`Гала`-гийн Болороо найзынхаа саналыг хүлээж авсангүй

2008/09/19
Share |
Хүмүүс: Болороо |  Ану | 
`Гала`-гийн Болороо найзынхаа саналыг хүлээж авсангүй

Дуучин Ану бие даасан тоглолтынхоо өмнөхөн хамтлагийнхаа экс гишүүн Болороотой эргэн нэгдэж, хамтран уран бүтээл туурвиж байгаа хэмээн мэдэгдэж байсан ч энэ нь бодит үнэнд нийцэхгүй яриа байжээ. Үүний учир энэ сарын 15-нд болж өнгөрсөн `Алтан түлхүүр` тоглолтон дээр тайлагдав. Ану найзыгаа тоглолтондоо оролцож, ая дуугаа өргөнө хэмээн ярьж, тоглолтынхоо хөтөлбөрт оруулаад байсан ч Болороо ирсэнгүй. Мөн тэд хамтарсан уран бүтээлдээ аль хэдийн орсон гэдэг нь худал аж. Хэдийгээр Ану эргэн нэгдэх санал тавьсан боловч Болороо саналыг хүлээж авах эсэх талаараа нэлээд эргэлзэж байгаа талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. Тэгвэл нэлээд хугацаанд бодсоны эцэст тэрээр уг саналаас татгалзжээ. Тэр ч бүү хэл тэрээр дуучин Анугийн анхны бие даасан тоглолтон дээр ирж баяр ч хүргэсэнгүй.

www.factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.