З.Алтай: Би УИХ-д дахин нэр дэвшихгүй

2008/09/18
Share |
Хүмүүс: Зориг Алтай | 
З.Алтай: Би УИХ-д дахин нэр дэвшихгүй

-Ямар ч байсан хамтарсан Засгийн газар бүтцээ батлаад авлаа. Энэ Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний талаар гишүүд янз бүрийн л санаа оноотой байх шиг байна. Таны хувьд?

-Засгийн газрын бүтцийн хувьд их боломжийн. 13 байсан яамыг 11 болгочихлоо шүү дээ. Энэ бол ямар нэг хэмжээгээр дэвшил. Гэхдээ цомхотгохын төлөө багасгаж байгаа бол утгагүй л асуудал байхгүй юу. Үнэхээр чиглэл бодлогын хүрээнд цомхотгох шаардлага нь байна уу үгүй юу. Нэгдсэн нэг яамтай байлгах шаардлагатай бол цомхотгох л ёстой. Тэр үүднээсээ Засгийн газар их боломжийн бүтэц оруулж ирлээ гэж бодож байна. Үүнийг нь дэмжиж байгаа. Энэ дээр нэмэх ганцхан асуудал бол Үндэсний хөгжлийн агентлаг гэж Ерөнхийлөгчийн яриад байгааг би их зүйтэй гэж үзэж байгаа. Тэртэй тэргүй монгол улсад эрс шинэчлэлийн бодлого явуулна гэж энэ нөхдүүд чинь яриад байгаа биз дээ. Тэгэхээ чиглэл чиглэлийн яамдуудыг нэгтгэж Монгол Улсын нэгдсэн хөгжлийг нэг раманд зангидах бодлогыг барьж байдаг хөгжлийн агентлаг зайлшгүй байх ёстой. Үүнгүй бол нэгдсэн бодлого алдагдахад хүрнэ гэж үзээд байгаа юм. Харин бүрэлдэхүүний хувьд надад ерөөсөө таалагдахгүй байгаа. Олон хий бүтэц гарч ирж байна. Үндсэндээ хоёр намын хувьд хамтарсан гэдэг утгаараа бялуу хуваана гэдэг тал руугаа явчихлаа шүү дээ. Тухайлбал тэргүүн шадар сайд гэхэд л тодорхой хийлгэх ажил муутай. Тэртэй тэргүй агентлагууд бие даагаад үйл ажиллагаагаа явуулж байхад нь тэр хүн яах гээд байгаа юм. Дээр нь даргархах гээд байгаа юм уу, эсвэл зохицуулах гээд байгаа юм уу… Яахав дээ юу ч үгүй хүнд юухан хээхэн амсуулъя л гэсэн бодолтойгоор “За яахав дээ энүү жижиг агентлагуудыг бодлогынх нь талаар бариад явдаг маягтайгаар ажилтай байлгая” гэж л өгч байгаа хэрэг.
-Тийм шүү?
-Шадар сайдын хувьд ч гэсэн ялгаа байхгүй. Энэ бол яах аргагүй бялуу хуваах зарчим руу явж байгаа хэрэг. Дээрээс нь ЗГХЭГ-ын дарга гээд л нэг нөхөр баиж байна. Засгийн газрын өдөр тутмын үйл ажиллагааг хангадаг нөхөр яахаараа заавал сайд байх ёстой юк. Утга нь юу юм бэ. Сайд нар нь тоохгүй гэж үзээд байгаа юм уу, эсвэл сайдын хэмжээний ранктай ажил гэж үздэг юм уу. Би бол түүнийг ерөөсөө ойлгохгүй байгаа. Тэгэхээр энэ мэтчилэн хэн нэгэн нөхөрт тал зассан орон тооны бүтцийг бий болгоод байна шүү дээ. Бүрэлдэхүүний хувьд бол буруу л гэж үзэж байгаа. Одоо болиоч ээ. Шадар сайд, ЗГХЭГ-ын дарга сайд байх ямар хэрэгтэй юм. Одоо цаашдаа дэд сайдуудын. асуудал яригдаад эхлэхээр нөгөөх л бялуу хуваах маягаар явах юм бол хэрэггүй. Эцсийн эцэст эд нарыг хэний мөнгөөр цалинжуулаад байгаа юм. Татвар төлөгчдийн мөнгөөр л шүү дээ. Гэтэл Засгийн газрын өөрийнх нь төсөөг хэтзрчихсэн явж байна шүү дээ. Дотоодын нийт бүтээгдэхүүний 50 хувь руу орчихсон байна. Ийм үрэлгэн Засгийн газар гэдэг бол улс орны эдийн засгийг шууд дампууруулна гэдэг дүгнэлтийг Олон улсын валютын банк, Дэлхийн банк, бусад олон улсын байгууллага дүгнэсэн шүү дээ. Ерөөсөө 20 хувиас хэтрэх юм бол буруу тийшээ явлаа гэж үздэг байхад манайд юун хорь байтугай тавь гээд явж байна. Ийм данхайсан том бүтэцтэй. Нөгөө олсон жаахан татвар төлөгчдийн мөнгийг баялаг бүтээдэггүй, үйлдвэрлэдэггүй ийм конторын нөхдүүд болон бусад хий дэмий зардалд зарцуулж байна. Ингэж болохгүй шүү дээ. Энэ дээр иргэд, иргэний байгууллагууд сайн хяналт тавьж хаалт боолт бойкот хийгээч ээ. Тэгэхгүй бол хоёр, нам хамтарсан Засгийн газар гэдэг утгаараа сөрөг хүчин, хяналт тавьдаг хүнгүй болчихсон хоёулаа л хуваагаад иднэ шүү дээ.
-Тэгвэл сөрөг хүчин хаанаас бүрэлдэх ёстой юм бэ?
-Ер нь бол сөрөг хүчингүй парламент гэж би л хувьдаа мэдэхгүй юм байна. Сөрөг хүчин гэдэг бол сайн муу хоёр талтай. Утгагүйгээр юм болгон дээр сөрөөд зогсоод байх юм бол хамаг юмны чөдөр тушаа. Ер нь өмнөх парламентын гишүүдийн байр байдлыг аваад үзэх юм бол бүх юман дээр сөрөөд ” Аа анэ нам гаргасан уу, олон түмнээс коко үнэлгээ авахаар гайгүй юм гаргачихлаа. Өө энийг нь харлуулнаа” гээд явдаг тохиолдол зөндөө л байсан шүү дээ. Мянганы замыг мянгуужингийн үлгэр. Бүтэхгүй ээ, Монголыг өчнөөн тэрбум төгрөгийн алдагдалд оруулах гэж байна гээд л шоудаад байсан. Сөрж байгаа царай нь энэ юм гэнэ. Гэтэл одоо тэр нөхдүүд том том машинаараа ичихгүй сэнгэнэтэл дуу аялаад явж л байна шүү дээ. Атрын гуравдугаар аян гээд түрүүчийн Засгийн газар нэг юм эхлүүлэнгүүт “Монгол Улсыг цөлжүүлэх гэж байна. Пүү паа” гээд л элдвээр хэлээд бичүүлээд л байсан. Гэтэл ашигтай зөв гэдгийг олон нийт мэдрээд дэмжиж байна. Одоо энэ хамтарсан Засгийн газрынх нь том мөрийн хөтөлбөр болоод явж л байна шүү дээ. Гэх мэтээр хэрэггүй юманд тэнэг зан гаргадаг бол буруу. Нөгөө утгаараа сөрөг хүчин эрх барьж байгаа Засгийн газарт сайн хяналт тавьдаг, Засгийн газрын бодлого зөв явж байна уу үгүй юу, олон нийтийн анхаарлыг яаж энэ дээр хандуулахав гэдэг дээр хяналт тавих нь төр цэвэр байх, хяналтын механизм болдог байсан. Одоо үндсэндээ энэ байхгүй болох нь гэж би бодож байгаа. Гэхдээ АН-ын өнөөгийн байдлыг аваад үзэх юм бол бүлэг дотроо хоёр хуваагдчихлаа. Тэгэхээр энийг хамтарсан Засгийн газар гэж үзэх юм уу, үгүй юм уу. Тэр 15 гишүүн нь сөрөг фракц маягийн юм болж ирж байна шүү дээ. Үүнийг юу гэж ойлгох юм. Нам нь зөвшөөрөөд хамтарсан мөрийн хөтөлбөр гаргаад, үүнийг хийнэ тэд нэгдчихсэн байдаг. Энэ утгаар нь аваад үзэх юм бол хамтарсан Засгийн газрын нас хэд вэ гэдзг нь их сонин болчихоод байгаа юм л даа.

АН дотроо учраа ололцохгүй бол энэ Засгийн газар урт наслахгүй

-Таны хувьд дөрвөн жилийнхээ хугацааг дуусгаж чадахгүй байх гэж дүгнэж байна уу?
-Энэ маягаар АН дотроо хэл амаа ололцохгүй, фракц гарч ирээд байвал хагарал гарна. Тийм учраас хамтарсан Засгийн газар удаан наслах чадваргүй болов уу гэж бодож байна. Хэрэв уртхан наслуулъя гэж байгаа бол АН дотроо л учраа олох ёстой. Уг нь бол хамтраад ажиллая гэдэг нь их зөв санаа. Энэ нь хөгжлийг түргэтгэхэд маш том алхам болно. Гэвч нөгөө нам нь ийм байдалд байвал энэ Засгийн газрыг хэврэг болгох аюултай.
-Та Ерөнхий сайд С.Баяртай шаггүй дотно найзууд. Үүнийгээ ч та хэлдэг. Би өмнө нь таныг 25 дугаар суваг телевизийн захирлаар ажиллаж байхад тань Ерөнхий сайдыг дэмжсэн бодлого явуулж байна гэж хардаг байсан. Одоо бол та найзыгаа дэмжиж байна уу?
-Баярыг дэмжсэн бол би хамтарсан Засгийн газар нь туйлын зөв өө, сөрөг хүчин ч хэрэггүй гээд Засгийн газрын төлөө кноп дараад л яваад байна шүү дээ. Би тэгэхгүй л байгаа биз дээ. Өөр л юм яриад яваад байгаа шүү дээ. Хөөө найзаа наадах чинь болж байгаа юм уу. Наадуул чинь зөв үү, хэдий хүртэл явах юм бол доо. Сайн бодоорой гээд л асуудал гараад л ирж байна шүү дээ. Тэгэхээр энэ бол нэг талаараа бол бүх юман дээр Баярыг дэмжиж байгаа хэрэг биш. Баяр гэдэг хүнийх нь хувьд бол их үнэлдэг, хүндэтгэдэг. Ухаантай, сайн улстөрч, зоримог шийдэлтэй, өөрийн гэсэн үзэл бодолтой, урьд өмнөх Ерөнхий сайдуудыг бодох юм бол элдвийн кзманд хутгалдаж байгаагүй. Өөрийн тойрон хүрээлэгчдийг бий болгодоггүй. Хэлсэн л бол заавал хийдэг гэхчлэн сайн чанарууд Баярт маш их бий. Үүнийгээ л битгий алдаасай билээ, элдвийн юманд битгий орчихоосой билээ гэж бодож байгаа байхгүй юу. Баярыг бол дэмжих ёстой. Ийм Ерөнхий сайдтай байхад Монгол Улсад их л хожоо болно доо. Би хүнийх нь хувьд бол их дэмжиж байгаа. Үйл ажиллагаа Засгийн газрын асуудал дээр надад эсрэг байр суурьтай асуудал зөндөө гарч л таарна шүү дээ.
-Эсэргүүцэж байгаа асуудлаа та найз нөхдийн хувьд, эсвэл улстөрч эрчүүдийн хувьд ярьж зөвлөж үзсэн үү?
-Бид хоёр ойрд ерөөсөө уулзаагүй шүү дээ. Энэ хүн чинь ойрд их ажилтай байгаа юм шиг билээ. Тэгээд ч Баяр надаар хэлүүлээд заалгуулаад байхгүй байлгүй дээ. Өөрийн гэсэн үзэл бодол, толгойтой хүн учраас би нэг их “Баяраа энэ чинь зөв энэ буруу гээд байх нь бас утгагүй. Нэгэнт л өөрөө зориод сэтгэлд нь багтаад ийм байх ёстой гэж үзэж байгаа бол тэр хүн өөрөө л шийддэг тийм үү. Цаг хугацаа зөв байж уу, буруу байж уу гэдгийг бүгдийг харуулна шүү дээ.

Баяр бид хоёр эр улс юу ярьж юу хийдэг вэ тэрийг л хийдэг

-Ер нь та хоёрын нөхөрлөл хэдийнээс яаж эхэлсэн юм бэ?
-Хуучин ш дээ. Бид хоёр чинь хойно Москвад байхдаа нэг сургууль төгссөн. Оюутан цагаасаа эхлээд найзалж нөхөрлөөд сүүлд мэдээлэл харилцааны улсын хороонд Баяр МОНЦАМЭ-д би телевизд гээд нэг салбарт хамтраад явсан. Тэр нөхөрлөл маань залуугийнх л даа. Бид хоёр бол одоо уулзахаараа улстөр элдэв шалдав юм ярьдаггүй. Зүгээр л эр улс юу ярих ёстой, юу хийх ёстой, зарймдаа жаахан загас жараахай гээд л тийм л юм хийдэг улсууд. Найз нар нийлчихээд улстөр яриад улстөржөөд байвал хамгийн утгагүй шүү дээ. Тийм биз дээ. Тэр улстөрждөг юмаа энэ танхим дотор ордон дотор хийе л дээ. Олдож байгаа жаахан цагийг тархи толгой амраах юм л хийсэн нь дээр шүү дээ.
-Ер нь бие дааж улстөрд орж байгаа гишүүд нэг их удаж төдөлгүй аль нэг нам барааддаг. Таны хувьд аль нэг намыг сонгох бодол бий юу. Тан ганцаараа бие даагч гэж яваад таны үг шийдвэр гаргах хэмжээнд хүрэх нь бас хэцүү байх тийм үү?
-Хүргэх гэж л үзнэ шүү дээ. Би өөрийгөө ердөө ч голдоггүй. Би хий дэмий цаг үрээд шалдир булдир юм ярья гэж энд орж ирээгүй. Надад телевиздээ хийх ажил зөндөө л байсан. Ямар нэг хэмжээгээр иргэдийн дуу хоолойг, өөрийнхөө дуу хоолойг ч гэсэн шургуу хүргэе. Зарим нэг зүйл нь хууль болоод гарчихаасай билээ гэж л зүтгэж байгаа. Асуудлууд дээр нэг их минийх хүнийх гэлтгүй оролиох, үгээ хэлэх асуудлууд гарч ирж байна. Сая үндсэндээ СЕХ-ны асуудал босч ирэхэд АН хамгийн их шүүмжилж хамгийн их бойкот хийсэн. Ингэхгүй бол тангаргаа өргөхгүй, тэгэхгүй бол суух ч үгүй гээд л дээшээ харчихаад дэвхрээд янз бүр л болоо биз дээ. Гэтэл хариуцлага тооцох болоход яагаад таг дуугүй байгаа юм. Хариуцлага тооцъё дараа дараачийн удаа ч ийм л заваардаг завхруулдаг юм нь ахиад л гарч ирнэ гээд намайг хэлсний дараа “Алтай хэдүүлээ хамтраад тооцъё, гэж хэлж байгаа байхгүй юу. Тэгэхээр би түлхэц болж байна шүү дээ. Сонгуулийн үйл ажиллагаанд хяналт тавихад хамгийн чухал хэрэгтэй проектор аваад тавьчихъя гэж саналаа оруулсан. Энэ маань тусгагдаад явж байна. Ингэхээр би өөрийгөө голж болохгүй нээ дээ. Хоёр нам одоо хамтраад нэг тогоонд орчихсон юм чинь орон нутгийн сонгуульд ч гэсэн тохирчихсон байхыг үгүйсгэхгүй. Тэгэхээр энэ мэтийн юмаа ярьж, иргэдийн хяналтыг бий болгох гэх мэтчилэн асуудал дээр зөндөө юм хийж болно.
-Та түрүүн яриан завсраа надад телевиздээ хийх ажил зөндөө байсан гэдэг үг хавчууллаа. Нээрээ та яах гэж орж ирсэн юм бэ. Уг нь бол таныг сэтгүүлч гэдгээр тань маш олон хүн үнэлдэг, таны нэвтрүүлгийг үзэгчид үзэ.х гэж хүлээдэг байсан?
-Ерөнхийдөө бол энэ хэдийг 16 жил харлаа шүү дээ. Нам болдог, улс болж тоглодог, намын толгойд хэдхэн нөхөд гардаг ийм л улс болчихоод байна шүү дээ. Тийм биз. Тэгэхээр ингэж тоглуулмааргүй байна. Улдтөрөөс хол байя гэж 16 жил харлаа. Өөрийгөө бодох юм бол надад пад байхгүй. Би 25-даа захирлаа хийгээд хангалуун сайхан амьдарчих бололцоо нөхцөл байна. Гэтэл бодох юм их байна. Адаглаад л үр хүүхэд ач гучаас өгсүүлээд энэ олон залуучууд хүмүүсийн амьдрал ахуй бүх юм юу нь өөрлөгдөж юу нь сайхан болсон юм. 16 жил бид нар харлаа шүү дээ. Ямар заваан юм руу хийдэг, ямар балай юм болгодог гэдгийг үзэхээрээ л нэг боллоо. Тэгэхээр би надад ямар хамаатай юм, миний амьдрал болж байхад бусдын амьдрал ямар хамаатай юм гээд яваад байж болохгүй шүү дээ. Хүн болгон тэгж бодож эхлэх юм бол энэ төрд хар хэрээ болоод суучихсан хүмүүсийн тоглоом л болж дуусна шүү дээ. Хэн нэг нь үүнийг эвдэх ёстой биз дээ. Саяын сонгуулиар харамсалтай нь олон сайхан залуучууд хоёр намуудын санал тоологч нарын “мэргэшсэн ухаанаар” гарч ирж чадсангүй гэж би хувьдаа дүгнэж байгаа.

Би амьдралаас хүсээд байх юмгүй болтлоо ханачихсан хүн

-Уучлаарай гишүүнээ ер нь нэр дэвшигч, УИХ-д гарч ирж байгаа хүн болгон л таны саяын хэлсэн үгийг хэлдэг л дээ. Гэхдээ гарч ирээд л мартчихдаг. Ер нь манайхан чинь дээдэх нь гишүүн болно гэж доодох нь аль нэг газрын дарга болно гэдэг хүслээр энэ төрд ордог болсон нь нууц биш болчихлоо?
-Утгагүй ээ утгагүй ээ. Би Монголын ард түмнийг улстөржсөн энэ заваан байдлаас салаасай, хол яваасай гэж бодож байгаа. Энэ улстөрийн аллергитэй, улстөрөөс хол явж чадахаа байчихсан, чадваргүй нөхдүүд нь энийгээ хийгээд яваг л дээ. Монголын иргэдийг энэ улстөрөөс ангид байлгаж, аль болох иргэншсэн нийгэмрүү хандуулъя. Тэр сайд дарга нарын суудал гэдэг чинь хүний амьдралд юу юм бэ
-Сайхан амьдралын, мөнгөтэй эрх мэдэлтэй болохын эхлэл нь болчихоод байгаа юм биш үү?
-Яах юм. Ямар ч хэрэггүй шүү дээ. Хүн хэд наслах юм, хэдэн тогоо хоол идэж хэдэн хувцас өмсч хэдэн машин хөлөглөх юм. Утгагүй асуудал байхгүй юу. Ерөөсөө хүн өөрийнхөө амьдралынхаа утга учрыг өөрөө тодорхойлох ёстой шүү дээ. Надад бол хэрэггүй ээ. Энэ богинохон насан дотор хүн утга учиртай амьдрах ёстой. Түүнээс өөрийнхөө шунал хүслийг давж чадахгүй дааж давшгүй юм руу орох юм бол өөрийгөө төдийгүй өрөөлийг ч зовооно. Энэ чинь амьдрал биш шүү дээ. Надад бол ийм санаа байдаггүй учраас би амьдралдаа хангалуун байдаг. Одоо амьдралаас хүсээд би ийм л юмтай болчих юмсан гэдэг юм байхгүй болчихсон. Би бол ханачихсан амьдралтай хүн. Тийм учраас надад дарга цэргийн юмуу, намд орох ямар ч амбиц байхгүй. Цаг хугацаа харуулна шүү дээ. Энд бол надад нэг их суугаад байх сонирхол алга. Би өөрийн зорьсон тодорхой хэдэн зүйлийг л хэрэгжүүлмээр байна. Гэхдээ нэг авууштай нь миний мөрийн хөтөлбөрт орсон тав зургаахан асуудлуудыг маань энэ Засгийн газар мөрийн хөтөлбөртөө оруулчихсан байна лээ. Тэгэхээр би хоёр гараа өргөөд л дэмжинэ шүү дээ. Одоо ганцхан асуудал ороогүй үлдсэн нь УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах гэдэг асуудал. Үүнээс бусад нь бүгд орчихсонд би их баярлаж байгаа.

Ажиллах бололцоо байхгүй бол өргөдлөө өгөөд гарах эрх надад бий

-Магадгүй та дахиад л УИХ-д дэвших байх даа?
-Өө дэвшихгүй, дэвшихгүй.
-Ямар эрт шийдээ гаргачихсан байна аа?
-Ер нь хүн эрх чөлөөтэй байх шиг сайхан юм байдаггүй шүү дээ. Хүн өөрийнхөө хийж чаддаг өөрөө мэргэшсэн ажлаа хийх, тэр сайхан хамт олонтойгоо байх шиг кайп гэж байхгүй шүү дээ. Тэрийгээ хаяад зориглоод нэг ийм юм руу ороод ирчихсэн байдаг. Одоо буцах арга байхгүй. Гэхдээ энэ ажлыг би Их хуралд үнэхээр олигтой хийж чадахгүй, хийх бололцоо нөхцөл байхгүй л бол надад заавал дөрвөн жил энд буг чөтгөр болж суух сонирхол байхгүй. Тийм биз дээ. Би өргөдлөө өгөөд болохгүй юм байна аа гээд гарах эрх нь надад байгаа шүү дээ.
-Тэгэхээр одоо та шийдэгдээгүй үлдсэн УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах асуудлаа шийдүүлэхийн төлөө явна гэсэн үг үү. Та ганцаардах л байх даа?
-Хуулийн төсөл боловсруулж оруулна. Энийг хийнэ. Форумын Энхбатбад хоёр энэ дээр санаа нэгтэй байгаа. Гадны иргэний байгууллагууд их дэмжиж байгаа. Тэгэхээр надад дэмжлэг их байна даа.
-Гэхдээ нэгэнт сонгогдчихсон гишүүд өөрийгөө эргүүлэн татах хуулийг дэмжих нь юу л бол?
-Харуулна шүү дээ. Яагаад энэ хариуцлагын тогтолцооноос эд нар айгаад байна вэ. Хэн үгүй гэсэн кноп дарах нь вэ гэдгийг харъя л даа бүгдээрээ. Та нарын л сонгосон хүмүүс. Та нар намайг эргүүлээд татна гэвэл би үгүй гэхгүй гэж хэлэх зоригтой хариуцлагаа хүлээсэн ухамсартай хүн хэд байна вэ гэдгийг нийгмээрээ нэг харчихъя. Тэр чинь бас их сонин шүү дээ.
-Сүүлийн асуулт. Та УИХ-ын шинэ гишүүнээр сонгогдоод бараг гурван cap болох гэж байна. Ямар санагдаж байна?
-Өө ер нь бол нэг их хүсээд байхаар ажил биш юм байна.
-Эрхэм гишүүн гэж дуудуулаад л гоё биз дээ?
-Юу нь гоё байхав дээ. Үнэхээр ний нуугүй хэлэхэд, хүсэхээр ажил биш. Хэн нэг нь оролцох ёстой, иргэдийн тавьсан асуудлуудыг шийдэх, хууль болгоод гаргачих юмсан гэсэн нийгмийн хүлээлт шаардлагыг хэн нэг нь орж ирж шийдэх ёстой ёо доо. Энийг шийдлээ л бол миний зорилт хангагдлаа л гэсэн үг. Өөр би юу хүсэх юм. Хүмүүс ИХ хурлын гишүүн байна гэдэг аймаар эрх мэдэлтэй дарга, мөнгө төгрөгтэй ч гэж жигтэйхэн ойлгоод энэ дарга болчихсон гэж атаархаад байдаг. Тийм биш л юм билээ шүү дээ. Надад бол машин ч гэж юм алга, конторын өрөө л байна. 600 гаруй мянган төгрөгийн цалинтай гэсэн авч үзээгүй л байна. Өгөх байлгүй дээ. Өөр юу ч байдаггүй л юм билээ шүү дээ. Юунд татагдаж юу нь сайхан гэж би хэлэхэв. Сайхан гэдэг бол түмэн олныг төлөөлөөд төрд сууж түмэн олны хүслийг хууль болгоод амьдралд нь туслахад том түлхэц өгч байна гэдэг утгаараа бол сайхан.Хүн болгон үүнийг хүлээдэггүй гэдэг утгаараа том хүндэтгэл.

Эх сурвалж: Монголын мэдээ

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
jaoiopmser ñêîðîñòü çàêëàäêè ðîñòîâ тест на наркотиРºÐ¸ купить в аптеке wayprim biz сортовыРµ шишки россия купить КристалР»Ñ‹ Мирный куплю кокаин спайс по закладкР°Ð¼ волгогрР°Ð´ Метадон в СеверодР²Ð¸Ð½ÑÐºÐµ купить Азот НефтекуР¼ÑÐº çàêëàäêè ñïàéñ âèäåî стаф в Каменка запрещеР½Ð½Ñ‹Ðµ в россии сайты гта лурк экстази купить украина что такое dob Купить закладкР¸ шишки ак47 в Юрьевце состав амфетамР¸Ð½ купить Ð¡ÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ ЛермонтР¾Ð² ìåòàìôåòàìèí êóïèòü çàêëàäêà Купить бошки в Порхов Купить закладкР¸ LSD в ЗарайскРµ курение мдма Купить НаркотиРºÐ¸ в Собинке Poppers в КраснодР°Ñ€Ðµ как правильР½Ð¾ курить гашиш купить соли в омске мистер х краснодР°Ñ€ разблокР¸Ñ€Ð¾Ð²Ð°Ñ‚ÑŒ как обойти блокироР²ÐºÑƒ ýêñòàçè â ãîëëàíäèè êóïèòü залдиар отзывы цена трамал время Ð´ÐµÐ¹ÑÑ‚Ð²Ð¸Ñ  легалка наркотиРºÐ¸ купить Купить закладкР¸ спайс россыпь в КораблиР½Ðµ как Ð²Ñ‹Ð³Ð»ÑÐ´ÑÑ ‚ семена марихуаР½Ñ‹ ОтравлеР½Ð¸Ðµ кодеиноР¼: ÑÐ¸Ð¼Ð¿Ñ‚Ð¾Ð¼Ñ ‹ и способы снятия интоксиРºÐ°Ñ†Ð¸Ð¸ гашиш киров купить купить Белый Сасово
IP:193.93.192.95  2018-01-04 03:06:24
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.