Хүмүүс: Х Тэмүүжин | С Эрдэнэ | Дангаасүрэн Энхбат | Ц Мөнх-Оргил | |
Дорнод аймгаас сонгогдсон гишүүдийнг тангараг өргөх үеэр АН-ынхан Баянгол дүүрэгт урьдчилсан дүнгээр ялалт байгуулсан Ц.Мөнх-оргил, С.Эрдэнэ, Х.Тэмүүжин, Д.Энхбат нарыг УИХ-д нь оруулж ирэх шаардлагыг тавилаа. Тэдний хувьд хонгилын үзүүрт гэрэл асахыг тэсэн ядан хүлээж байгаа нь мэдээж. Түүнчлэн 7 сарын нэгний үйл явдлаас цэвэрхэн мултарч чадсандаа олон хүний харыг төрүүлээд байгаа `Форум`-ын Д.Энхбатын хувьд тангараг өргөх бэлтгэлээ аль хэдийн базаагаад амжжээ. Тэрээр сүүлийн өдрүүдэд тангараг өргөхдөө зориулан худалдаж авсан костюм пиджак, зангиа зэргээ өглөө бүр гаргаж ирэн харж, санаа алдан суух боллоо хэмээн ойр дотныхондоо хошигнон ярьж яваа аж. Гэхдээ Зүүдээ ярих гээд хулгайгаа ярина гэгч л болсон бололтой.
www.factnews.mn