Дуучин С.Жавхлан эхнэрээрээ шоудсаар л...

2008/09/18
Share |
Хүмүүс: Саманд Жавхлан | 
Дуучин С.Жавхлан эхнэрээрээ шоудсаар л...

Намрын дунд сарын 17-ны билэгт сайн хуримаа хийнэ хэмээн өнгөрсөн хавраас эхлэн зар тараасан дуучин С.Жавхлан сэтгүүлчдийг `чулуу хөөлгөж`, фенүүдийнхээ сэтгэхүйгээр `хөөрхөн` тоглоод авав. Тэрээр анх хуримын зар тараахдаа Гэрлэх ёслолын ордонд хуримлана хэмээн мэдэгдэж байсан ч энэ бүхэн худал болох нь дөнгөж өчигдөр л мэдэгдсэн. Гэтэл энэ талаар лавласан сэтгүүлчдэд тэрээр ойрын эх сурвалжаараа `Монгол шилтгээн`-д хийж байгаа гэсэн мэдээллийг өгүүлсэн. Гэвч энэ нь `чулуу хөөлгөсөн` хэрэг байжээ. Учир нь тэрээр өчигдөр ямар ч гэрлэх ёслол хийгээгүй бөгөөд Налайхад өрөөл нэгний хуриман дээр ая дуугаа өргөсөн шигээ өдрийг өнгөрөөсөн байна. Мөн түүнийг хуримаа хийхгүйг дуучин Т.Баясгалан хэдхэн хоногийн өмнө мэдсэн бөгөөд С.Жавхлан ойр дотныхоо хэнд ч урилга тараагаагүй аж.

Ноён С.Жавхлан эхнэр хүүхдээрээ жил гаруйн хугацаанд шоудав. Та фенүүдийнхээ сэтгэхүйгээр тоглож ханаагүй л явна уу?

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.