“Хон хэрээд”-ийн Б.Энхбатыг Тахир соёот руу ачжээ

2008/09/19
Share |
Хүмүүс: Б Энхбат | 
“Хон хэрээд”-ийн Б.Энхбатыг Тахир соёот руу ачжээ

Охиныхоо үерхдэг хүүг Хятад улсад сурдаг, хятад аялгатай ярилаа  гэдгээр шалтаглан амийг нь санаатайгаар хөнөөсөн “Хон хэрээд” овгийн Б.Энхбатад холбогдох  хэргийг шүүх  анхан шатны  шүүх хурал өнгөрсөн долдугаар сард Баянзүрх дүүргийн шүүхийн хуралдааны танхимд нээлттэй  болж өнгөрсөн билээ. Анхан шатны шүүх түүнд хуулийн дээд хэмжээ оногдуулсан авч тэрбээр нийслэлийн   шүүхэд давж заалдснаар түүнд оногдуулсан ялын зүйл ангид өөрчлөлт оруулж, 25 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид биеэр эдлүүлэхээр болсон юм. Түүнийг саяхан Тахир соёт дахь чанга дэглэмтэй хорих анги руу ачсан байна.   “Хон хэрээд”-ийн Б.Энхбатад холбогдох хэргийг шүүх үеэр үерхдэг хүүгээ гэртээ дагуулж очсон хэмээн буруутгагдан сэжигтнээр татагдаад  байсан Б.Энхбатын охин Э.Гоомарал цагаатгагдсан юм.

Эх сурвалж: Зууны мэдээ

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.