Б.Амархvv Оросуудыг хулхидсан гэв vv

2008/09/19
Share |
Хүмүүс: Борхүү Амархүү | 
Б.Амархvv Оросуудыг хулхидсан гэв vv

Оросын хєгжмийн ертєнцєд цахиур хагалж “Народный артист-3″ наадмын ялагчаар тодорч байсан дуучин Б.Амархvv хэсэгтээ л од болсон.


Тэгвэл саяхан эх орондоо ирж, хоёр дахь бие даасан тоглолтоо хийгээд буцсан дуучин залуугийн тухай нэгэн сонирхолтой яриа олныг гайхуулжээ. Дуучин Б.Амархvv “Народный артист-3″ наадмын эцсийн шатны шалгаруулалтад тунаж vлдэхдээ “Пентатоник” академийн тэргvvн, ая зохиогч Б.Долгионоос зєвлєгєє авахыг хvсчээ. чамлахааргvй зvйл зааж сургасан ая зохиогч маань тvvнд “Тэмцээний зохион байгуулагчдад єєрийгєє монгол бус буриад гэж хэлээрэй. Тэгэхгvй бол шагналт байранд тодруулахгvй байж магадгvй шvv. Яагаад гэвэл, энэ тэмцээн зєвхєн оросуудын дунд зохиогдож байгаа учраас тэр” гэж хэлсэн аж.

Ємнє нь эх орныхоо нэрээр овоглож гадаадын томоохон тэмцээн уралдаанд оролцож бийсан дуучид харамсалтайгаар хасагдаж байсан гашуун тvvх цєєнгvй байдаг ажээ. Хэдийгээр тэд авьяас чадвараараа бусдаас илvv байсан ч “гадаад хvн” гэсэн тодотголтойгоор тайзнаас буухад хvрдэг байж. Иймээс Б.Долгионы зєвлєснєєр дуучин залуу єєрийгєє буриад хэмээн ойлгуулж явсаар тэмцээний тєгсгєлийн шатанд ялагч болжээ. Баярлаж, догдолсон дуучин Б.Амархvv шагналаа гардаж авахдаа єєрийн эрхгvй дуу алдаж “Би буриад биш, монгол хvн” хэмээн хэлсэн гэдэг юм билээ. Мэдээж хэрэг, оросууд сvр дуулиантайгаар гардуулсан шагналаа буцааж авч чадахаасаа нэгэнт єнгєрсєн хэрэг.

Эх сурвалж:Өнөөдрийн Монгол

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.