Хакухо хүүдээ Д.Мөнхжаргал гэдэг нэр өглөө

2008/09/19
Share |
Хакухо хүүдээ Д.Мөнхжаргал гэдэг нэр өглөө

Хакухо М.Даваажаргал есдүгээр сарын 2-нд төрсөн хүүдээ Д.Мөнхжаргал гэсэн нэр өгчээ. Хүүгийн япон нэрийг Махато гэх аж. Тэрбээр үндэсний их баяр наадамд зургаа түрүүлсэн аавынхаа нэрийг өөрийн нэртэй хамтатган хүүдээ өгсөн байна. Тэрбээр хүүгийнхээ Махато гэж нэрийг хүч чадалтай гэсэн утга бүхий герман үгийг японоор хэлдэг дуудлагатай төстэй хэмээн тайлбарлажээ. Японоор бол Махато гэж нэрний “Ма” гэдэг нь “үнэн”, “Ха” гэдэг нь “жигүүр”, “То” гэдэг нь “хүн” гэсэн утга илэрхийлэх бөгөөд монголчилбол “үнэнээр жигүүрлэгч” гэсэн утгатай байх бололтой. Мэргэжлийн сумо бөхийн 69 дэх ёкозуна өөрийнхөө хүүг ирээдүйд сумогийн их аварга болно гэдэгт итгэлтэй байгаа тухайгаа сэтгүүлчдэд ярьжээ. Сонирхолтой нь энэ сарын 2-нд мэндэлсэн түүний хүү 3 кг 60 гр жинтэй төрсөн бол 1986 оны гуравдугаар сарын 11-нд төрсөн Хакухо М.Даваажаргал мөн яг ийм жинтэй эхээс мэндэлж байжээ. Дашрамд сонирхуулахад, түүний өнгөрсөн жил мэндэлсэн охиныг Юнрэнцоо буюу Амиу гэдэг билээ. Ийнхүү мэргэжлийн сумо бөхийн 69 дэх ёкозуна Хакухо М.Юнрэнцоо, М.Мөнхжаргал буюу Амиу, Махато хэмээх хоёр хүүхдийн аав болоод 17 хонож байна.  

Эх сурвалж: Зууны мэдээ

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
hcxhjo dMNeDHmeowocfkbiuj, [url=http://xxpefonbrgvi.com/] xxpefonbrgvi[/url], [link=http://uuyfqhomewjb.com/ ]uuyfqhomewjb[/link], http://mttjuihupetn.com/
IP:5.188.211.13  2018-04-16 02:32:00
lubabrdgg KUILM9gvxrlgquqace, [url=http://cbqgxedyfnvg.com/] cbqgxedyfnvg[/url], [link=http://jmheyiawglaz.com/ ]jmheyiawglaz[/link], http://hzxtisccbscf.com/
IP:5.188.211.13  2018-06-27 09:12:01
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.