өгч явуулаад, урьд өмнө ял шийт­гэл эдэлж байж уу үгүй юу, Улаанбаатар хотод зургаа, долоон эрүүлжүүлэх байр бий энд Батмөнх гэдэг хүн хонож байж уу, гэр орондоо агсам согтуу тавиад, танхайрч байж уу энэ бүгдийг нотлох барим­тыг бүрдүүлээд байж байя, за юу.

Я.Мөнхсайхан (Төрийн албан хаагчийн анкет, баахан тодорхойлолт бүхий хавтас гаргаж үзүүлэв). Миний хийж явсан ажил, төгссөн сур­гуулийг хар. Миний ажиллаж байсан газрыг хар. Цэв цэвэр.

-НАХЯ-нд ажиллаж бай­сан гэсэн үг үү?
-НАХЯ-ны үйлчилгээ, аж ахуйн газар туслах ажилчин, туслах төлөөлөгч, ажилтан, ахлах ажилтан, жинхэнэ тө­лөө­лөгч, ЦЕГ-ын харуул хам­гаалалтын албанд албаны дарга, хэсгийн дарга, "Экс­порт, импорт, банкинд хуу­лийн зөвлөх таван жил хийсэн. Эрүүл мэндийн улмаас группт орсон. Одоо би ХЗДХЯ-ны Эрх зүйн зөрчлөөс иргэдийг хамгаалах төвийн захирлаар томилогдсон. Би тодорхойлолтуудаа авсан. Би та нарыг асууна гэж мэдээд цуглуулсан юм. Энэ цалин­гийн тодорхойлолт байна. Би тухайн үедээ цагдаагаас цалин авч байсан нь үнэн. Намайг томилж байсан ту­шаал нь энэ байна. Хэрэгт орж байгаагүй гэсэн тодорхой­лолт нь энэ байна. Бүр дээ­рээс нь ТЕГ-ын бичиг байна. ХЗДХ-ийн сайд Ц.Мөнх-Оргилын бичиг байна. Би та нарыг ийм юмаар мушгина гэж мэдээд бүх юмаа баримт­жуулсан.

-Та гурав яаж биенээ олж авсан юм бэ?
-Сүхбаатарын талбайд явж байгаад уулзацгаасан гэж тэд ам амандаа дуугарав. Бас ийнхүү тэмцсэнийхээ төлөө хэн нэгнээс мөнгөн урамшуулал аваагүй гэж хэлцгээж байлаа.

Эх сурвалж: Өдрийн сонин

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.