Буу, сум, Буянгийн Жаргалсайхан гурвыг орхих аргагүй…

2008/09/18
Share |
Хүмүүс: Жаргалсайхан | 
Буу, сум, Буянгийн Жаргалсайхан гурвыг орхих аргагүй…

Олны анхаарлыг хамгийн ихээр татаад байгаа газрын нэгийг “Ганцхудаг” гээд нэрлэхэд маргалдах хүн гарахгүй биз. Гурван давхар төмөр тор, хоёр метр гаруй шавар ханаар тусгаарлагдаж, өдөр шөнөгүй буутай харуулаар мануулсан дүнсгэр саарал тэр л орчин юуны учир ийн хүмүүсийн анхаарлын төвд орох болов..? Ингэхэд ийн асуух хүн байгаа болов уу. Эсвэл өнөө 31 хэзээ дуусах нь мэдэгдэхгүй хэрүүл, заргын үргэлжлэл хэмээн хариулах болов уу.. Ямартаа ч алийг нь ч хэлсэн энэ байдал өөрчлөгдөхгүй мөн ийшээ чиглэсэн иргэдийн анхаарал сарнихгүй л болов уу хэмээн бодох. Нөгөө талаар иргэд ч яахав ийн анхаарах нь зүй. Харин уг хэргийн зангилааг тайлах эрх мэдэлтнүүд хаана байна хэмээн бие биенээсээ асуун, өөр өөрийн хэрээр эрэх юм билээ. 2008 оны долдугаар сарын 1-нийг монголчууд мартахын аргагүй болсон. Урьд хожид байгаагүй үймээн, гал, буун дуу “сургуультай”, “сургуульгүй” суманд оногдсон жирийн иргэдийн орилоон. Хэн нэгний харсан, одоо хүртэл хайгаад олдохгүй байгаа тод гэрэлтэй хурц хар машин, дайнгүй улсад байлдааны суманд оногдож, халуун амиа алдсан дөрвөн залуугийн цус, өмсч явсан хувцас нь шатаагүй атлаа өөрөө шатаж, угаартаж амиа алдсан талийгаач… гээд л энэ өдрийг хэзээ ч мартахгүй байхаас өөр аргагүй олон зүйл байгаа. Ирсэн гийчин буцаж, орсон хур арилдаг гэдэг шиг тэр өдөр ассан, их үймээн намдсан. Эл өдөр Монгол Улс хэзээ ч байгаагүй их аймшгийг тээж, иргэдээ тайвшруулж, улс орноо төвшрүүлэх гэсэн Ерөнхийлөгч маань анх удаа онц байдал зарласан… Монгол Улс анх удаа байлдааны онц байдал гэгчийг зарлаж, гурван хоногийн турш нийслэлийн маань төв гудамжнуудад бүрэн зэвсэглэсэн хүчнийхэн харуулд гарсан… Энэ бүхнийг өнөөдөр эргэн дурсах болсон учир нь эл өдрүүдэд гэртээ харих бүү хэл өмссөн хувцасаа ч солих завгүй ажилласан цагдаагийн албан хаагчид маань эдүгээ сэжигтэн хэмээн алдрыг хүртэж, хэн хүний очоод байдаггүй “хар нүх”-нд хоригдож байгаад байгаа юм. Байлдааны суманд оногдож, амиа алдсан дөрвөн иргэний амийг нэхсэн ар гэрийнхэн хэвлэлийнхэнд хандаж. Нулимс, харуусал гүн нэвчсэн тэдний үгийг хэвлэлийнхэн дамжуулсан. Ингэхээс ч өөр арга байгаагүй биз, тухайн үед. Харин одоо өргөсөн тангарагтаа үнэнч байж, үүрэг гүйцэтгэсэн цагдаагийн жирийн албан хаагчдын ар гэрийнхэн хэвлэлийнхэнд ханддаг болсон. Учир нь тэднийг ингэж ажиллсаных нь төлөө гэмт хэрэгт сэжиглэж, “Ганцхудаг”-т хорьсон. Өөрөөр хэлбэл цагдаагийн жирийн албан хаагчид тэр өдөр өргөсөн тангарагтаа үнэнч ажилласаныхаа төлөө, өнөөдөр гэмт хэрэгтний эгнээнд шилжихдээ тулаад байгаа. Цагдаагийн албан хаагч зөвхөн тушаалаар ажиллаж, мөн үүрэг гүйцэтгэдэг гэдгийг мэдэхгүй монгол хүн байхгүй л болов уу. Тэгвэл эдүгээ гэмт хэрэгт сэжиглэгдээд, эрхээ хасуулж, хар гэрт хоригдоод байгаа тэдгээр албан хаагчид зөвхөн үүрэг гүйцэтгэж, даалгавар биелүүлснээ баталдаг. Харин тэдний мэдүүлэгт итгэх хүн хэр олон байгаа бол? “Ганцхудаг”-т Цагдаагийн Ерөнхий газрын харъяа Эргүүл хамгаалалтын газрын албан хаагчид 20 гаруй хоног хоригдож байгаа. Тэд өөрсдийгөө гэм буруугүй хэмээн үзэж, өөрсдийг нь батлан даалтад гаргахыг шаардаж тэмцлийн хурц хэлбэр болох хуурай өлсгөлөн зарласан. Ингэснээр анх удаа Монгол Улс цагдаагийн албан хаагчдыг үүрэг гүйцэтгэсний төлөө шоронд хорьж, тэд нар нь гэм буруугүйгээ нотолж хуурай өлсгөлөн зарласан. Уржигдар дөрвөн иргэний амийг хөнөөсөн хэрэгт сэжиглэгдэн “Ганцхудаг”-т саатуулагдаад байсан Эргүүл хамгаалалтын газрын албан хаагч Я.Хорлооренбүүчийг батлан даалтад гаргасан байна.Түүнийг бие эрс муудсан учир ийнхүү батлан даалтад гаргасан бөгөөд одоогоор эмиэлэгт хэвтээгүй, гэрээр эмчилгээ эхлүүлээд байгаа аж. Харин “Ганцхудаг”-т үлдсэн цагдаагийн алб.ан хаагчдын өдсгөлөнг албадан зогсоож, саатуулсан хэвээрээ байгаа тухай эх сурвалж бидэнд мэдэгдсэн билээ. Ташрамд дурдахад долдугаар сарын 1-нд болсон үймээнд ямар нэг хэлбэрээр оролцсон гэсэн үндэслэлээр 100 гаруй иргэнийг “Ганцхудаг”-т саатуулаад байгаа. Тэдгээр хүмүүст холбогдох хэргийг Улсын мөрдөн байцаах газраас шалгаж дуусаад прокурорт шилжүүлсэн тухай өмнөх дугаартаа мэдэгдэж байсан билээ. Улсын мөрдөн байцаах газраас нийт 92 хүнд яллах дүгнэлт үйлдүүлэх саналыг гаргаж прокурорын байгууллагад хүргүүлсэн байна. Түүнчлэн “Ганцхудаг”-т саатуулагдан шалгагдаж байгаа иргэдийн зарим нь хэд хэдэн зүйл ангиар яллагдаж болзошгүй байгаа учир мөрдөн байцаалт дахин авах хэрэгтэй байгааг ч эх сурвалж өгүүлсэн. Долдугаар сарын 1-ний тухай хөндөхөөр буу, сум, Буянгийн Жагааг орхих. аргагүй. Тийм ч учраас бид энэ талаар нэлээдгүй хөөцөлдсөн. Дөрвөн хүний аминд хурсэн буу болон буудагдсан сумны хонгиог өнөө хэр олоогүй байгаа юм байна. Хэдийгээр тэдгээр иргэдийг буудсан сумын хонгио хэмээн АН-ын зарим гишүүд эд мөрийн баримт болгож хоосон хонгио өгч байгаа ч тэр нь эд мөрийн баримт болоход хангалтгүй байгаа гэх. Харин тэр өдөр микроавтобусаар иргэдийг тээвэрлэн МАХН-ын байрны гаднах талбайд чулуу буулган, модоор “зэвсэглүүлж” байсан этгээдээр Б.Жаргалсайхан тодроод байгаа сурагтай. Баттай бус эх сурвалжийн хэлснээр БННамын даргын хувьд байдал тийм ч сайнгүй байгаа гэнэ. Учир нь мөрдөн байцаалтын явцад цөөнгүй сөрөг зүйл түүний талд илэрч эд мөрийн баримт болоод байгаа бололтой. Түүнчлэн түүний бие зарим хэвлэлээр цацагдаад байгаа шиг тийм ч их доор ороогүй гэнэ. Харин ч хоригдох хугацааг зөв ашиглаж, унтаж амраад байгаагаар зогсохгүй намын нөхдийнхөө эргэлтээр оруулсан номыг гарчиглаж, хөгжим сонсох зэргээр цагийг нөхцөөж байгаа гэсэн. Б.Жаргалсайханы хувьд “Ганцхудаг”-т нэг их удаан саатуулагдахгүй гэдэгтээ итгэлтэй байгаа бөгөөд, мөрдөн байцаалтын явцад илрүүлсэн холбогдох эд мөрийн баримтыг эрс үгүйсгэж байгаа аж. Тиймээс ч гэрчтэй хэрэг болох микрогоор зөөсөн иргэд, тун удахгүй араас хүч ирнэ гэсэн үгээсээ буцан, би жагсаал дээр үйлдвэрийнхээ ажилчдыг л ирж магадгүй хэмээн хэлсэн гэж бултах болсон байна. Ташрамд дурдахад сүүлийн үед нийслэлд буу сумтай холбоотой гэмт хэргүүд цөөнгүй гарах болсон байна. Тухайлбал, Хөдөлгөөнт эргүүлийнхэн уржигдар олон тооны галт зэвсэг, сум тээвэрлэж явсан машиныг илрүүлсэн саатуулжээ. Энэ хэрэг нийслэлийн Чингэлтэй дүүргийн II хороонд байрлах Зам гүүрийн авто баазын орчимд гарсан байна. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн XII хорооны иргэн С.Батмөнх, нийслэлийн Чингэлтэй дүүргийн XI хорооны иргэн Ө.Хүрэлтуяа нар олон тооны буу, сумыг хувийн эзэмшлийн УБД 22-53 дугаартай “Аксент” маркийн машинаар тээвэрлэж явжээ. Үүнд, ТОЗ 8 болон карбин тус бүр нэг, гар буу хоёр ширхэг, АКМ зургаан ширхэг байсан аж. Мөн карбины сум 26, макаровын сум 1104, калибрын сум зургаан ширхэг байсныг хөдөлгөөнт эргүүлийн шуурхай бүлгийнхэн бүртгэн авч холбогдох газарт нь хүргэсэн байна. Нэг зүйлийг онцлоход Ө.Хүрэлтуяа нь эмэгтэй бөгөөд нийслэлийн Чингэлтэй дүүргийн XI хороонд амьдардаг, тодорхой эрхэлсэн ажилтүй нэгэн байж. Тэрбээр “Нарантуул” зах дээр хууль бус наймаа буюу буу, сумыг нууцаар худалдаалдаг байжээ. Тэрбээр эдгээр буу, сумыг ч мөн худалдаалах зорилгоор авч явсан хэмээн мэдүүлж байгаа бөгөөд хэргийг нийслэлийн Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж.

Эх сурвалж: Өнөөдрийн Монгол

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
vladpisun купить марихуаР½Ð° КисловоР´ÑÐº MDMA Aqsu sat?p al?n?z Heroin Saryaash sat?p al?n?z Amfetamin Autexbe сатып алы?ыз Купить Номер 1 Оса Bergen kjope kokain ÐšÑ€Ð¸ÑÑ‚Ð°Ð»Ñ ‹ в Вольск-18 ЗакладкР¸ LSD в ÐœÐ¸Ð½ÑƒÑÐ¸Ð½Ñ ÐºÐµ Рудный Купить амфетамР¸Ð½ ЗакладкР¸ LSD в Уяре купить Азот ПалласоР²ÐºÐ° Heroin Sarment сатып алы?ыз Metadon Жетісай сатып алу Купить Гречка Усмань Купить Ð¼ÐµÑ‚Ð°Ð¼Ñ„ÐµÑ ‚амин ЖанаозеР½ купить Герман Бакал купить экстази в ÐºÑ€Ð°ÑÐ½Ð¾ÑÑ €ÑÐºÐµ LSD Derzhavin сатып алы?ыз Запах гашиша Щёкино купить иней стаф в КувандыРº Кокаин Жіті?ара сатып алы?ыз Жанатас Купить MDMA купить Ð¡ÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ БалаковР¾ Мушмула – полезныРµ свойствР°, как едят, как выбрать, как хранить купить Ганжа Коломна Hashish Tayinsha сатып алы?ыз купить конопля Галич купить героиню Жаркент Купить экстази Усть-Кам
IP:188.68.3.146  2018-06-02 21:41:39
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.