''Vдийн цай''-ны ундаа vvдэн шvдийг нь сэтэлжээ

2008/09/19
Share |
Хүмүүс:
''Vдийн цай''-ны ундаа vvдэн шvдийг нь сэтэлжээ

Багш нь сурагчаа шилтэй ундааг шvдээрээ онгойлгохыг шаардсанаар хєєрхий охины дєнгєж шvдэлж байсан шvд сэтэрсэн байна.

Энэ хэрэг єнгєрсєн лхагва гарагт нийслэлийн Ерєнхий боловсролын 102 дугаар дунд сургуулийн гуравдугаар ангийн "В" бvлэгт гарчээ. Тус ангийн сурагчдын єнгєрсєн лхагва гарагийн "Vдийн цай"-нд нь шилтэй ундаа єгсєн аж. Харин ундаагаа хэрхэн задлахаа мэдэхгvй сууж байсан охинд ангийн багш ль шvдээрээ задал гэсэн зєвлєгєєг єгчээ. Багшийнхаа хэлснээр охин ундаагаа задлах гэж шvдээрээ оролдсноор дєнгєж шvдэлж байсан vvдэн шvд нь цємєрч vйрсэн байна.

Мєн тус сургуулийн багш нар хvvхдvvдийг савтай амьд цэцэг авчрахыг шаарджээ. Багшийнхаа хэлснээр цэцгийн дэлгvvрээс савтай цэцэг худалдан авчирсан охиныг савных нь єнгє єєр байна гэсэн шалтгаанаар цэцгийн нь буцаагаад дахин авчрахыг шаардсан байна. Эл учрыг лавласан ээжид ангийн багш нь, манай анги хvрэн єнгийн савтай цэцгээр жигдэрч байгаа. Харин танай охин цагаан савтай цэцэг авчирсан учир буцаасан юм. Тиймээс дараагийн удаа хvрэн савтай цэцэг авчрах хэрэгтэй гэсэн байна. Гэтэл уг цэцэг нь цэцгийн дэлгvvрт 3000-4500 тєгрєгийн vнэтэй байдаг гэнэ.

Даварсан багшийн "захиалга" ингээд дуусаагvй. Учир нь энэ ангийн багш, дєнгєж гуравдугаар ангийн сурагчдаа "Математик", "Сурагч" гэсэн сонингуудыг заавал захиалахыг шаардсан байна. Эх сурвалжийн єгvvлснээр энэ мэтийн багшийн дарамт тус сургуулийн сурагчдад маш их байдаг гэнэ. Ангийн багш нь сурагчдаа та нарын амьжиргааны тvвшин надад хамаагvй. Тиймээс багшийн зvгээс юу шаардаж байна тvvнийг заавал биелvvлж байж энэ ангид суралцах эрхтэй болно хэмээдэг аж. Хєндлєнгєєс харахад жижигхэн юм шиг хэрнээ хєлдєє чирсэн багшийн даварсан дарамтыг анхааралдаа авч, арга хэмжээг нь авч єгєхийг БСШУЯ, Нийслэлийн боловсролын газраас шаардаж байгаагаа хохирсон охины эх єгvvлсэн.

Эх сурвалж: Өнөөдрийн Монгол

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.